Monthly Archives: April 2021

April, 2021

  • 6 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 731, орон нутагт 99 хүнээс халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.06/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 11651 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 731 нь Улаанбаатарт, 99 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөлийн …

  • 6 April

    Тусгаарлан ажиглах 99 байранд 3794 иргэн байна

    Улсын хэмжээнд 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 99 тусгаарлан ажиглах байранд нийт 3794 иргэн байна. Үүнээс нийслэлд 25 тусгаарлан ажиглах байранд 2382 иргэн, орон нутагт 66 тусгаарлан ажиглах байранд 1412 иргэн байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 314 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 6 April

    Монголын анхны папараци сэтгүүл “Соронз” аппликейшнаар хүрдэг боллоо

    Анхны дугаараа хэвлүүлснээс хойш 12 жилийн турш Монголын хамгийн их уншигчтай, хамгийн эрэлттэй сэтгүүл байж ирсэн, папараци төрлийг монголчуудад анхлан танилцуулсан  “Соронз” сэтгүүл, технологийн “WorldPlus” компанитай хамтран “Соронз” аппликейшнийг 2021.04.05 өдрөөс олон нийтэд хүргэж эхэллээ. оронз” аппликейшнийг 2021.04.05 өдрөөс олон нийтэд хүргэж эхэллээ. Уг аппликейшнаас та “Соронз” сэтгүүлийн сүүлийн үеийн болон хамгийн анхны дугаарыг худалдан авч унших боломжтой бөгөөд олны …

  • 6 April

    “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” хүүхдийн уран бүтээлийн наадмын шилдгүүд тодорлоо

    Монголын Хүүхдийн урлан бүтээх төвөөс санаачлан Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн гуравдугаар сарын 1-нд “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭ” хүүхдийн уран бүтээлийн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Наадамд авьяас чадвар, ур ухаан, мэдлэг оюунаа дайчлан 400 гаруй хүүхэд оролцсоноос шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Тодруулбал, шилдэг 33 бүтээлийг шалгаруулжээ. Уралдааны шилдэг бүтээлүүдийн эздийг танилцуулж байна. ГРАН-ПРИ  Х.Номин 3-р сургууль 10г анги         МОНГОЛ УРАН БИЧЛЭГ …

  • 6 April

    Д.Цэнд-Аюуш: Зах худалдааны төвүүд халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийдэггүй зөрчил илэрсэн

    УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. -Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа хэдий ч аль болох аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих зорилгоор хатуу хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн …

  • 6 April

    МЗХ төрийн гурван өндөрлөгт хандлаа

    Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ноос Монголбанкны Зээлийн мэдээллийн санд сөрөг мэдээлэлтэй байгаа иргэдийн асуудлаар шаардлага гарган төв банкны гадаа удаа дараа эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Гэвч Монголбанкны зүгээс хариулт өгөхгүй байгаа учраас МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан ил захидал илгээсэн байна. Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА …

  • 6 April

    И март дэлгүүрийн хамт олон уриалга гаргажээ

    Ковид-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн 2 жил шахам хугацаанд тахлын эсрэг тууштай тэмцсээр байна. Ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу Имарт хайпермаркет энэ цаг хугацаанд үүргээ ухамсарлан хүнс бараа,бүтээгдэхүүний тасалдал үүсгэлгүй ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйг дээд зэргээр хамгаалсан үйлчилгээг үзүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байна. Мөн үйлчлүүлэгч болон ажилтнуудынхаа харилцаж буй орчинд ариутгал, …

  • 6 April

    Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ. Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 …

  • 6 April

    Өчигдрийн 18 цагийн байдлаар 28505 иргэн вакцинжуулалтад хамрагджээ

    Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга С.Баттөр нар өчигдөр Хан-уул дүүргийн шинжилгээ, вакцинжуулалтын цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны “Мөнх Бадрах” өрхийн Эрүүл мэндийн төвд очиж, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж байгаа асуудлаар болон тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлэх чиглэл өглөө. Өчигдрөөс …

  • 5 April

    Д.Даваасүрэн: Хүн төрөлхтний мөнхийн эрэл хайгуулын чиг зүг нь театр юм

    Аливаа улс орны нийгмийг хөдөлгөгч хүч, чиглүүлэн манлайлагч, соён гэгээрүүлэгч салбар бол соёл урлаг. Тэр дундаа театрын урлаг бол хүн төрөлхтний сэтгэл зүрх, оюун ухаан, мэдлэг мэдрэмжид дээдийн дээд цэнгэл, таашаалыг мэдрүүлдэг билээ. Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Даваасүрэнтэй ярилцлаа. АРДЫН УРЛАГИЙН ЖИНХЭНЭ МӨН ЧАНАРЫГ ӨРНИЙН ТЕАТРЫН ЦОНХООР ХАЙРЦАГЛАЖ БОЛОХГҮЙ -Монголын …

  • 5 April

    С.Мөнгөнчимэг: Хүүхдийн мөнгийг энэ сарын 5, 6-ний өдрүүдэд олгоно

    Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн яам 7 хоног бүр олон нийтэд танилцуулж байгаа билээ. 4-р сарын 5-ний өдрийн байдлаар 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилт, түүн дотроо ажлын байр дэмжих зээл олголтын явцын талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал Э.Ариунаа, Төрийн …

  • 5 April

    Г.Нэргүй: Шар өвсөө зориулалтын саванд шатаах, эсвэл шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.   -Он гарснаас хойш НОБГ-т хэчнээн дуудлага ирээд байна вэ? -НОБГ-т 2021 он гарснаас хойш 536 дуудлага ирсэн байна. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байна. Нийслэлд маань манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Маш их нягтаршилтай байдаг учраас …

  • 5 April

    Ц.Мөнхцэцэг:Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах шаардлага бий болсон

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан өнөөдөр /2021.04.05/Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ. “Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалах төрийн зохицуулалт хийсэн улс …

  • 5 April

    Д.Ганзориг:Цэргийн алба хаагчдаас энэ сарын 20-ны өдрөөс эхлэн түвшин тогтоох шалгалт авна

    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр /2021.04.05/ Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим уулзалтыг явууллаа. Уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар тэргүүтэй ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, төрлийн цэргийн командлалын холбогдох удирдлагууд байлцсан юм. Уулзалтаар хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, харилцаа, хандлага, цэргийн …

  • 5 April

    Баянзүрх дүүргийн 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагдаж, вакцинжуулалтаараа тэргүүлж байна

    Өнөө өглөөний байдлаар улсын хэмжээнд 376373 иргэн вакцины эхний тундаа хамрагдаад байна. Улаанбаатар хотод дүүргээр нь ангилж харвал: Баянзүрх дүүрэгт вакцинжуулалт хамгийн өндөр буюу 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагджээ. Харин Баянзүрх дүүрэгтэй ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалт харьцангуй муу буюу 44.8 мянган иргэн хамрагджээ. Хан-Уул дүүрэгт 47.2 мянга, Сүхбаатар дүүрэгт 43.4 мянга, Чингэлтэй дүүрэгт 39.9, Баянгол 55 мянга, …