Monthly Archives: October 2021

October, 2021

  • 22 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав

    ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук манай улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ойн босгон дээр манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч даргад талархал илэрхийлэв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук хоёр орны ард түмэн өнгөрсөн хугацаанд ямагт …

  • 22 October

    Бидний өдөр тутмын буруу зуршлууд нүхжилт үүсгэх шалтгаан болдог

    Хэчнээн их нүхжилтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэлээ ч амжилт олохгүй байвал яагаад нүхжилт арилахгүй, эсвэл шинээр үүсээд байгаа шалтгаануудыг олох хэрэгтэй биз. Та бүхэн энэ нийтлэлээс өөрийнхөө төсөөлөөчгүй байсан зуршлуудыг нүхжилт үүсгэдэг гэж мэдэж авах болно. Тэгэхээр та нарт маань тус болно гэж найдаж байна. Нүүрэндээ байсхийгээд л хүрэх Бид гараа хэчнээн угаасан бай, хэдхэн минутын дотор эргээд бохирддог. Гэтэл ийм …

  • 22 October

    Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо

    Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. -1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ? -2021 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд …

  • 22 October

    Салфеткан маскны үйлчилгээг нэмэгдүүлэх зургаан арга

    Салфеткан маск  нь  нэг удаагийн хэрэглээндээ өндөр чийгшил өгөх, арьс цайруулах, зөөлрүүлэх зэрэг үйлчилгээг богино хугацаанд өгдгөөрөө онцлог. Тэгвэл үүний ид шидийг тултал нь гаргахад тань туслах зургаан аргыг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. АРЬСАА САЙТАР ЦЭВЭРЛЭХ Урт өдрийн дараа салфеткан маскаа нүүрэн дээрээ хурдхан шиг тавиад орон дээрээ тухлан хэвтэхийг хүсэхгүй хэн байх билээ? Гэвч чи маск тавихаасаа өмнө нүүрээ …

  • 22 October

    НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж бүрдлээ

    Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1.120.907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна. НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн …

  • 22 October

    “Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад шатахууныг гэрээний дагуу бүрэн нийлүүлэхээ мэдэгдэв

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй …

  • 22 October

    Энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

    Энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө …

  • 22 October

    Фото:1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзэн Айшвария Рай

    1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзнээр шалгарсан үзэсгэлэнт бүсгүй бол Энэтхэгийн нэрт жүжигчин Айшвария Рай юм. Тэрбээр 1973 оны 11-р сарын 1-нд усан боомтын офицер Кришнараж Рай, зохиолч бүсгүй Вринда Рай нарын гэр бүлд төржээ. Айшвария Райн амжилтын гараа нь 1994 онд болсон “Дэлхийн Мисс “ тэмцээнд ялснаар эхэлсэн юм. Энэ мөчөөс эхлэн бүсгүй Энэтхэгийн номер нэг загвар өмсөгчдийн …

  • 22 October

    Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа

    ХБНГУ-н Франкфурт хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын номын 73 дахь үзэсгэлэн яармаг 2021 оны 10-р сарын 20-нд нээгдлээ. Өнгөрсөн онд  цар тахлын улмаас дижитал хэлбэрээр болсон бол  энэ жил яармаг танхимаар дахин үзэх боломж бүрдэв. Үзэсгэлэн яармагийн энэ жилийн уриа нь RE: CONNECT.  500 жилийн түүхтэй Франкфуртын  үзэсгэлэн яармаг нь дэлхийн хамгийн том номын тэргүүлэгч яармаг юм. Мөн …

  • 22 October

    Ротаракт клубийн залуус “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

    Монгол дахь  Ротаракт клубийн залуус нэгдэн өнгөрөгч бямба гараг буюу 2021.10.16-ны өдөр Богдхан уулын Арцатын аманд мод тарих Planting is new sexy хөдөлгөөнийг өрнүүлж нийт 300 гаруй мод тарьсан байна.  Тус хөдөлгөөний гол зорилго нь сүүлийн жилүүдэд цөлжилт нэмэгдэж Монгол улсын нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртөөд байгаатай холбогдуулан өөрсдийн багахан ч гэсэн хувь нэмрийг оруулахаар мод тарих хөдөлгөөнийг олон нийтэд уриалан хэрэгжүүлсэн байна. Тус …

  • 22 October

    Блокчэйн Технологи бол Ирээдүй юм

    Сүүлийн үед cryptocurrency буюу виртуал хөрөнгө, койнийн арилжаанд Монголчууд маань ихээр оролцож санхүүгийн нэг ч гэсэн бүтээгдэхүүний талаар ойлголттой болж байгаа нь сайшаалтай. Анх 2015 онд Ютика коллежийн хөрөнгө оруулалтын профессороосоо цаасан мөнгө үгүй болох тухай сонсоод их гайхаж энэ талаар ихээхэн судалсаар ирсэн билээ. Namjin Nyamsuren (ОУ-ын Эдийн Засгийн Харилцааны мэргэжилтэн, Монгол улсын хөгжлийн ТОРУС загвар номын зохиогч, Гранд Эмпайр …

  • 22 October

    Фото:Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай 10 бүсгүй

    2021 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй алдартнуудын жагсаалтад орсон бүсгүйчүүдийн гадаад болон дотоод гоо үзэсгэлэнгийн тухай, тэдний хийж бүтээсэн зүйлс, амжилтын талаарх сонирхолтой мэдээг хүргэе. 1. Bella Hadid Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр төгс нүүрний харьцаа, гоолиг биетэйгээрээ алдартай загвар өмсөгч Bella Hadid сонгогджээ. Bella бол дэлхий дахинд танигдсан мэргэжлийн загвар өмсөгч бөгөөд түүнийг бараг л бүх алдартай брэндүүдийн загварын тайз болон …

  • 22 October

    Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэй албан уулзалт хийлээ

    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард …

  • 22 October

    Монгол, Азербайжан Улсын Засгийн газрын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн сайд Микаил Жаббаровтай цахимаар уулзаж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхлын бүхий л салбарт өргөжүүлэх, тэр …

  • 22 October

    Н.Батдорж: Aрбитр бизнесийн маргааныг шүүхээс 3-4 дахин богино хугацаанд шийдвэрлэдэг

    Монголын Олон Улсын Арбитрын  Нарийн бичгийн дарга Н.Батдоржтой ярилцлаа. -Иргэд ямар тохиолдолд арбитрт хандаж болох вэ. Шүүхээс ялгагдах онцлогийг тэр бүр мэддэггүй? – Арбитр бол эдийн  засаг, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн болон эдийн бус баялагтай холбоотой  гэрээнээс үүссэн маргааныг талууд тохиролцсоны үндсэн дээр хөндлөнгийн этгээдээр хянан шийдвэрлэдэг арга юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг нийтийн эрхзүйн субьект …