Monthly Archives: April 2021

April, 2021

  • 5 April

    Фото:Хүүхдийн “СЭЛБЭ” зуслан бүрэн шинэчлэгдэж байна

    1942 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Монголын анхны хүүхдийн зуслан “СЭЛБЭ” байгуулагджээ.  Ирэх 2022 онд 80 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй тус зуслангийн ихэнх барилгууд модон хийцтэй бөгөөд олон жилийн насжилтын улмаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас тогтоож, акт тавиад байсан юм. Тэгвэл “Эрхэт Монгол” групп тус зусланд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгон бүрэн …

  • 5 April

    Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

    Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга …

  • 5 April

    Б.Бямбадорж: Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлнэ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал болон дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээлэл өгсөн юм. Дархлаажуулалтад нийт 346743 хүн хамрагдаад байгаагаас сүүлийн 24 цагт 18241 хүн вакцин хийлгэсэн байна. Гэрийн тусгаарлалт эмчилгээнд 1461, гэрийн ажиглалтад 6400 хүн байгааг танилцууллаа. Мөн тэрбээр“Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэг ажиллаж, 30 …

  • 5 April

    2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ

    Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, …

  • 5 April

    Хотын дарга “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс Хотын дарга “Хан хиллс” хотхоноос баруун зүгт нэг км авто зам барих …

  • 5 April

    Ирэх амралтын өдрүүдэд зах, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй

    Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Гэтэл өнгөрсөн бямба гарагт дархлаажуулалтын 37 цэгт 93 багийн 643 эмч, ажилтан ажиллаж, 7871 хүнийг вакцинд хамруулсан байна. Харин өчигдөр буюу ням гарагт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулжээ. …

  • 5 April

    Налайх дүүрэгт шинээр 15 тохиолдол бүртгэгдлээ

    Налайх дүүрэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Хороодоор ангилбал: Нэгдүгээр хороонд-1 Хоёрдугаар хороонд-3 Гуравдугаар хороонд-5 Дөрөвдүгээр хороонд-5 Тавдугаар хороонд-1 тохиолдол батлагдлаа. Ингэснээр дүүрэгт бүртгэгдсэн халдварын нийт тоо 138 боллоо. Бүртгэгдсэн нийт халдварын 58 хүн нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрийн эмчилгээнд-18 хүн эмчлүүлж байгаа бол, ойрын болон дам хавьтлын 278 …

  • 5 April

    Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давлагаанд нэгдэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2021.04.04) “Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 01 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 01 гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний …

  • 5 April

    Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэллээ

    Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр өглөөний 7:40 цагт 3 ихэр хүү мэндэлжээ. Тодруулбал Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй болж байгаа юм. Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, Их эмч Э.Инжир, Эх баригч …

  • 5 April

    Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

    Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Үүнд: -СХД-ийн 32 дугаар хороо “Авто худалдааны төв”, -“Буянт-Ухаа” спортын ордон, -БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв, Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн …

  • 5 April

    Прокурорын байгууллагаас 344 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.03.29-2021.04.02/ нийт 344 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс Нийслэл, дүүргийн прокурорын газрууд 184 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 117 гомдол, 114 хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 68 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, …

  • 5 April

    Б.Баатархүү: Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн

    Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2021.04.05/ Цагдаагийн ерөнхий газраас Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү““Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зодоон болж байна …

  • 5 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 514, орон нутагт 88 хүнээс халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.05/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт улсын хэмжээд 10820 хүнд шинжилгээ хийхэд 602 хүнд коронавируст халдвар илэрч, Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 10,820 боллоо. Хоногт 282 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрэлт 5931 болсон байна. Шинээр батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатарт, 88 …

  • 5 April

    Ж.Сүхбаатар: Туул голынхоо эрэгт амарч, зугаалах орчныг бүрдүүлэх хэрэгтэй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай …

  • 5 April

    Богд ууланд алхаж байгаа иргэдэд зориулан ой, хээрийн түймрээс сэргийлэх зөвлөмж байршуулжээ

    Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-өөс Онцгой байдлын хэлтэс, Тусгай хамгаалалтын газрын хамтарсан ажлын хэсэг Богд ууланд алхаж байгаа иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгууллаа. Ажлын хэсэг иргэдэд зөвлөмж бүхий гарын авлагыг тараан, 5 км-ийн зайд 100 метр тутамд ой, хээрийн түймэр болон болзошгүй аюул, ослоос урьдчилан …