Monthly Archives: April 2021

April, 2021

  • 8 April

    Бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

    Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт …

  • 8 April

    Л.Оюун-Эрдэнэ:Иргэн бүрд 300 мянган төгрөг олгоно

    Улаанбаатар хотод энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжжээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуулж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …

  • 8 April

    Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино

    Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс …

  • 8 April

    Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт хураагдсан 1.4 сая ам долларыг улсын орлого болголоо

    Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан …

  • 8 April

    С.Бямбацогт: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, ШСХ-ны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2021.04.08/ мэдээлэл хийлээ.  Сонгон шалгаруулалтад нийтдээ 59 хүн материалаа ирүүлсэн байна. Нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад оролцохоос нэрээ татсан, нийт 58 хүний материалыг хууль, журамд заасны дагуу Ажлын хэсэг хүн нэг бүрээр хүлээн авч, үзэж танилцан, шалгасан байна. ШЕЗ-ийн гишүүний …

  • 8 April

    Б.Буянтогтох: Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээлийн үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл хийлээ. Тэрбээр “Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна. Сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.3 дахин, хүнд өвчтөний тоо 24.6 дахин, нэн хүн өвчтөний тоо 7 дахин нэмэгдээд байгаа. 30 хөнгөн тохиолдол дээр …

  • 8 April

    Орон нутагт Өмнөговь аймаг дархлаажуулалтын үзүүлэлтээр тэргүүлж байна

    Орон нутагт Өмнөговь аймаг дархлаажуулалтын үзүүлэлтээр тэргүүлж байна гэж өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт 36,412 хүн вакцинд хамрагдсанаар нийт вакцинд хамрагдагсдын тоо 403,162 болжээ. Орон нутагт 13,959 иргэн хийлгэснээр нийт 63,784, улсын хэмжээнд 18-аас дээш насны  466,946 хүн вакцинд хамрагдсан байна.   Дархлаажуулалтад 30-39 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Энэ насны 123 228 иргэн вакцин хийлгэжээ. Орон нутагт …

  • 8 April

    Сайед Моллай хүрэл медаль хүртлээ

    Кыргызстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь -81 кг-ын жинд Сайед Моллай хүрэл медаль хүртлээ. Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Сайед Моллай жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камиябиг 1:05 минутад цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Тажикстаны …

  • 8 April

    Б.Эрхэмбаяр: Эрчим хүчний 2976 объектод хяналт шалгалт хийхэд 14525 зөрчил илэрсэн

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд давхардсан тоогоор эрчим хүчний 2976 объектод хяналт шалгалт хийж, 14525 зөрчил дутагдлыг арилгуулан ажиллажээ. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Эрхэмбаярыг урьж, “Цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал” сэдвээр ярилцлаа. -Урин дулааны цагт цахилгааны гэмтлээс үүдэлтэй ослын тоо нэмэгддэг. Гарч буй осол гэмтлийн гол шалтгаан юу байна? -Ослын гол шалтгаан нь иргэд, аж ахуйн нэгж …

  • 8 April

    Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд тусгаарлагдах зардлыг төр хариуцна

    Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж 7 хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл хүргэсэн юм. Тэгвэл журмын энэхүү заалт …

  • 8 April

    Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 7-нд  иргэдээс нийт 358 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 49 иргэн хандсанаас 25 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 122 буюу 34.1 хувийг машин ачилт, 77 буюу 21.5 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлсэн байна.  …

  • 8 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 451, орон нутагт 102 хүнээс “covid-19” халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна. Шинээр бүртгэгдсэн 554 тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт бүртгэгдлээ. Харин нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөж …

  • 8 April

    Ерөнхийлөгчийн сонгуулиар дэлхийн 30 улсад байгаа иргэдийн саналыг авахаар бэлтгэж байна

    Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан өчигдөр (2021.04.07) 14 цаг 08 минутад гишүүдийн зуун хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны даргаар шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд даргалан хуралдуулав.  Дэд хорооны хуралдаанд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Хуралдаанаар Монгол Улсын …

  • 8 April

    Б.Баярсайхан: Дотуур байр заавал халуун усны газартай байх ёстой

    Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг өөрчлөх, тав тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын дэд хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өчигдөр ариун цэврийн байгууламжийн технологитой танилцлаа.     Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих үндсэн таван технологиос судалж байна. Энэхүү төсөл …

  • 8 April

    “1000 инженер” хөтөлбөрийн хүрээнд Японд төгссөн бүх оюутан ажлын байртай болжээ

    Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм. Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангах юм. Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд ч энэ төслийн үр дүн оршино. Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 …