Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээнАялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалтСоёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээБүх төрлийн баарНийтийн бүжиг, бүжгийн клубӨргөтгөсөн болон …
Monthly Archives: April 2021
April, 2021
-
2 April
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”ажиллаж эхэллээ
УОК-ын шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүлээд байна. Тухайлбал иргэд ковидтой холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах, санал, гомдол, хүсэлтээ илэрхийлэх зэрэг нэгдсэн мэдээллийг 119 тусгай дугаарт залган авах боломжтой. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын …
-
2 April
Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-20:00 цагаар тогтоов
Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Энэ хүрээнд Засгийн газрын 78 дугаар тогтоол болон 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, УОК-ын нэгдүгээр тогтоол, УОК-ын даргын 18, 20, 21 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тодруулбал, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоов. Мөн коронавируст халдварын …
-
2 April
2021 оны I улиралд худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтоо авна уу
2021 оны эхний улирлын худалдан авалтын НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний худалдан авалтуудын баримтууд энэ удаагийн урамшуулалд хамаарна. Өнгөрсөн оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон. 2020 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 18 …
-
2 April
Хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс сэргийлье
Он гарсаар 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16.350 га хээрийн талбай буюу нийт 16351.5 га талбай өртжээ. Мөн 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хуурайшилтын зэрэглэл өндөр байна. Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй …
-
2 April
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн 2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавилаа. Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж …
-
2 April
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Энхболдыг томилов
Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.02/ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тус Байнгын хороо гуравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын …
-
2 April
Улаанбаатар хотын Амгалан дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгож өргөтгөнө
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав. Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн …
-
2 April
Г.Сайханбаяр:Цэргийн албаны харилцаа зөвхөн дүрмийн хүрээнд явагдах ёстой
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гуравдугаар сарын 30-ны өдөр цаг үеийн асуудлаар Төрлийн цэргийн командлалуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим хурал хийж, цэргийн албаны сахилга хариуцлага, дэг журам, ёс зүйн чиглэлээр холбогдох үүрэг даалгавар өглөө. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Нийгмийн толь байх ёстой салбар ганц …
-
2 April
Нийтийн тээврийн автобуснуудад өглөө бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа автобуснуудад өглөө бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж үйлчилгээнд гаргаж байгааг нийслэлийн нийтийн тээврийн компаниудын удирдлагууд хэлж байлаа.
-
2 April
Д.Сумъяабазар: “Улаанбаатар Смарт карт” компанид аудит оруулах саналтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа. Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийнхан ярьж байлаа. Иймээс энэ асуудлыг шийдэхийн …
-
2 April
Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, аймгийн онцгой комиссын тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ
Хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг 4-р сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах гэж байна. Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн …
-
2 April
Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтой боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Лхагва гарагт орон даяар явагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19.4 дэх хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг …
-
2 April
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
2 April
打 (Dǎ) буюу ЦОХИХ гэсэн ханз, түүний олон төрлийн хэрэглээ
Өглөө.мн мэдээллийн сайт “Ханз” Боловсролын төвтэй хамтран ажиллахаар болсоныг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Цар тахлын тааварлашгүй тодорхой бус нөхцөл байдалд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих, улмаар тэднийг чадавхжуулах зорилгоор Цахим сургалт-ыг бэлтгэн хүргэж байна. Хятад улс 1,3 тэрбум хүн амтай, эдийн засаг нь хөгжсөн дэлхийн голлох том гүрэн болж буй билээ. Олон мянган жилийн соёлын түүхтэй Хятад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл