Monthly Archives: April 2021

April, 2021

  • 2 April

    УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт оноосон 3.6 жил хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээв

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд …

  • 2 April

    Маргаашнаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд

    Засгийн газрын хуралдааны шийдвэрээр маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.  Үүнд: -Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй, -Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх, -Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах, -Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, …

  • 2 April

    Б.Буянтогтох:Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.02/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлэгт ирж байгаа ачаалал нэмэгдэж байна. Орны зохицуулалтыг хийгээд явж байгаа. Гуравдугаар сарын 1-нд хүнд, хүндэвтэр хүний тоо нийлээд 70 байсан бол өнөөдрийн …

  • 2 April

    Л.Оюун-Эрдэнэ:Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр “КОВИД-19” цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв. Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл ажил, ариутгал, халдваргүйтгэл хийх процесс, …

  • 2 April

    10 сая төгрөгөөс дээш төлбөртэй 11 сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх …

  • 2 April

    Монгол цэргүүд барьцаалагдсан иргэдийн амь насыг аварлаа

    ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан өнгөрсөн сарын 30-ны өдөр Афганистаны зургаан цэргийн алба хаагчийн амь насыг аврахад онцгой гавьяа байгуулж, дэлхийн орнуудын мөрдэс нэгт нөхдөөс нь талархал дэвшүүлсээр байна. Тэгвэл Монгол Улсын энхийг сахиулагчдын баатарлаг гавьяа үүгээр зогсохгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад …

  • 2 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 391, орон нутаг 93 хүнээс халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.02/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт 11,876 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 486 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 9,327 болж өслөө. 486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Сүүлийн 24 цагт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар …

  • 2 April

    Өнөөдөр орой 300 мянган тун Синофармын вакцин бууна

    Өнөөдөр орой 19:00 цагт 300 мянган тун Синофармын вакцин бууна гэж Шадар сайдын цахим хуудсаар мэдээллээ.  Монгол Улсын хэмжээнд  дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 323’690 иргэнийг вакцинд хамруулаад байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Ингэснээр нийт вакцинд хамрагдах иргэдийн 16.6 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна.

  • 2 April

    Охид ихэвчлэн таньдаг хүнийхээ үгэнд хууртан бэлгийн мөлжлөгт өртөж байна

    Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын дэмжлэгтэй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс охид, эмэгтэйчүүдийг -хамгаалах, урьдчилан сэргийлэх, “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян зохион байгуулж байгаа билээ. Аяныг хэрэгжүүлэхээс өмнө олон улсын байгууллагаас Дархан хот болон нийслэлд амьдарч буй 522 эмэгтэйгээс суурь судалгаа авсан юм. Судалгаанд оролцогчдын 83 хувь нь хүн худалдаалах …

  • 2 April

    Азийн хөгжлийн банк Засгийн газарт бодлогын дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид, Зүүн Азийн газрын захирал Жэймс Линч тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Сангийн сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын  цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газарт АХБ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цар тахлыг даван туулахад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн …

  • 2 April

    БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирлээ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өчигдөр буюу 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Туушин”,  “Зүчи”,  “Кентавр”,  “Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 2 April

    Europe’s Most Erotic Marriage Customs

    Of all the Eu marriage traditions known to man, none have actually been discovered before. One of many strangest, the majority of interesting and popular is all about the French practice of proposing on horse pulled carriage. This custom originated many years back in France. As being a sign of loyalty and respect towards the elders of his the courtroom, …

  • 1 April

    А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлнэ

    ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч” бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадаг билээ.Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ.Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн …

  • 1 April

    УОК-ын Шуурхай штаб:Энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар 04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар   04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар 04 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар …

  • 1 April

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзжээ

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өчигдөр /2021.03.31/ Малайз улсад бусдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн албан ёсны хуудаснаа нийтэлсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг“Хүний эрхийн дэд хорооны гишүүн, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувиар талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу гуайтай уулзаж, хилийн чанадад эрх нь зөрчигдөж буй иргэдээ хамгаалах, улс хоорондын эрх …