Monthly Archives: May 2021

May, 2021

  • 17 May

    Таван эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ

    Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” …

  • 17 May

    Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-65 см давсан байдалтай байна.  Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин аажим буурсан хэдий ч олон жилийн …

  • 17 May

    Эрүүл мэндийн үйлчилгээ оношлогооны стандартыг шинэ шатанд гаргана

    Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Монгол Улсад нийт 6540 стандарт мөрдөгдөж буйгаас 38 хувь буюу 2434-ийг нь олон улсын түвшинд хүргэжээ. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон улсын 16 стандартыг үндэснийх болгож, Үндэсний 4 стандартыг шинээр боловсруулж баталсан байна. Өдгөө тэд цахилгаан шатны болон барилгын дотоод хийцлэлд ашиглах материалын чанарын стандартыг шинэчлэн …

  • 17 May

    “Хятад хэлний гүүр” тэмцээнд ОТИС-ийн сургуулийн оюутан Б.Сувд III-р байр эзэллээ

    Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв , МУИС-ийн Күнзийн институт хамтран Их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг олон улсын “Хятад хэлний гүүр” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт тавдугаар сарын 14-нд “Нэг гэр бүл” сэдэв дор цахимаар болж өндөрлөлөө. Энэхүү 20 дахь удаагийн тэмцээний шүүгчээр Хятад, Монголын соёл, боловсролын мэргэжилтнүүд ажилласан байна. Оролцогч …

  • 17 May

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.  Тодруулбал, өнөөдрөөс буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна. Мөн цайны цаг 12:00-13:00 цаг болж өөрчлөгдөж байгаа. Нийслэлийн төр, захиргааны 120 гаруй байгууллагын 35 мянга гаруй алба хаагч …

  • 17 May

    “Зүрхний чавхдас” Нью-Йоркийн фестивалийн шилдэгт өрсөлдөнө

    Монголчуудын бүтээж, оролцсон “Зүрхний чавхдас” богино хэмжээний баримтат кино “New York flash film” фестивалийн шилдэг киноны төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.  “Зүрхний чавхдас” богино хэмжээний баримтат киног Европ тивд хоёр жилйн өмнө зохион байгуулсан Морин хуурын анхдугаар наадмын үеэр бүтээсэн байна. АНУ-д өмнө нь  Морин хуурын анхдугаар наадмыг АНУ дахь монгол иргэд,  Монгол Улсын морин хуурын чуулга, “Хуурчийнхан” сургалтын төвийн АНУ дахь …

  • 17 May

    “Алтан бийр-15” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

    Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн уламжлалт “Алтан бийр-15” үзэсгэлэн цахимаар амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдийг тодрууллаа. “Алтан бийр-15” үзэсгэлэнгийн тэргүүн байрт “LAND” бүтээлээр уран бүтээлч Л.Очирсүх шалгарч, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрхээр шагнууллаа. Харин “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ээр уран бүтээлч С.Балжиннямын  “Найман нуур” бүтээл тодров. Энэхүү үзэсгэлэнгийн шилдэг …

  • 17 May

    Р.Туяа: Эмчийн ангид орох урилга ирсэн ч сувилагчийн мэргэжилдээ дуртай учраас 40 жил ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэгч, сувилагч Рэнцэндоржийн Туяатай ярилцлаа. –Танд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэе. -Баярлалаа. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд тасралтгүй 40 жил ажиллаж байна. 40 жилийн хугацаанд би эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, яаралтай тусламжаар ажиллаж байсан. Олныг хамарсан осол, аваарын …

  • 17 May

    PCR шинжилгээний цэгүүдийг цэцэрлэг рүү шилжүүлжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт коронавирусийн халдварын 1001 тохиолдол шинээр бүртгэгдэж, долоон хүн нас барсан. Ингэснээр нийт барсан хүний тоо 214 болоод байна. Тусгаарлах байранд 3009, ойрын хавьтал болон тусгаарлагдаж байгаа 8431 хүн байна. Эдгээрээс 240 хүн халдвар авсан нь батлагдсан. Өнөөдөр дархлаажуулалтын суурин 47, явуулын 10 цэгт 91 …

  • 17 May

    “Нарантуул”, “Хархорин”, “Сандэй”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийг энэ сарын 22-нд нээнэ

    Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  нээсэн.  УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” …

  • 17 May

    Хос хэлтэн монгол болох бэлээхэн жор

    Юугаа хадуураад эхлэв хэмээн хараал урсгахыг чинь тэвчинэ. Тэнгэрийн юм ярилаа хэмээн гулигахыг чинь харин тэвчиxгүй. Монгол маань хөгжихгүй байна, нэг байран дээрээ удтал (дэндүү удаан!) дэвхцэж байна. Харин ч зарим талаараа уруудаж байна. Хүн ард нь доройтож байна. Гарын ая даахгүй эмзэг (үгээгүй ядуу!) болж байна. Тэр хоцрогдол ядуурлыг чинь арилгах арга зам хайгаад л би хадуурч байгаа хэрэг …

  • 17 May

    Н.Цогбадрах: Өвчтөн эдгэрээд, сэтгэлийн сайхан үгийг нь сонсох л эмч хүний аз жаргал

    Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрахтай ярилцлаа. -Та Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Үнэхээр их баяртай байна. Энэ салбарын бүхий л шатанд ажилласан 30 гаруй жилийн ажил, хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж, энэ шагналыг өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн салбарын эмч, удирдагч хүний хувьд амжилт бүхэн хамт …

  • 17 May

    Б.Буджаргал зургаа хоногийн гүйлтэд долоо дахь удаагаа аварга боллоо

    АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16 ны хооронд 6 өдөр, 6 шөнийн 144 цагийн тэмцээн боллоо.Тус тэмцээнд Олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал 767.7 км гүйж ялалт байгууллаа. Тэрээр RAW VEGAN хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Ийнхүү тэрээр долоо дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж, Монгол Улсын …

  • 17 May

    “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 2021 оны нэгдүгээр улирлын цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелэжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа. Тус үйлдвэр улс, орон нутгийн төсөвт сүүлийн хоёр жилд нийт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Эрдэнэтийн Овоогийн зэс, молибденийн ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж хүдэр олборлолтыг 37 сая тоннд, хүдэр боловсруулалтыг 32 сая тоннд хүргэсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий …

  • 17 May

    Өнөөдөр суурин 47, явуулын 10 цэгт иргэдэд коронавирусийн эсрэг вакцин хийнэ

    Улаанбаатар хотод өнөөдөр суурин 47 цэг, явуулын 10 автобусаар иргэдэд коронавирусийн эсрэг вакцин хийнэ. Эдгээр цэгт 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж 34,022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Харин өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд нийслэлийн 3,171 иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэлээ. Ингэснээр дархлаажуулалт эхэлснээс хойш зорилтот бүлгийн иргэдийн 94.9 хувь нь I тунд, 52.2 хувь нь II тунд хамрагдаад байна. быстро займ на …