Yearly Archives: 2020

July, 2020

  • 3 July

    Тээврийн цагдаагийн албанд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 14 автомашин гардууллаа

    Улаанбаатар хотын хэмжээнд хоногт зам, тээврийн ослын 300 орчим дуудлага бүртгэгддэг. Эдгээр дуудлагад 24 цагийн турш нэг дүүрэгт дунджаар 8-10 автомашин хүрч үйлчилдэг ажээ. Өнгөрсөн гурван жилд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгсөн юм. Тэгвэл энэ удаа дахин бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашин хүлээлгэн өглөө. Ийнхүү Тээврийн цагдаагийн албаны парк …

  • 3 July

    Ц. Нямдорж: Тусгай албаныхныг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулж байгаад баяртай байна

    Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн …

  • 3 July

    Р.Дагва: Сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийг наадмын дараа ашиглалтад оруулна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “УИХ-ын 2020 оны сонгуульд сонгогчдын 73.6 хувь нь оролцож, саналаа өгсөн. Энэ нь 2000 оноос хойш болсон сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өгсөн нийслэлийн нийт иргэддээ талархаж байгаагаа Нийслэлийн ИТХ-ын нэрийн өмнөөс илэрхийлье. Монгол Улсын …

  • 3 July

    ЦЕГ-аас “Орон нутгийн зам- хөдөлгөөний соёл” арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүллээ

    Амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан 7, 8, 9 дүгээр сард зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгдэж, хүний амь нас эрсддэг. Иймд Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд “Яараад яахав дээ” уриатайгаар зохион байгуулж эхэллээ. Дээрх …

  • 3 July

    НИТХ-ын төлөөлөгчөөс С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Э.Бат-Амгалан нарыг чөлөөллөө

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Тэргүүлэгч Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг чөлөөлж, төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал орууллаа. Харин Ардчилсан намын бүлгээс Тэргүүлэгч Ё.Цацралтуяаг чөлөөлж, төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргав. Ээлжит …

  • 3 July

    Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн явцыг доголдолгүй явуулахад анхаарч ажиллах ёстой

    Өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлт,Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаварын хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах,  дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг …

  • 3 July

    Т.Хэрлэн: Баянбүрдийн тойргийн уулзварыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчлэн хааж засварын ажлыг хийнэ

    Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор хэсэгчилэн зам хаах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал, “Грийн ресурс констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал …

  • 3 July

    А.Амбасэлмаа: Өчигдөр 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх  мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 2-нд дөрвөн лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, өчигдөр АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор …

  • 3 July

    Долдугаар сарын өрнийн зурхай

    Хонь Ажил хэрэг: Шинэ сарын тогтвортой байдал танд таатай хандана. Таны дотоод ертөнц, мөрөөдөл улам бүр зөн билгийн шинж чанартай болж байна. Иймд сайхан зүйлс тохиолдож, та унтаж байхдаа, гадуур алхаж явахдаа, эсвэл байгальд зугаалж явахдаа гайхалтай төслийн санаа олж ч болзошгүй. Энэ мэтчилэн энэ сард мөрөөдөл, төсөөллөөс гайхалтай шинэ санаа төрсөөр байх нь. Улмаар та гадаад төрхөөрөө ч тэр, хүмүүст …

  • 3 July

    Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

    Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т зайд Ар тархи багийн “Суумхайн даваа” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 2-ны өдрийн 21:30 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 22:25 цагт түймрийг цурамд оруулжээ. …

  • 3 July

    УИХ-ын гишүүдэд зориулсан хоёр дахь сургалтыг зохион байгууллаа

    Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Өмнөх сургалтад МАН-аас сонгогдсон гишүүд оролцсон бол энэ удаагийн сургалтад Ардчилсан Намаас сонгогдсон гишүүд хамрагдав. Сургалтаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн онцлог зохицуулалтууд, Улсын Их Хурлын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын гишүүний ёс зүй, төсөв, хангамж, үйлчилгээ, Төрийн …

  • 3 July

    УИД-т гарсан галыг цаг алдалгүй унтраасан ОБ-ын алба хаагчдад “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс талархал илэрхийлэв

     Өнгөрсөн сард УИД-т гарсан галыг шуурхай арга хэмжээ авч, цаг алдалгүй унтраан, ажилтан, алба хаагч, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс талархал илэрхийллээ.  Энэ үеэр УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргасан бэлгийн картын дээжсийг талархлын бичгийн хамт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгсөн юм. УИД-ийн сэргээн босголтод зориулан …

  • 3 July

    Ж.Батбаясгалан: Ирэх жилийн нөөцийн мах бэлтгэлийн ажлыг одооноос анхаарч, зохион байгуулалтаа илүү сайжруулах хэрэгтэй

    Нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг урьд өмнөх жилүүдэд ХХААХҮЯ хариуцан зохион байгуулдаг байсан бол энэ жил нийслэл хот анх удаагаа Ажлын хэсгийг ахалж, нийслэлчүүдийг гол нэрийн хүнсээр хангах энэхүү чухал ажлыг гардан зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах …

  • 3 July

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоцоор 164 иргэн ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоц өчигдөр 22:10 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 164 иргэн ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27 иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, …

  • 3 July

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул  гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай …