Monthly Archives: March 2021

March, 2021

  • 9 March

    Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018.03.23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд …

  • 9 March

    Эмэгтэйчүүдийн өдрөөр эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай …

  • 9 March

    Баянгол дүүрэг Түр хамгаалах байртай боллоо

    Баянгол дүүрэг олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулж өчигдөр  нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн Х.Ганхуяг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, НИТХ-н төлөөлөгч Г.Гөнгөмөрөн, Нийслэлийн ГБХЗ-ын хэлтсийн дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаашдаа Түр хамгаалах байр байгуулахаас илүүтэй түр хамгаалах байранд ирдэг хүчирхийллийн хохирогчдын тоог бууруулах, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд илүү анхаарч ажиллах …

  • 9 March

    “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай “Соёлыг түгээгч” –ээр тодорлоо

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс засалч Б.Одбаяр болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарыг нийгэмд болон залуусд зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн “Соёлыг түгээгч”-ээр батламжиллаа. Соёлыг түгээгчид хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болоод сайн сайхны төлөө, ялангуяа зөв үлгэр дуурайлал бүхий гэр …

  • 9 March

    Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна

    Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна. Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм. 2020 оны наймдугаар сард НЗДТГ-аас Улаанбаатар …

  • 9 March

    “Токио-2020” жендэрийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болно

    Олон улсын олимпын хороо, “Токио-2020” олимпын наадам зохион байгуулах хороо нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах “Мартын 8”-ны өдрөөр спорт дахь хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө улам чармайна гэдгээ хамтран мэдэгдэв. • “Токио-2020” олимпод оролцох тамирчдын 49% нь эмэгтэйчүүд байна. Ингэснээр олимпын түүхэн дэх жендэрийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болох аж. • Холимог хосын төрлийг 18 хүртэл нэмэгдүүлсэн нь …

  • 9 March

    Коронавирусийн халдвар илрэх өндөр магадлалтай хороод

    Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа. Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя. Үүнд: Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 13, 16, …

  • 9 March

    Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор хот руу 3056 иргэн нэвтэрч, 2012 зорчигч хотоос гарчээ

    Гуравдугаар сарын 01-ний өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдэж, PCR /ПГУ/ шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болсон билээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор 1431 тээврийн хэрэгслээр 3056  зорчигч хот руу нэвтэрч, 820 тээврийн хэрэгслээр 2012 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх хоёр товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 31 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын …

  • 9 March

    Л.Оюун-Эрдэнэ:Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны …

  • 9 March

    Гадаадын улс орнуудаас 30,243 иргэн эх орондоо иржээ

       Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор6,710 буюу нийт 30,248 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа. Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна. Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, …

  • 9 March

    УОК:Өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулна

    Улсын онцгой комисс 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Иймээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын …

  • 9 March

    Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 9 March

    Б.Бямбадорж: Өнөөдөр 15391 хүнийг вакцинд хамруулна

    Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах, уялдаа холбоотой ажиллах, цаашид иргэдийг вакцинжуулах ажилд хариуцлагатай хандахыг анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл …

  • 9 March

    Хотын дарга 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай танилцлаа

    Өчигдөр хэдий амралтын өдөр ч гэлээ нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 14 цэг ажиллалаа. Тэдгээрийн нэг болох Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцаж, тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.  20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэг өчигдрийн хувьд 550 сорьц аваад байв. Дүүргийн хэмжээнд …

  • 9 March

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 6-11 …