Манай улс дархлаажуулалт эхэлснээс хойш 26 мянга гаруй иргэнээ вакцинд хамруулаад байна. Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэнгээс тодрууллаа. -Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Вакцины хариу урвалын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Вакцинжуулалт эхлээд 10 гаруй хонож байна. Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа …
Monthly Archives: March 2021
March, 2021
-
10 March
Ц.Шаравжамц, Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр нар Астразенека вакцины эхний тунг хийлгэлээ
Монголын Үндэсний Олимпийн Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ. Баг тамирчдаа уриалж МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга …
-
10 March
Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Т.Чимгээг суллах боломжгүй гэв үү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-аар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Т.Чимгээтэй уулзлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт хаалттай хорих ангид ажилласан нь олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү дахин татав. Тэр дундаа “Эрүү шүүлтэд өртөж, хилс хэргээр ял эдэлж байж болзошгүй” гэх Т.Чимгээг ил …
-
10 March
Ж.Байгалмаа:Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтал
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын хэвлэлийн хурал өнөөдрийн /2021.03.10/ 11:00 цагийн нэгдсэн мэдээгээр коронавирусийн талаар ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 11,170 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хийхэд 109 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,481 болж байна. Сүүлийн 24 …
-
10 March
ЭТТ:Дотооддоо 2 их наяд төгрөгийн бонд гаргана
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна. Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж зэрэг 20 том төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын …
-
10 March
ХЭҮК:Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарахыг онцлов
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд нар 2021 оны 3 дугаар сарын 9-нд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нартай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед анхаарах хүний эрхийн асуудлаар санал …
-
10 March
БЗД-ийн хэмжээнд КОВИД-19-ын эсрэг дархлаажуулалтад 4762 хүнийг хамрууллаа
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинаар эрсдэлт хүн амыг дархлаажуулах ажил 2-р сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Үүнээс хойш БЗД-ийн хэмжээнд нийт дөрвөн цэгээр дамжуулан дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулаад байна. Тодруулбал, БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх Поликлиник, Нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг гэсэн дөрвөн цэгт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг …
-
10 March
Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн 8200 хүн вакцинжуулалтад хамрагдана
Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 16 дугаар захирамжаар байгуулагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өчигдөр (2021.03.09) эрүүл мэндийн байгууллагуудад ажиллалаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Халдварт өвчин судлалын …
-
10 March
Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, П.Анужин нар өчигдөр /2021.03.09/ соёлын салбарын Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтууд болон Соёлын яамны үйл ажиллагаатай танилцлаа. Байгалийн түүхийн музей, Соёлын өвийн үндэсний төв, “Чингис хаан” хаад язгууртны музей, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр, Үндэсний …
-
10 March
НОСК:Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй төрийн албан хаагчид цахимаар хүсэлтээ ирүүлэх боломжтой
“КОВИД-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн болон үйлчилгээний алба хаагчдыг түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөрт хамруулж байгаа бөгөөд хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчидын зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй төрийн …
-
9 March
Чангшин их сургуулийн зочин багш, докторант, ахмад Ж.Серикжан: Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой
Дотоод хэргийн их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж “Хос диплом хөтөлбөр”-ийн хүрээнд 8 хөтөлбөрийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Дотоод хэргийн их сургуулиас 75 оюутан БНСУ-ын Чангшин их сургуульд суралцаж байна. 2021 оны элсэлтийн шалгуурт тэнцсэн эхний 31 суралцагчийн 23 нь 02 дугаар сард, бусад 8 суралцагч нь …
-
9 March
Дотоод хэргийн их сургуулийн багш,ажилтан, алба хаагчид дархлаажуулалтанд хамрагдаж байна
Улсын онцгой комиссоос “Ковид19” цар тахлын үүсгэгчийн эсрэг дархлаажуулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж, 2021 оны 2-р сарын 23-ны өдөр эхлэв. Улсын онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 08 ны өдрийн 7 дугаар хуралдаанаар энэ ажлыг эрчимжүүлэн Хууль зүй, Дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын алба хаагчдыг дархлаажуулах ажлын хүрээнд өнөөдөр /2021.03.09/ хуваарийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, …
-
9 March
“Таван толгой” ХХК ноогдол ашиг тараахаар боллоо
“Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3-р сарын 04-ний өдрийн №08/21 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөг буюу нийт 18,8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
9 March
Архи уухын 36 гэм
Архи уухын 36 гэмийг Бурхан багш ийн айлдажээ: 1.Эд барагдах 2.Өвчин олшрох 3.Зодолдох 4.Хүний мууг уудлах 5.Тэмцэлдэх 6.Ичгүүргүй болох 7.Сонжуургүй болох 8.Билиг оюун доройтох 9.Ой тогтоол доройтох 10.Эд үл олох 11.Олсон нь үгүйрэх 12.Нууц задрах 13.Муу үйлийн эцсийг хийх 14.Зовж гаслахын үндэс болох 15.Хүч дорой болох 16.Эцэгээ үл мэдэх 17.Эхээ үл мэдэх 18.Буянтанг үл мэдэх 19.Ариун явдалтанг үл мэдэх 20.Хүндлэлгүй …
-
9 March
Вакцинжуулалтын 35 цэг ажиллаж байна
Засгийн газар, ЭМЯ-наас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, мөн худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарын хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. Харин өнөөдөр хуваарь ёсоор Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл