Yearly Archives: 2020

July, 2020

  • 2 July

    Г.Нэргүй: Бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь хүргэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Туул, Тэрэлж голын …

  • 2 July

    “Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна

    Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул, “Join me” компанийн гүйцэтгэх захирал Э.Цоморлиг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү аяны …

  • 2 July

    И.К.Азизов: Манай улсын улс төр, нийгэм эдийн засаг, иргэдийн аж амьдралыг өөрчлөх чухал мөч тохиож байна

    ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, Дархан-Уул аймаг дахь Ерөнхий Консулын хэлтэст 6 сарын 27, 7 сарын 1-нд зохион байгууллаа. Бүх нийтийн санал асуулга 6 сарын 25-наас 7 сарын 1-нд ОХУ даяар төдийгүй хилийн чанадад өрнөсөн юм.  Манай улсад ОХУ-ын 3000 орчим иргэн оршин суудгаас санал хураалтад оролцох насны 1000 …

  • 2 July

    Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Шинээр  бүрдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн хугацааны анхны хуралдаан өнөөдөр (2020.07.02) 09 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны анхны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдаар …

  • 2 July

    Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 захирамж гаргасан байна. Захирамжид дэлхий нийтэд тархаж буй “Ковид-19” халдварт цар тахалтай тэмцэх, …

  • 2 July

    Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрбээр “Долоодугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Батлан хамгаалахын сургуулийн оюутан 42 хоног эмчлэгдээд гарч байгаа нь энэ. Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагаас 177 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа …

  • 2 July

    Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж, С.Амарсайханыг чөлөөлж, Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд холбогдох хуульд заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасан …

  • 2 July

    БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон. Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн  тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ. Эхний онгоцоор 168 иргэн ирэх бөгөөд 12:50 цагт, хоёрдахь онгоцоор 252 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт “Чингис” хаан улсын нисэх буудалд газардах …

  • 2 July

    АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ

    АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse”  байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ. Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.  Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой …

  • 2 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-аар шийдвэрлэхийг хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 2 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 12. Бархасвадь гараг. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Төмөр Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн …

  • 2 July

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай …

  • 1 July

    Шадар сайд Ө.Энхтүвшин мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа

    Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн  албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэхүү хөтөлбөрт хамрагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөлд орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг гардуулан өглөө. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын …

  • 1 July

    Онцгой байдлын байгууллагын 95 алба хаагч орон сууцны батламжаа гардлаа

     Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, нийслэлийн орон …

  • 1 July

    Шинэ парламентын гишүүдийг байнгын хороодод хуваариллаа

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын …