Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2021.07.19/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ“Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. …
Monthly Archives: July 2021
July, 2021
-
20 July
Билл Брайсон: Бие эрхтэн эзэгнэн төрөгсөд
–Амьдрал бол таны сонголт бус. Харин хувь заяаны тулгалт юм– Бид “Хар толгойгоо өөрөө мэднэ”, “Өөрийгөө мэднэ” хэмээн сайрхдаг боловч үнэхээр тийм байж чаддаг бил үү? “Биеэ захирч сур” гэж сургах амархан. Харин сургаал айлдагчид өөрийгөө хэр захирдаг вэ? Эсвэл эрхтэн бие маань өөрөө амьд байж, биднийг хүчээр амьдруулдаг юм биш байгаа? Таны санаанд ч орж байгаагүй иймэрхүү асуултын хариуг …
-
20 July
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, …
-
19 July
Ц.Нямбаяр: Хулгайч өнгөтэй өөдтэй, үнэтэйг нь хамдаг бол гал, гамшиг осол юу ч үлдээлгүй бүхнийг авдаг
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяртай ярилцлаа. -Онцгой байдлын байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна. Жирийн гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж байв уу? -Онцгой байдлын байгууллагад 1998 онд тухайн үеийн Нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн тэр мөчөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд …
-
19 July
С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт …
-
19 July
Усны ослоор 29 хүн амь насаа алджээ
Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-19-ний хооронд усны ослоор нийт 29 хүн амь насаа алдсан байна. Үүний 6 нь хүүхэд 23 нь том хүн. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд …
-
19 July
НӨАТ-ын сугалааны тохирлоор 3 сая төгрөгийн тав, 1.5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо
Өчигдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2021 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,038,077 баримт хамрагдсанаас: 3 сая төгрөгийн 5 1,5 сая төгрөгийн 24 500 мянган төгрөгийн 279 100 мянган төгрөгийн 2886 30 мянган төгрөгийн 28843 баримт тохиролд …
-
19 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо.Засгийн газар өнгөрөгч баасан гаригт болсон ээлжит бус хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэллээ. Aвлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс …
-
19 July
Л.Оюун-Эрдэнэ: Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно
Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх …
-
19 July
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт хойшлогдлоо
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан билээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ. Шалгалтын тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ вэб сайтад албан …
-
19 July
“Токио-2020” олимпод оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байна
Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд ДӨРВӨН хоног үлдлээ.Тэгвэл тус наадамд оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байгаа аж. Тодруулбал, Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компанийн жолоочгүй автобус “Аutonomous” Токио-2020 олимпын наадмын тамирчдын тосгонд тамирчдыг тээвэрлэх үүргийг гүйцэтгэж байна гэж МҮОХ-ноос мэдээлэв. payday loans are short-term loans for small amounts …
-
19 July
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдэд олгоно
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж, олгохыг Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт нэг сая 23 мянга 235 иргэнд 40.6 тэрбум төгрөг буцаан олгосон. Харин энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор улсын хэмжээнд нэг сая 166 мянга 880 …
-
19 July
Фото: “Токио-2020” олимпод зодоглох Монголын жүдо бөхийн тамирчид
Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд ДӨРВӨН хоног үлдлээ. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана.Тэгвэл “Токио-2020”олимпод манай улсын 12 жүдоч Токиогийн дэвжээнд өрсөлдөх болзол хангажээ. “ТОКИО-2020” ЗУНЫ ОЛИМПЫН XXXII НААДАМД ЗОДОГЛОХ ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ Эмэгтэй -48кг жинд МУГТ …
-
19 July
“Токио-2020”:Өмнөд Африкийн хөлбөмбөгчдөөс ковид-19 халдвар илэрлээ
“Токио-2020” Олимпын наадамд оролцохоор Токио хотод хүрэлцэн ирж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь тамирчдын тосгоноос Ковид илэрсэн анхны тохиолдол юм. Уг нь зохион байгуулагчид тамирчдын тосгоныг “хамгийн аюулгүй газар” хэмээн тодорхойлж, тийш нэвтрэх хүмүүсийг маш нарийн шалгаж буй. Гэвч Ковидтой тамирчид нэвтрэн орсон нь ийн тодорхой болов. Бусад хөлбөмбөгчдийн хариу сөрөг …
-
19 July
Өмнөговьд үер буужээ
Тус аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан, Баянбулаг, Гурвансайхан, Хан-Уул, Цагаанбулаг багт долдугаар сарын 18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар оржээ. Үүний улмаас 19 айлын байшин, гэр, хашаа уруйн үерт автсан аж. Энэ тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар мөн өдрийн 18:25 цагт хүлээн авсан байна. Улмаар ОБГ-ын алба хаагчид, сумын ЗДТГ-ын ажилтнууд, Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийнхан мөн өдрийн 16:00 цагаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл