Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2021.06.30) Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өргөн барилаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны …
Yearly Archives: 2021
June, 2021
-
30 June
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг …
-
30 June
Л.Болд, Ө.Энхтүвшин нарыг Элчин сайдаар томилно
Засгийн газрын өнөөдрийн (2021.06.30) хуралдаанаар 25 оронд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын томилгоог хэлэлцлээ. Засгийн газраас Элчин сайдад нэр дэвшүүлж буй 25 хүнийг танилцуулж байна. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг,Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри …
-
30 June
Ч.Болортуяа: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.30/боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу “Улаан” түвшинд байгаа. Мөн олон …
-
30 June
“Токио-2020” олимпийн наадамд Монголын 42 тамирчин оролцоно
“Токио-2020” олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд (5х5 сагснаас бусад) албан ёсоор өндөрлөж, Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорлоо. Монголчууд энэ олимпод байт харваа, буудлага, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 42 тамирчинтай оролцохоор болж байна. Монголын баг өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд …
-
30 June
Гэрийн нөхцөлд өндөгний шараар маск тавих арга
Өнгөө алдсан, хуурайшсан, үрчлээтэх шинжтэй болсон арьсыг та зөвхөн нэг ширхэг өндөгний шарын тусламжтай хялбархан арчилж болно.Үүний тулд эхлээд түүхий өндөгний шарыг дангаар нь сайтар хутгаж, маск бэлэн болмогц нүүр хүзүүндээ зөөлөн жигд тарааж түрхэнэ.15 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь гэвэл таны арьсны өнгө сэргэнэ. Хэрэв таны нүүрэн дээр батга гарах гээд байдаг бол өндөгний шаран …
-
30 June
Нүүрээ яаж батга сэвхгүй байлгах вэ?
Охид бүсгүйчүүд сэвх батгаа арилгах гэж янз бүрийн арга хэрэглэдэг нь зарим тохиолдолд бүр эсрэгээрээ үйлчлэх нь бий Энэ талаар хэдхэн зөвлөмж өгөхөд: -Юуны өмнө дотор эрхтэн эрүүл байх ёстой. Идэж байгаа хоолныхоо тослогт хяналт тавьж, биенд шингэц муутай, шарсан хайрсан, өөх тос ихтэй хоолноос татгалз. -Нүүрний тосыг нимгэн тавьж сур.Хэт зузаан тавьсан тос пудр нь арьсны нүхийг бөглөж батгашуулах …
-
30 June
Ч.Номин: Улс орнуудтай хамтран соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэнэ
Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-ийн 1970 оны конвенц батлагдсаны 50 жилийн ойд зориулсан Ази, Номхон далайн бүс нутгийн цахим бага хурал энэ сарын 29, 30-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр болсон хурлын нээлтэд Соёлын сайд Ч.Номин оролцож мэндчилгээ дэвшүүлээд, Монгол Улс бусад улс орнуудтай хамтран соёлын эд зүйлсийг хууль …
-
30 June
А.Энхжин: Гадаад валютын цэвэр орох урсгал өмнөх 5 жилийн дунджаас 450 сая орчим ам.доллараар их байна
Гадаад валютын зах зээлийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа. -Сайн байна уу. Гадаад валютын зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхөөс ярилцлагаа эхэлье. -Баярлалаа. Сүүлийн саруудад зах зээлийн хүлээлт тогтвортой байсны дээр экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, эрэлтийн өөрчлөлтийг даган гадаад валютын орох урсгал сайжирсан нь төгрөгийн ханш тогтвортой …
-
30 June
Бат бөх, эрүүл харилцаатай хосуудын баримталдаг зарчмууд
Гэр бүл гэдэг нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо бөгөөд хосуудын хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн, эцэг эх, үр хүүхдийг багтааж, гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ. Гэр бүл нь нийгэмд үр удмаа үлдээх, гэр бүлийн гишүүд бие биеийнхээ төлөө анхаарал халамж тавих, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэсэн үндсэн 3 …
-
30 June
Зөвлөгөө:Та аав болох сэтгэл зүйгээ бэлдсэн үү?
Амьдралын тань хэв маягт цоо шинэ өөрчлөлт авчирсан аав гэх алдрыг хүртэх болсон танд баяр хүргэе. Зөвхөн хоёр биенээ хайрлаж, өөрсдөдөө цагаа зориулдаг байсан бол одоо гэр бүлийнхээ шинэхэн гишүүндээ цаг хугацаа, хайр халамжаа зориулах болох нь. Амьдрал тань одооноос илүү их баяр хөөртэй,зорилготой, урам зориг утга учир дүүрэн санагдах ч хааяа таныг ядрааж ас тэвчээрийг тань сорино. Эхнэр тань хөл хүндтэй болсон үеэс …
-
30 June
Канадад 45 хэм хүрч халав
“Канадын баруун мужуудад хэвийн бус халуун цаг агаар тогтсон” гэж тус улсын Цаг уурын товчоо мэдээлэв. Британийн Колумб, Альберта муж, Саскачеван мужийн зарим хэсэг түүнчлэн Юконы арктикийн өмнөд нутаг болон баруун хойд нутгаар даваа гарагт 40-45 хэм хүрч халлаа. Зарим нутгаар халуун мягмар гарагаас эхлэх бол заримд нь долоо хоног дуустал үргэлжилнэ. Хохирогчдын талаар хараахан мэдээлээгүй ба тухайн бүс нутгийн …
-
30 June
Л.Нямгэрэл: “Familycenter.mn” гэр бүлийн харилцааны асуудлаар мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2019-2022) төслийг Канад улсын Засгийн Газрын санхүүжилттэйгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд гэр бүлийн боловсрол, эрүүл эерэг харилцаа, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд мэдээлэл, зөвлөгөө, тусламж үзүүлэх “Familycenter.mn” мэдээ мэдээллийн сайт нээгдсэнтэй холбогдуулан олон нийтийг соён гэгээрүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх тус …
-
30 June
(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.06.29) нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны …
-
30 June
Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл