Monthly Archives: July 2021

July, 2021

  • 17 July

    Т.Баярхүү: Гадаадаас ирэх иргэдээс нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээ авна

    Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа. -Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт оруулах эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү? – Дэлхийн 111 улсад коронавирусын “дельта” …

  • 17 July

    Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн тавдугаар сард Дорноговь аймгийн Зам-Үүд суманд томилолтоор ажилласан. Энэ үер “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, тус сум дахь Дулааны цахилгаан станцыг ажиллуулахтай холбоотой зардлын судалгаа гарах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Тэгвэл долдугаар сарын эхээр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг наймдугаар сарын эхний …

  • 17 July

    Олимпод оролцох Монголын багийн түрүүч Токио хотноо очлоо

    “Токио-2020” олимпод оролцох Монголын багийн эхний хэсэг Японы улсад өчигдөр очлоо. Тодруулбал, бокс болон 3х3 сагсан бөмбөг, МҮОХ-ны штабын ажилтнууд, сэтгүүлчдийн төлөөлөлөөс бүрдсэн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг очоод байгаа юм. БТСУХ, Шизуока муж хооронд байгуулсан “Үндэсний шигшээ багийн тамирчдын олимп, паралимпийн өмнөх бэлтгэлийг Япон улсад хангуулах үндсэн гэрээ”-ний дагуу шигшээ багийн тамирчид сүүлийн 4 жилийн хугацаанд Шизуока мужийн 4 хотод …

  • 17 July

    Хийлдэг гудастай хөвж явсан 6 хүүхдийн амь насыг аварчээ

    Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 09-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ. Хэнтий аймгийн  Онцгой байдлын газрын алба хаагчид “Гүрмийн нуур”-д хийлдэг гудастай хөвж явсан бага насны 6 хүүхдийг авран хамгаалж, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна.  Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны …

  • 17 July

    Italy Women’s National Volleyball Group

    Content Exhibition Details The Italian Experts Task Force For Reconstruction: Inner Group Dynamics And Proposed Options Via Gender Fairness Lenses The Italian Woman Sexual Predator Poses As Gynaecologist, Scams Four Hundred Italian Women Through Webcam Regarding people with disabilities, according to the earlier scientific premises, the Task Force devoted peculiar attention to labor insurance policies for individuals with disabilities. The …

  • 16 July

    Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгууллаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.16/ боллоо. Хуралдаанаар авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулав. Эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын …

  • 16 July

    Ч.Болортуяа:Дельта вирус дэлхийн 111 улсад тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.16/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг комисс байгуулах шийдвэр гарлаа. Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ. Авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. …

  • 16 July

    Тэрүнофүжи ёкозүна цол хүртэх нь тодорхой боллоо

    Японы өдөр тутмын “Майничи Шимбүн” сонинд Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдааны дараа ийн бичжээ. “Энэ сарын 15-нд Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаанд зүүн жигүүрийн озэки Тэрүноүжи комүсүби Мэйсэйг ялснаар ёкозүна Хакүхогийн хамт нэг ч унаагүйгээр тэмцээнийг хошуучилж байна.Ёкозүна цолын болзол сонсоод буй түүний хувьд бараг ёкозүна боллоо гэсэн үг юм. Тэд араасаа нэхэж байгаа маэгашира Тамаваши, Котоновака хоёроос …

  • 16 July

    У.Хүрэлсүхэд Ким Жөн Ун баярын мэнд хүргэжээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, цахилгаан илгээсэн байна. Уг цахилгаанд “БНАСАУ-ын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс танд болон танай засгийн газар, ард түмэнд Монголд ардын хувьсгал ялсны 100 жилийн ойг тохиолдуулан халуун баяр хүргэе. Манай хоёр орны эртний уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хөгжинө …

  • 16 July

    Шадар сайд С.Амарсайхан ард түмэндээ хандан уриалга гаргалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.16/ ард түмэндээ хандан уриалга гаргалаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давлагаа буюу короновирусийн шинэ хувилбар болох дельта вирус эрчимтэй тархаж олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, зарим улс онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг …

  • 16 July

    Вакцины хоёр тунд хамрагдсан ОУОХ-ны гишүүд олимпын наадамд амжилт гаргасан тамирчдад медаль гардуулна

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдлээ.Коронавируст халдвараас сэргийлэх үүднээс “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилт гаргасан тамирчид медалиа өөрсдөө авч зүүхээр болсон талаар энэ сарын 14-ны өдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр /2021.07.16/ Олон Улсын Олимпын Хорооны …

  • 16 July

    “Токио 2020”: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдөх шигшээ багийн тамирчид Токио хотыг зорилоо

    Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөл юм. “Токио 2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдөх шигшээ багийн эмэгтэй тамирчид өнөөдөр /2021.07.16/Япон улсын Токио хотыг зорилоо. “Токио 2020” Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд: -Баясгалангийн Солонго -Энхтайваны Чимэддолгор -Мөнхсайханы Цэрэнлхам -Онолбаатарын Хулан -Даваасүрэнгийн Ганзул -Баатарын Болор-Эрдэнэ …

  • 16 July

    Хакүхогийн гайхамшиг үргэлжилсээр

    Зургаан башё дараалж барилдаагүй ёкозүна Хакүхог энэ башёд зодог тайлна гэж бодож байсан сумо сонирхогч цөөнгүй. Тэгвэл их авар га маань харин ч эсрэгээрээ гайхамшгийг бүтээн, сумогийн ертөнцийг байлдан дагуулж байна. Нагоя башёгийн 12 дахь өдөр тэрээр урьд нь 11 давж, дөрөв унасан сэкивакэ Митакэумиг барьцтай түлхэх буюу ёрикири мэхээр ялж, 12 дахь даваагаа авав. Тэмцээнийг 12 даваа, нэг ч …

  • 16 July

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2021 оны долдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долдугаар сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2021 оны 06 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан …

  • 16 July

    ЭМЯ:1364 хүнд (covid-19) халдвар илэрч, 9 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.16/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1364 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 144,492 боллоо.Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 769, орон нутагт 595 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3730 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 121,953.Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд …