Monthly Archives: February 2021

February, 2021

  • 2 February

    Сар шинийн уламжлалт барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулна

    Монголын үндэсний бөхийн холбоо Сар шинийн уламжлалт барилдааныг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана. Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд …

  • 2 February

    Нийслэлд гал түймрийн дуудлагын тоо 15,1 хувиар буурчээ

     Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 218 удаагийн дуудлага бүргтгэгдсэн байна. Гал түймэрт  3 иргэн өртөж нас барсан бол 5 иргэн түлэгдэж гэмтжээ. Гал түймэрт 120 өвөл зуны сууц, 33 ил задгай хог, хогийн цэг, хогийн суваг, 25 машин техник, 15 гэр, 14 барилга байгууламж, 8 орон сууцны эд хогшил өртсөн байна. Харин пийшин, зуух, яндангийн цонолтоос …

  • 2 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 20. Ангараг гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: АвахуйСуудал: Шороо Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 2 February

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст салхитай, хүйтэн байна. 2021 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө, …

  • 1 February

    Имарт “Дэм дэмэндээ” аянд 100 гаруй сая төгрөгийн барааны тусламж үзүүллээ

    Имарт НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон.  Эхний хэсгийг БГД-т хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа 500 айл өрхөд хүлээлгэн өгсөн байна. Харин Сүхбаатар дүүргийн 500 айл өрхийн хүнсний багцыг СБД-ийн засаг дарга Х.Болормаа, Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нарт хүлээлгэн өглөө. Мөн өдөр үдээс хойш БЗД-ийн 721 өрхийн хүнсний багцыг НЗД-ийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, БЗД-ийн …

  • 1 February

    Үлгэр жишээ СӨХ-г шалгаруулах болзолт уралдаан зарлалаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг үлгэр жишээ хэрэгжүүлсэн Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-г шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа.Болзолт уралдаанд нийслэлийн есөн дүүргийн 1234 СӨХ оролцох боломжтой юм. Нийслэлийн зүгээс болзолт уралдаанд оролцож буй СӨХ-дод хамтын оролцоотойгоор коронавирусийн халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх уриалгыг хүргүүлж байна. Тиймээс орон сууцны орц, хонгил, цахилгаан шат, зоорийн давхар, хаалганы бариул,  …

  • 1 February

    Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нарыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нарыг  өнөөдөр Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр уулзалтын эхэнд  талууд харилцан ярилцаж санал солилцов. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардлагдах ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцины талаар судалгаа мэдээллийг ДЭМБ-ын …

  • 1 February

    Засгийн газрын тэргүүний өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Б.Батцэцэг сайд үүрэг болгов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамны нийт албан хаагчидтай цахим уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өгөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчтэй, хурдан шуурхай ажиллахыг зорьж байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүний өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Б.Батцэцэг сайд яамны хамт олонд үүрэг болгов. Шинэ Засгийн газрын эхний 100 хоногт хийх ажлыг оновчтой гаргах, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, иргэдэд төрийн …

  • 1 February

    Г.Нэргүй: Гал түймрээс 78 хүний амь нас аварсан

     Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс ахуйн хүрээний гал түймрийн нөхцөл байдлыг тодрууллаа.  Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ахуйн хүрээний гал түймэр хэчнээн гарсан вэ?  -Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 218 удаагийн дуудлага мэдээлэл хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах анги ажиллаж, гал түймрээс 78 хүнийг амь насыг аварсан. Гал түймрийн улмаас …

  • 1 February

    Зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангуулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид коронавирусийн халдвараас …

  • 1 February

    БШУЯ-тай хамтран гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна

    УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдав. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцлоо. Тэрбээр коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, шинээр үүсч буй халдварын голомтуудыг яаралтай тогтоох, тандалт илрүүлгийн шинжилгээг хийх, цэгүүдийг нэмэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр Засаг дарга цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарт хүндрэл …

  • 1 February

    Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

    Сүүлийн жилүүдэд манайд телевизүүдийн тоо нэмэгдэж байгаа ч нэвтрүүлэг, уран бүтээлийн чанар, агуулга, үр нөлөө, өгөөж тал дээр олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа. Үнэхээр ч чансаатай нэвтрүүлэг цөөн байгаа нь үнэн.  Энэ нь нэг талаасаа тухайн телевизүүдийн боломж нөхцөл, хүн хүч, уран бүтээлчдийн ур чадвартай холбоотой ч нөгөө талаас төрийн бодлого, бодит дэмжлэг , зохицуулалт хангалтгүй явж ирсний үр дүн …

  • 1 February

    Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. АЛБАН БИЧИГТ: “Миний бие цар тахлын хүнд үед өрх бүрт нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйгаа дэмжих зорилгоор “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний …

  • 1 February

    Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал: 02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар 02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар 02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар 02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ. Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг …

  • 1 February

    Э.Эрдэнэбаатар: Нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

    Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах  хөдөлгөөнийг зохицуулж байна.  Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ.   Коронавируст цах тахлын батлагдсан  тохиолдол Улаанбаатар …