“Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал бүхий иргэдийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьталд болсон иргэд хэрхэн гэрийн тусгаарлалтад шилжих вэ? -Коронавируст халдварын цар тахлын дэгдэлт нийслэлийн ихэнх хороонд тархаж байгаа энэ үед эмчилгээний тактик …
Monthly Archives: March 2021
March, 2021
-
25 March
С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн өглөө. Хүсэлтэд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэн халдашгүй, чөлөөтэй …
-
25 March
Гамшгийн үеийн дуут дохиог өнөөдөр туршилтаар дуугаргана
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгах ажлыг өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагаас зохион байгуулна. Энэ үеэр Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумдуудын DRN-1, DRN-2, DRN-3 станцууд, Төв аймийн Баянцагаан сумын DRN-4 станц дээр буюу газар хөдлөлтийг мэдрэх нийт 4 станц дээр зохиомол газар …
-
25 March
МХЕГ: Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна
Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25740 хүн тун АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээн авахад МХЕГ, Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийн хяналт шалгалт хийж халдваргүйжүүлэн хилээс чөлөөлж, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүллээ. Вакциныг төв агуулахад хүлээн авч, тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийхэд Pfizer/BioNTech вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна. Монгол Улсад одоогийн …
-
25 March
Г.Болдмаа:Pfizer вакциныг хоёр хоногийн дараа хэрэглэж эхэлнэ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Өчигдөр 21 цагийн байдлаар 43 цэг ажиллаж, 724 ажилтан 237489 хүн дархлаажуулалтад хамруулсан. Өмнөговь аймагт 7061 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Коронавируст халдварын эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 302 609 534 тунг хийгээд байна. Бүтэн жилийн хугацаанд …
-
25 March
Э.Тэмүүлэн:Улаанбаатар хотод 267, орон нутаг 18 хүнээс халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт улсын хэмжээнд 16 лабораторид 13465 шинжилгээ хийснээс 285 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар …
-
25 March
Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Би …
-
25 March
Сэрэмжлүүлэг:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Харин салхины хурд 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэж, …
-
25 March
БЗД:Коронавирусын цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр “Өндөр магадлалтай” түвшинд байна
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн үүргийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт коронавирус /Ковид-19/-ын цар тахлын үеийн эрсдэлийн гурав дахь шатны үнэлгээг хийлээ. Эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэгт Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа, мэргэжилтэн, дэслэгч …
-
25 March
GLENCORE:Австралид болсон үерийн улмаас нүүрсний уурхайнуудын олборлолтыг бууруулна
Австралид болсон үерийн улмаас “Glencore” компани Шинэ Өмнөд Уэльс муж дахь нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, олборлолтын хэмжээг түр хугацаанд бууруулахаар болсон байна. Түүнчлэн тус компанийн нүүрсний экспортын гол зангилаа “Newcastle” боомт руу зорчих хөдөлгөөн саатсан байна. “Нөхцөл байдлыг үнэлж, сөрөг нөлөөг бууруулахын тулд шаардлагатай арга хэмжээг авна” гэж “Glencore” компанийн төлөөлөгч онцолжээ. Эх сурвалж: bloombergtv.mn
-
25 March
“Туяа ба шидэт зүлэг” хүүхдийн номын нээлтийг цахимаар зохион байгууллаа
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар ойролцоогоор 2.2 тэрбум хүн ямар нэг байдлаар харааны бэрхшээлтэй байдгаас 1 тэрбум орчим нь сэргийлж болох харааны бэрхшээлтэй байна. Тоо баримтаас харахад 1990 онд дэлхий даяар 34.4 сая сохор хүн байсан бол 2020 онд энэ тоо даруй 42.8 хувиар нэмэгдэж 49.1 сая хүн болж болж нэмэгдсэн байна. Монгол Улсад хийгдсэн судалгаанд 50-аас дээш насны иргэдийн дунд …
-
25 March
Зургаан улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. • Куба Улсад анагаах ухааны чиглэлээр 1 оюутан, • Болгар Улсад Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан, • Вьетнам Улс олон улсын харилцаа, аялал …
-
25 March
Д.Одбаяр: Замын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар ярилцлаа. -Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү? -Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд гэрлэн дохиог нэг төвөөс удирдан зохион байгуулж, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх чиг …
-
25 March
Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хишигбаяр, Э.Билгүүн нар өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, өмгөөлөгч О.Батсүх хохирогчийн өмгөөлөгчөөр 2021 оны 3 дугаар сарын 24-нөөс эхлэн ажиллах …
-
25 March
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл