Monthly Archives: October 2021

October, 2021

  • 26 October

    Хотын төвд “Goku” фитнесс клуб шинээр үүд хаалгаа нээлээ

    “Goku gym” фитнесс клуб шинээр үүд хаалгаа нээлээ. Хотын төвд ая тухтай, цэвэрхэн орчинд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, иог, саунтай цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгож байна. Эрүүл амьдралын хэв маягийг сонгож, дасгал хөдөлгөөнтэй байхыг хүссэн хэн бүхэнд тус клубын үүд хаалга нээлттэй.

  • 26 October

    Пауэрлифтингийн тэмцээнээс А.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ

    Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 2021 оны хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах “Пауэрлифтинг”-ийн тэмцээний М1 -120 кг жинд мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн Бүгд найрамдах Литва улсын Вилньюс хотноо зохион байгуулагдсан бөгөөд тэрбээр 255 кг шахсан амжилтыг үзүүлсэн юм. Хошууч А.Отгонбаяр пауэрлифтингийн Азийн аваргаас 4 алт, 1 …

  • 26 October

    Өнгөрсөн долоо хоногт өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ

    Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажиллажээ. Нэг  жолооч дунджаар 5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна.  Өнгөрсөн долоо хоногийн байдлаар …

  • 26 October

    АНУ дахь Монгол телевизийн үүсгэн байгуулагч, олон улсын сэтгүүлч Ц.Сарантуяаг Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Ц.Сарантуяа нь 2008 оноос эхлэн 13 жилийн турш Монгол үндэсний зан заншил, хэл соёл, монгол ахуйг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлгийг Америкийн телевизийн олон нийтийн редакцтай хамтран зохион байгуулж, АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбоог үүсгэн байгуулж, олон …

  • 26 October

    12 настай өсвөрийн шилдэг шатарчин Н.Содбилэгт сонирхогчдын ДАШТ-ий Дэд аварга боллоо

    Бүгд Найрамдах Грек Улсад зохион байгуулагдсан шатрын сонирхогчдын ДАШТ -нд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн билээ. Тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд манай улсын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, өдгөө 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Н.Содбилэгт 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын Дэлхийн Дэд аварга боллоо. Түүнчлэн 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан 75 шатарчдаас …

  • 26 October

    Эрүүгийн 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд …

  • 26 October

    Монголын үндэсний музей, Зэв контенттой хамтран “Монголын эзэнт гүрэн” танхимдаа дижитал технологи нэвтрүүллээ

    Монголын Үндэсний музей “Монголын эзэнт гүрэн” танхимдаа 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) технологийг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж дижитал танхимын үйлчилгээг үзэгчиддээ толилуулах нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэлэхдээ, “Дэлхийн музейнүүд үзэсгэлэнгээ виртуал, дижитал технологид шилжүүлж цахим шилжилт хийж байна. Бид музейнхээ IV танхим “Монголын эзэнт гүрэн” танхимын үзмэрүүдийг Зэв контентийн интерактив контенттой хослуулан шинээр …

  • 26 October

    Ж.Бат-Эрдэнэ: Аав болсон өдрөө анх цусаа өгч байсан

    Хууль зүй, дотоод хэргийн яамны 110, Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр цусаа 11 жил бусдад хандивласан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Анх хэзээнээс цусаа өгч эхэлсэн бэ, ер нь яагаад цусаа хандивлая гэж шийдсэн бэ? Анх 2010 онд аав болж байсан. Эхнэр …

  • 26 October

    С.Энхболд:Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлнэ

    Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа. -2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхгүй юм уу? -Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн. Эдгээрээсээ хамгийн зөв, эрүүл мэндийн ажилчиддаа ашигтай байх хувилбараар нь нэмэх тал дээр салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, сангийн яам зэрэгтэй зөвшилцөөд явж байна. Яг одоо УИХ-аар …

  • 26 October

    А.Ариунзаяа: “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд хүлээж авлаа

    “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. ХНХ-ын сайд А.Ариунзаяа ““Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авлаа. 2’051’172’968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ …

  • 26 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2021 оны 10 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын …

  • 26 October

    1,000 High Baby Girl Names, Based On The Social Security Administration

    Content Kim Kardashian’s Bikini Pic Gets Racy Remark From Scott Disick Park Shin Hye: Videos Tagged « Beautiful Free Xhamsters Korean Porn Xhamster Korean Sex Prime Stay Korean Toes Porn Korean Toes Korean Toes Porn “When we consider it as just the will to look white, we’re not really giving credit to the surgical procedure business that flourishes by reprinting …

  • 25 October

    Б.Мөнххишиг: Өөртөө итгэлтэй харцаар хүмүүс рүү харахад л хандлага нь өөр болдог

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэн, нийгэмд манлайлал үзүүлж, хувь нэмрээ хэрхэн оруулж болох вэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнххишигтэй ярилцлаа. Тэрбээр гурван настайгаасаа тулгуур эрхтний бэрхшээлтэй болжээ. Хэдий тийм ч хөгжлийн бэрхшээл нь түүнийг сурч боловсроход саад болоогүй. Харин ч амжилттай суралцан, ерөнхий боловсролын болон их сургуулиа төгссөн байна. Өдгөө тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд …

  • 25 October

    Эрдэнэдалай сумын сургууль, цэцэрлэг энэ оны арванхоёрдугаар сард орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймгийн зарим суманд хийгдэж буй Боловсрол, шинжлэх ухааны салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт болон ариун цэврийн байгууламжийн угсралтын ажил, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явц байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021-2022 онд боловсролын салбарт …

  • 25 October

    Соёлын сайд Ч.Номин БНАСАУ-ын элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Соёлын сайд, Монгол Улс-БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн дарга Ч.Номин өнөөдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо, Элчин зөвлөх Хан Чол Мин, Эдийн засаг, худалдааны зөвлөх Хан Жөн Гю нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, Элчин сайд О Сын Хо Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын хуралдаан зохион …