Monthly Archives: October 2021

October, 2021

  • 28 October

    Дэлхий эрчим хүчний хямралтай нүүр туллаа

    Нүүрс, газрын тосны эрэлт ихсэж нөөц багассаны улмаас дэлхий нийтээр эрчим хүчний хямралтай нүүр тулахад тун ойрхон байгааг сүүлийн саруудад хэд хэдэн улсад үүссэн нөхцөл байдал бидэнд баталлаа. Хятад болон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын эдийн засаг цар тахлын дараа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдлээ. Мөн Европын орнуудад эрс хүйтэрсний улмаас салхины эрчим хүчний нийлүүлэлт буураад байна. …

  • 28 October

    Б.Бямбадорж:Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа. -Есдүгээр сараас “Ковид-19” халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ? -“Ковид-19”  цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан …

  • 28 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын шинийн 23. Бархасвадь гараг. Найралт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 28 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. 2021 оны 10 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун …

  • 27 October

    Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав

    Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй  “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Энэ талаарх гомдол иргэдээс удаа дараа ирсэн байна.   Хот байгуулалт, хөгжлийн …

  • 27 October

    “Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн гэрэл зургуудаас

    70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар уран нугараач А.Бөртэ-Үжин тодорлоо. “Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс М.Цэвэлмаа титмээ А.Бөртэ-Үжинд шилжүүлэн өгчөө. Үндэсний ялагч болж “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд оролцохоор шалгарсан мисс А.Бөртэ-Үжин Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний …

  • 27 October

    Түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, …

  • 27 October

    Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ

    Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэлээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа.Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 …

  • 27 October

    Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө. Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах …

  • 27 October

    Т.Баярхүү: Хүн амын 50 хувь нь гурав дахь тундаа хамрагдвал зарим хязгаарлалтуудыг цуцална

    Засгийн газрын өнөөдрийн /2021.10.27/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ковид 19”-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг өөрчлөхөөр боллоо. Одоо бидний мөрдөж буй журамд улаан, улбар шар, шар ногоон гэсэн дөрвөн төрлийн зэрэглэл байгаа. Энэ журам нь вирус шинэ …

  • 27 October

    Видео:Жүжигчин Б.Баяржавхлан “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны дууг дуулжээ

    “Тоонот” студийн уран бүтээлч Jason буюу жүжигчин, дуучин Б.Баяржавхлан шинэхэн дуугаа энэ сарын 25-ны өдөр сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү уран бүтээл нь найруулагч Ц.Хүсэлбаатарын “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны дуу юм. Жүжигчин Б.Баяржавхлан киноны дууг дуулахаас гадна тус уран бүтээлд дүр бүтээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой. Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Б.Баяржавхлангийн хувьд УДЭТ хэмээх босго өндөр том айлаас …

  • 27 October

    Галын аюулаас хүний амь аварсан сурагч Т.Эрдэмд БШУ-ны сайдын нэрэмжит шагнал олгоно

    Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галаас эрдэнэт хүний амь аварчээ. Бусдын төлөө эрсдэл гаргаж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн Т.Эрдэм хүүд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэлээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүн болох багаасаа гэж бусдын төлөө эрсдэл гаргаж, чин сэтгэлээ зориулж чаддаг ирээдүйтэй байна гэдэг …

  • 27 October

    Ховд аймаг:Хөгжил политехник коллеж хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүллээ

    Хөгжил политехник коллеж баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг. 1944 онд хөдөө аж ахуйн техникум нэртэйгээр байгуулагдаж байсан. Өнөөдөр – Барилга, уул уурхай – Хөдөө аж ахуй – Үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн гурван чиглэлд, 31 мэргэжлээр, 1378 оюутан суралцаж байна. Халамжаас хөдөлмөр шилжих засгийн газрын зорилтын хүрээнд улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжил политехник коллеж 960 …

  • 27 October

    “Tourism Forum Mongolia 2021”:Аялал жуулчлалын салбарыг сэргээх хөтөлбөр боловсруулна

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгууллаа. БОАЖ-ын сайд Н.Уртнасан форумыг нээж хэлсэн үгэндээ Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Энэ салбарт 1600 гаруй аж ахуйн нэгж, …

  • 27 October

    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээжээ

    Өчигдөр /2021.10.26/ 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна. Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16 хувь гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу …