Monthly Archives: April 2021

April, 2021

  • 8 April

    Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно

    Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.     Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна.  Тухайлбал 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:39 цагт  Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Оргил хотхоны далангийн задгайд …

  • 8 April

    Online dating Tips For Girls For The Month Of January

    There are a few first of all night out advice for you if you that should help you currently have a great time on your own first or subsequent goes. First of all, males and females differ in many ways, especially in their needs with regards to companionship. Women of all ages tend to be more emotional, and as a …

  • 7 April

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярив

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярив. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй …

  • 7 April

    С.Эрдэнэбат: МҮЭ-ийн холбооноос УИХ, ЗГ-т хүргүүлсэн “Шаардлага”-ыг авч хэлэлцэх хүртэл суулт хийх болно

    Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат суулт хийж байна. Тодруулбал өчигдөр буюу /2021.04.06/-нд МҮЭ-ийн холбоо, салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зохион байгуулж УИХ, Засгийн газарт “Шаардлага” хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу /2021.04.07/-нд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сүхбаатарын талбайд “НДШ-ийг нэмсэн шийдвэрийг цуцал”, “Нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог сайжруул”, “Капитал банкны 234 тэрбум …

  • 7 April

    ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.07/ “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын …

  • 7 April

    Гараа тогтмол угаах нь өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална

    Дэлхий нийтэд тулгараад буй цар тахлын үед вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн хялбар, хямд бөгөөд чухал арга замын нэг бол савантай усаар гараа тогтмол угаах явдал юм. Гараа хэрхэн зөв угаах талаар та бүхний мэдвэл зохих зөвлөгөөг хүргэж байна. 1. Гараа хэрхэн зөв угаах вэ? Таны гарт байж болох вирусийн бүх ул мөрийг арилгахын тулд гараа сайтар үрж, бүрэн угааж …

  • 7 April

    Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан /2021.04.07/ боллоо. Хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг барих асуудлыг хэлэлцлээ. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн …

  • 7 April

    Та хүүгээ цэрэгт явуулах уу?

    Яг өнөөдөр энэ асуултыг эцэг, эхчүүдэд тавивал олонх нь эргэлзэж магадгүй. Нэгэн үе бага ч гэсэн хугацаанд цэргийн албаны нэр хүнд өсч, хүүгээ, дүүгээ цэрэгт явуулна гэсэн хөдөлгөөн ч өрнөж байсан. Орь залуу 18, 19 настнууд өөрсдийн хүслээр цэрэгт явахаа илэрхийлж байсан нь саяхан. Харамсалтай нь цэргийн дэглэлт, харгислалд залуус амиа алдаж, бие эрхтнээрээ хохирсон сэтгэл хиртхийм тохиолдлууд ар араасаа …

  • 7 April

    О.Цогтгэрэл: С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох нь зүйтэй

    Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2021.04.07/ төр, нийгмийн зүтгэлтэн С. Зориг агсны хөшөөний өмнө цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 20-ний өдөр буюу С.Зориг агсны төрсөн өдрөөр түүнд Монгол улсын баатар цолыг нэхэн олгох санаачлагыг ерөнхийлөгч рүү хүргүүлэхээ дурдлаа. Иймд өнөөдрөөс эхлээд ард иргэдийг С.Зоригт улсын баатар цол олгох санаачлагад нэгдэж гарын үсгээ зурахыг уриаллаа. Санаачилгад цахимаар нэгдэх …

  • 7 April

    Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

    Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт  эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, …

  • 7 April

    Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж …

  • 7 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 456, орон нутагт 113 хүнээс халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.07/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдлын тоо 12,226 болж байна.Шинээр батлагдсан тохиолдлын 456 нь Улаанбаатар хотод, орон нутагт 113 бүртгэгдсэн байна.Эмнэлгээс шалтгаалах халдварын 6 тохиолдол …

  • 7 April

    Багш нар хамтран “Би монгол хүн” монгол хэл, соёлын цахим сургууль нээлээ

    Герман, Канад, Бельги, Япон, Швед, Франц, Нидерланд, Солонгос дахь монгол сургуулийн багш нар хамтран “Би монгол хүн” монгол хэл, соёлын цахим сургуулийг нээгээд байна. Ийнхүү дэлхийн аль ч өнцгөөс монгол хэлээ сурах боломжийг монгол хүүхдүүддээ олгох, эх хэлээ сурах эрх тэгш боломжийг бий болгож байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2018 онд гаргасан хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, …

  • 7 April

    О.Мөнхжаргал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

    “Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наядын төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж эхлээд буй. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм байна.  Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллароор бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж …

  • 7 April

    Н.Баярмөнх:Э.Бат-Амгалан гишүүн улсын төсөвт дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвийг суулгуулсан

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газрын алба, дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлагууд Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг барих төсөв суусантай холбогдуулан газрын асуудлаар дүүргийн 8,12-р хороонд байрлах ашиглагдахаа больсон газруудад очлоо. Тухайлбал Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо иргэдийн сайн мэдэх “Дүнжингарав”-ын замд байрлах “Монгол тэмүүлэл” цогцолбор сургуулийн дэргэд огт ашиглагдаагүй 4га газар, 12 дугаар хороонд байрлах хуучнаар “Ботаник” одоогийн …