Monthly Archives: February 2021

February, 2021

  • 3 February

    Хөнгөлөлттэй эмийн 47 хувийг ДАРАЛТ БУУРУУЛАХ эм эзэлж байна

    2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 553,088 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм  эзэлж байна.  Харин эмийн сангаас авсан эмийн тоо 468,968 байна. Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд Даралт бууруулах 47 хувь,Цус шингэлэх эм 10 хувь,Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,Цөс шингэлэх эм 9 хувь,Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,Зүрхний цусан хангамж …

  • 3 February

    Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул: -Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр …

  • 3 February

    Баянгол дүүрэг гэр хорооллын өрх бүрт 30 шуудай сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна

    Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Тухайлбал, БГД-ийн Засаг даргын санаачлагаар цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн, өнгөрөгч 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн найм хорооны 8650 өрхөд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Өчигдөр БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар иргэдэд …

  • 3 February

    Хожлын 28 хоног-ийн 2 дахь долоо хоногт тавтай морил

    ХОЖЛЫН 28 ХОНОГ тэмцээний эхний 7 хоног амжилттай явагдаж Samsung 50′ Smart TV- эзнээр 902477** дугаартай хэрэглэгчSamsung A11 гар утасны эзнээр 905009** дугаартай хэрэглэгчSamsung buds эзнээр 900993** дугаартай хэрэглэгчид тус тус тодорлоо.  ЭНЭ 7 хоногийн шагнал  нь хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн iPhone 12 болон Airpods шагналын тавцанд байршсан байна. СКАЙтелийн хэрэглэгчид харилцаа холбооны хэрэглээний зардлаа төлөөд л, ердийн адил гар утсаа цэнэглээд л өөрийн цэц мэргэнээ сорих сонирхолтой тэмцээнд шударга өрсөлдөөд хүссэн шагналаа авах боломжтой юм. Тэмцээний …

  • 3 February

    А.Баярсайхан:Тайзны жүжигчдийг шууд кино жүжигчин болгосон нь маш том өөрчлөлт байлаа

    Дөрвөн есийн хүйтэнд гадаа ид жавар тачигнаж байхад кино зургийн багийнхан түмэн завгүй. Өвлийн улиралд кино бүтээх нь цаг агаараас эхлээд хүч хөдөлмөр, тэвчээр шаардаж байгаа хэдий ч цар тахлын нөхцөлд үзэгч түмнийхээ дархлааг дэмжихээр Дорноговь аймгийн уран бүтээлчид хамтран “Одонтой аав” инээдмийн уран сайхны кино бүтээжээ. Хоёрдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн IPTV-ээр дамжуулан үзэгчдийн хүртээл болох тус киноны зохиолч, найруулагч, Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн …

  • 3 February

    Цай Вэньруй: Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж …

  • 3 February

    Хүнсний талон авдаг иргэдийн 30 хувь нь хувийн автомашинтай байжээ

    УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар,  Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй /2021.02.02/ онлайн уулзалт хийлээ.Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд  Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, …

  • 3 February

    Засгийн газар 100 хоногт цахим шилжилтийн хоёр дахь давлагааг хийж, 513 төрлийн үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэн

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болж байна.  Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр “Цар тахлын үеийн сэтгэл зүй сорилт болон боломжийг аль алийг нь авчирсан. Боломж нь цахим засаглалтай холбоотой хөгжлийг өөрчиллөө. Бид хоцорч болохгүй. Засгийн газар эхний 100 хоногт багтааж цахим шилжилтийн хоёр дахь давлагааг …

  • 2 February

    НББХ: Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо

      Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2021.02.02/ 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.    Мэдээллийн эхэнд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа. Тухайлбал тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …

  • 2 February

    Түлшний хомстол үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа.  Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түлш борлуулах цэгүүдийг зөв …

  • 2 February

    Цар тахлын тархалтыг бууруулах чиглэлд эрдэмтдийн саналыг тусгана

    УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл өнөөдөр цахимаар  хуралдлаа. Хуралдаанаар дэлхий нийтэд тархаад буй  Ковид-19 цар тархалтыг бууруулах, эрсдлийг хумих чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг хуралдуулж санал солилцлоо. Хүн амын дунд тархсан цар тахлын үед шинжлэх ухаанд суурилсан тооцоо судалгаатай эрдэмтдийн санал чухал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон юм. Ковидын тархалт нэмэгдэх эрсдэлтэй энэ цаг үед улс …

  • 2 February

    COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг хуралдлаа

    COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Тэрээр ДЭМБ болон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг …

  • 2 February

    ШӨХТГ “Монгол улсад тулгамдаж буй 76 асуудал”-ыг шийдвэрлэхээр зорилоо

      Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлыг УИХ-ын гишүүдтэй хамтран шийдвэрлэх ажлыг эхлүүллээ. Дээрх ажилд ямар асуудлыг дэвшүүлэн, шийдвэрлүүлэх вэ гэдэг нь иргэн таны сонголт юм.    Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Монгол улсад тулгамдсан 76-н асуудал” санал асуулгыг эхлүүлж байна. Санал асуулгаас гарсан үр дүнг нэгтгэн, иргэдээс хамгийн олон санал авсан 76-н асуудлыг сонгон УИХ-ийн …

  • 2 February

    “Ковид-19” халдварын 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ

    2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагийн байдлаар, нийслэл хотод коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 997 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр нэмэгдсэн: 18 (Улаанбаатар-17, ХӨСҮТ-ийн эмч, ажилтан-1) Үүнд: Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 2 тохиолдол, “GP plaza”-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 7 …

  • 2 February

    Зах худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах үүрэг өглөө

    Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй,  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон  худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаад хяналт  шалгалт хийсэн байна. Шалгалтаар хүний бөөгнөрөл ихтэй, QR код уншуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг, агаар сэлгэлт муу, зай барих тэмдэглэгээ хийгээгүй зэрэг  зөрчил  зарим худалдааны төвд илэрсэн байна.   Мөн  бага насны хүүхдүүд захаар үйлчлүүлэх, …