Билл Брайсон: Бие эрхтэн эзэгнэн төрөгсөд

Амьдрал бол таны сонголт бус. Харин хувь заяаны тулгалт юм

Бид “Хар толгойгоо өөрөө мэднэ”, “Өөрийгөө мэднэ” хэмээн сайрхдаг боловч үнэхээр тийм байж чаддаг бил үү? “Биеэ захирч сур” гэж сургах амархан. Харин сургаал айлдагчид өөрийгөө хэр захирдаг вэ? Эсвэл эрхтэн бие маань өөрөө амьд байж, биднийг хүчээр амьдруулдаг юм биш байгаа?

Таны санаанд ч орж байгаагүй иймэрхүү асуултын хариуг Билл Брайсон танд өгч байна.

Бидний бие эрхтэн бидний удирдлагагүйгээр амьд байхын төлөө хором бүр тэмцэж байдаг ч нас явахын хэрээр эд эрхтэн маань элэгдэж байдаг. Өтөл насандаа үе мөч өвдөж, хийж бүтээе гэсэн ч нуруу чилж, өвдөг шархирах нь хэн бүхний хүсээд байх зүйл биш ч харамсалтай нь нийтлэг үзэгдэл. 

            “Дасгал тогтмол хий. Зөв хоолло. Тэртээ тэргүй үхнэ” гэх үг бий. Зөв амьдарсан ч үхнэ, буруу амьдарсан ч үхнэ. Гол нь хэрхэн догь, бүтээлч хөгшин болох эсэхэд асуудлын учир байгаа юм. Дасгал хөдөлгөөнөөс ашиг тус хүртдэггүй эд эрхтэн гэж үгүй. Дасгал хийснээр яс бэхжиж, дархлааны систем идэвхжин даавар тэтгэгдэж, чихрийн шижин, хэд хэдэн хорт хавдар (түүний дотор хөхний, бүдүүн гэдэсний хавдар) тусах эрсдэл бууран сэтгэл санааны байдал дээшилж, тэр бүү хэл өтлөлт саардаг.

Дөчин наснаас хойш өдөрт ердөө 11 минут идэвхтэй байхад хүний нас 1,8 жилээр уртасдаг болохыг 2012 онд 655 000 хүн дээр хийсэн дүн шинжилгээ харуулжээ. Мөн тогтмол явган явахад зүрхний дайрлага, цус харвах эрсдэл 31 хувиар буурдаг аж.

Зүрх эзнээсээ асуулгүйгээр өдөрт 100,000 орчим удаа, насан туршид 3.5 тэрбум удаа, цаг тутамд 265 литр цусыг биеэр түгээн цохилж байдаг. Бид өдөр тутмын машины утаа, тоос, үйлдвэрийн бохирдол гээд тухайн өдрийн агаарт юу л хөвж явна бүгдийг нь буюу 20 тэрбум биетийг амьсгалаараа сорж явдаг. Уушги өөрийгөө цэвэрлэдэг учраас бид хараахан агаарын бохирдлоос болоод үхчхээгүй байна. Харин тархи бидний юу хийж буйгаас үл хамааран өдөрт тогтмол 400 орчим калори зарцуулдаг. Энэ нь их бодвол жин хасна гэсэн үг биш ч бидний бие эрхтэн бидний тушаал, хараа хяналтгүйгээр биеийг амьдруулахын төлөө чадах чинээгээрээ тэмцэж байдаг.

Гэвч амьдралын хэв маягаасаа болж үхэж ч магадгүй болсон цаг үед бид амьдарч байна. 1900 оныг өнөө үетэй харьцуулсан нас баралтын тэргүүлэх шалтгаануудын эхний 10-т чихрийн шижин, алцхаймэрийн өвчин болон хорт хавдар тэр дундаа амиа хорлолт хүртэл багтжээ. Үүнээс уушгины шаналан болох тамхидалт хорт хавдартай холбоотой гэх баримт өнөөг хүртэл маргаантай. Тамхи байнга татдаг (өдөрт нэг хайрцаг орчим) хүний хорт хавдар тусах магадлал тамхи татдаггүй хүнийхээс 50 дахин их. Гэтэл 1950-аад онд тамхи үйлдвэрлэгчид нэлээд олон судалгааг санхүүжүүлж, хорт хавдар болон тамхидалтыг хоорондоо холбоогүй гэх бараг л төгс судалгаануудыг гаргаж байснаас өдийг хүртэл олон нийт тамхины хор уршгийг үл тоомсорлох нь элбэг.

Нөгөө талаас амьдралыг уртасгах тал дээр хүн төрөлхтөн ихээхэн ахиц гаргасан ч амьдралын чанарыг орхигдуулжээ. Хөөрч буй онгоцыг залуу нас, агаарт жигд нисэж буй онгоцыг идэр нас, харин өтөл насыг газардаж буй онгоцтой зүйрлэвээс асуудал сүүл рүүгээ буюу онгоц газардаж байх үед гарч байна гэсэн үг. Эдүгээ 50-аас дээш насныхны бараг тал хувь нь ямар нэг архаг өвдөлт мэдэрч явдаг, эсвэл ямар нэг чадвараа алдсан байдаг.

Хөгжингүй орнуудад тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэх боломжгүй өндөр настнууд эдийн засагт халтай асуудал болжээ. 1945 оноос өмнө төрсөн дундаж хүн хорвоог орхин явтлаа ердөө найман жилийг тэтгэвэрт өнгөрөөдөг байсан бол 1971 онд төрсөн нэгэн 20 жилийг, 1998 онд төрсөн хүн, байдал энэ маягаар үргэлжилбэл магадгүй 35 жилийг тэтгэвэрт өнгөрөөхөөр байна.

“Шинжлэх ухааны товч түүх”, “Гэр ахуйн түүх” зэрэг номоороо Монгол уншигчдыг бишрүүлсэн Билл Брайсон таныг дахин гайхшируулна гэдэгт итгэлтэй байна.

Н.НАНДИНЧИМЭГ

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит 24 онлайн займ credit-n.ru займ на киви кошелек онлайн срочно

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …