Monthly Archives: May 2021

May, 2021

  • 28 May

    “Баялгаар өртөөлсөн 10” жил гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 10 жилийнхээ ойд зориулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “Баялгаар өртөөлсөн 10” жил нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баттулга нар оролцов. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Өв соёлын хөтөлбөр сан”-ийн тэргүүн Ц.Хулан болон тус сангийн зураачид “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай …

  • 28 May

    Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт эргүүл ажиллана

    Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын бүрэлдэхүүн хамтран Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллах юм. Ингэхдээ Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн …

  • 28 May

    Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

    Өмнөговь, Дорноговь аймагт Уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргана. Үүнд, Өргөдөл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлэх. Өргөдөл, албан бичигт зорчих зорилгоо тодорхой дурьдах. Холбоо барих хүний байнга ашиглагдах, 24 цагаар нээлттэй байх утасны дугаарыг заавал бичихЗорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Улсын дугаар, марк/Зорчих хүн …

  • 28 May

    БНСУ-аас 264 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 27-ны өдрийн 22:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую …

  • 28 May

    0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.    Хот хоорондын автобусаар 40-өөс илүү хүн тээвэрлэхгүй, шаардлагатай бичиг баримтыг шалган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчуулна. Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын хугацаанд өвдөөд эдгэрсэн тухай эмчийн …

  • 28 May

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна. 2021 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад …

  • 28 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 17. Сугар гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …

  • 27 May

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио 2020” олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсч, төрийн далбаа гардууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 …

  • 27 May

    Жүжигчин Ц.Баясгалан“Үндэсний ялагч 2021” улсын уралдааны шүүгчээр ажиллаж байна

    Монголын Моно жүжгийн төв нь 2015 оноос эхлэн Нийслэлийн соёл урлагийн, Соёлын яамны ивээл доор УДЭТ, СУИС, Хүүхэлдэйн театр, 49-р гудамж театртай хамтран Монголын драмын урлагийг дэлхий дахинд сурталчлах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын тайзнаа өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестивалийг амжилттай зохион байгуулж “Үндэсний ялагч”-аа тодруулж, Ялагчдын цуваа” олон улсын …

  • 27 May

    УДЭТ-ын хамт олон М. Түвшинхүү, А. Цэгмид, Д. Ганцэцэг нарт хүндэтгэл үзүүллээ

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж өчигдөр /2021.05.24/ Төрийн дээд цол, одон, медаль гардуулсан. Тэгвэл зуны эхэн сарын шинийн 15-ны энэхүү билэгт сайн өдөр Монголын тайз, дэлгэцийн урлагт нэрээ дуурсгаж, төр түмэн олныхоо …

  • 27 May

    Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих цогц бодлого гаргах чиглэл өгөв

    “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны …

  • 27 May

    С.Амарсайхан: Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж иргэдийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна

    Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан говийн аймгуудад албан томилолтоор ажиллахдаа Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутгаар орж, отроор яваа малчдын төлөөллүүдтэй уулзаж хүнс болон өвс тэжээлийн тусламжийг шийдэж, байгалийн гамшигт орон гэрээ алдсан малчдад гэр олгосон билээ. Дундговь аймагт энэ хавар байгалийн гамшигт үзэгдэл удаа дараалан тохиолдож, нөхцөл байдал хүндэрч байгаа учраас отроор яваа малчдын амьжиргааг дэмжих, …

  • 27 May

    ЗГ: Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг нэмлээ

    2016 ОНЫ 7 САРЫН 20 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг …

  • 27 May

    ЗГ:Олимп, Паралимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр …

  • 27 May

    Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулна

    Монгол Улс нийт 4.7 сая тун вакцин татан авсан бөгөөд урьд шөнө КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 мянган тун Файзер вакцин хүлээн авчээ. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер …