Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож тохиолдуулж “Cансар судлал ба сансрын технологи” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь сансрын технологийн хөгжлийн асуудлаар болж буй анхны томоохон арга хэмжээ юм. Хурлаар сансрын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг нь өргөжүүлэх, Монгол Улсын сансрын технологийн хөгжил ба цаашдын чиг хандлага, манай улсад …
Monthly Archives: March 2021
March, 2021
-
12 March
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлана гэж …
-
12 March
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Гуравдугаар сарын 11-ний өдөр иргэдээс нийт 293 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод …
-
12 March
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын албан хаагчдын илүү цагийн хөлсөнд 464.3 сая төгрөгийг олгоод байна
Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/172 тоот тушаалаар коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажилласан нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, нийт 776.7 сая төгрөгийг олгохоор баталсан билээ. Өнөөдрийн байдлаар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын гүйцэтгэлийн дагуу 464.3 сая төгрөгийг олгосон байна. Мөн Чингэлтэй, Баянзүрх, Багахангай дүүргийн …
-
12 March
С.Амарсайхан: Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагт тусгаарлах, эмчлэх шаардлагатай
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардуулав. Бүс нутгуудын онцлогт тохируулан Улсын онцгой комиссоос нөөц хуваарилах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд …
-
12 March
Ж.Байгалмаа:Өчигдөр 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.12/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр нийт 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн. Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 3134 болсон бол Улаанбаатар …
-
12 March
Караокед микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг солиогүй, микрофон, дууны цэсийг цэвэрлэж, халдваргүйжүүлээгүй зөрчил илэрчээ
Өнөөдөр НМХГ-аас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хийсэн хяналт шалгалт, Ковид-19 дархлаажуулалтын үйл ажиллагаанд хийгдэж байгаа хяналт шалгалтын талаар хэвлэлийн хурал хийлээ. Монгол улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын …
-
12 March
ОБЕГ:Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээ авч байна
БГД-ийн 20 дугаар хороо 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагаар БГД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна. Шатахуун нь 100 м-ийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөнхцлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
12 March
Л.Зэндмаа:Хүн амын 60-аас илүү хувийг дархлаажуулснаар халдварын эрсдэлээс хамгаална
Иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн талаар НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаагаас тодрууллаа. -Коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын явц ямар байна вэ? -Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах …
-
12 March
Б.Бямбадорж: Орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна
Гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. –Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ? -Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын …
-
12 March
Видео:Ноолуур бэлтгэл, тариалалтын ажил эхлэхээс өмнө хөнгөлөлттэй зээл олгогдоно
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтсан. Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн тус бүр гурван хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ талаар мэдээлэл өглөө. https://youtu.be/YFVNpVA3tkU
-
12 March
П.Эрдэнэ:Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2022 оноос өмнө шимтгэлээ нөхөн төлөх боломжтой
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнээс тодрууллаа. – Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 1 жилээр сунгасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн …
-
12 March
УЕПГ:Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр /2021.03.12/ тушаал гаргаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүд болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт дээрх хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй …
-
12 March
Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдээр буюу 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Харин 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөв гарчээ. …
-
12 March
Бага төлбөрөөр АНУ-д суралцах боломжийг нээлээ
Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Вержиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай. Өнөөдөр байгуулсан гэрээний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл