Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа. Халдварын тархалт өсөж буйтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн багийн нөөц боломжийг бүрэн дайчлах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Цаашид хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлаж, мэргэжлийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх зохион байгуулалтад шилжинэ. Өдгөө эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим …
Yearly Archives: 2021
March, 2021
-
17 March
Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай
Сүүлийн таван жил ямар нэгэн татвар, төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ордоггүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах арга хэмжээг авна.Хэрэв таны нэр дээр хэрэглээнээс гарсан, хуучирч муудаад ашиглахаа байсан тээврийн хэрэгсэл байдаг бол улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай.Учир нь хэрэглэдэггүй хэдий ч таны нэр дээр татварын өр, хуримтлал үүсч байдаг.Тиймээс иргэд та бүхнийг ашиглахаа байсан тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахыг уриалж байна
-
17 March
Ковидтой холбоотойгоор Дэд сайдуудыг орон нутагт ажиллуулахаар хуваариллаа
Улсын онцгой комиссоос гарсан бодлого шийдвэр дунд, доод шатанд ажлын уялдаа холбоогүйн улмаас хэрэгжилт тааруу байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан Дэд сайд нарын ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөрчил дутагдлыг арилгасан байдал, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх ажлын гүйцэтгэлийг Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад …
-
17 March
Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэгт өчигдөр хагас өдөрт 63 хүн халдвар авсныг тогтоолоо
Баянзүрх дүүргийн онцгой комиссоос 3-р сарын 17-ны шөнийн 00.40 цагт мэдээлэл хийлээ.2021 оны 3-р сарын 16-ны 12.00 цагийн мэдээгээр Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын 63 тохиолдол батлагдлаа. Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын нийт 1241 тохиолдол бүртгэгдээд байна. Дүүргийн хэмжээнд хоёр цэгт иргэдэд PCR шинжилгээ хийж байна. Есөн цэгээр 21979 иргэнийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Халдварын тархалт эрчимжиж буйтай холбоотойгоор …
-
17 March
БЗД-ийн 26 дугаар хороо хязгаарлалтын дэглэмд шилжлээ
Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжлээ. Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн хорооны иргэдийг шинжилгээнд, 50-65 насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдэд дараах санамжийг хүргүүлж байна.
-
17 March
Хилэнцийхэн санамсаргүй бэртэхээс сэргийл
Хонь Эргэлзээтэй байсан ч гэсэн ямар нэгэн ажил эхлүүлж чадна. Амжилтад ч хүрнэ. Та түншүүдтэйгээ муудалцахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадна. Гэхдээ дэлхий дээр ганцхан үнэн байдаг бөгөөд энэ нь та хэнд ч 100 хувь итгэж болохгүй. Үхэр Ганцаараа байж, бодолдоо төвлөр. Танд хэсэг хугацаа шаардагдаж магадгүй юм. Гэхдээ ажил дээрээ идэвхтэй байхыг одод зөвлөж байна. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ажилдаа …
-
17 March
Өнөөдөр шинжилгээ авах цэгүүдийн хуваарь
Өнөөдөр нийслэлд PCR шинжилгээ авах цэгүүдийн хуваарийг хүргэж байна.
-
16 March
Б.Хурц нарын 9 хүнд, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгалаа
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ. Дээрх зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр …
-
16 March
ВИДЕО:Хотын түүхийг “Марчаахай Нийслэл хүрээнд” анимэйшнээс үзээрэй
1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны үр дүнд 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэжээ. Энэ түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Марчаахайтай хамтран цуврал анимэйшн бэлтгэн гаргаж байна. Уг анимэйшнээр дамжуулан хүүхдүүдэд хотын түүхийг энгийн, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр үзүүлэх, тэдний түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. Цувралын …
-
16 March
Вакцин хийлгэснээр ойр дотнын хүмүүсээ халдвар авахаас сэргийлнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 15-ны өдөр иргэдээс нийт 355 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 18 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч …
-
16 March
Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зохион байгуулах хороог тэргүүлнэ
Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж, 2023 онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн Залуучуудын II спортын наадмын асуудлаар санал бодлоо солилцов. МҮОХ, Улаанбаатар хот, Зүүн Азийн наадмын холбоо (EAOC) нь 2017 оны VII сарын 29-нд Тайчүн хотноо гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, Монгол улсын нийслэлд Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион …
-
16 March
Сэтгүүлч Б.Сансартуяад туслах нэг үзэг мянган үйлс аян үргэлжилж байна
Таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Сайхан сэтгэлт хүмүүн та цэл залуу, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насандаа ховор тохиолдох хүнд өвчнөөр өвдсөн найзад минь Б.Сансантуяа Голомт банк 1805150212, Худалдаа хөгжлийн банк 2611206858 дансаар сэтгэлийн хандив өргөнө үү. Мөн таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.Та бүхэн үзэг худалдан авахыг …
-
16 March
Б.Энх-Амгалан:ҮАБЗ аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй
Өмгөөлөгч Н.Баасанцогтыг тойрсон асуудлууд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэр бүхий ажилтан албан хаагчид хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудлаар өнөөдөр /2021.03.16/ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нар хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэхүү ноцтой мэдээллүүдийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг …
-
16 March
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр генералын нийгмийн асуудалд анхаарч мөнгөн дэмжлэг үзүүлэв
Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилт, цэргийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, Орчин цагийн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нарт орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн дэмжлэг олгосныг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гардуулан өглөө. Энэ нь Батлан хамгаалах сайдын 2020 онд батлагдсан “Бэлтгэл болон чөлөөнд …
-
16 March
ОБЕГ:Төөрсөн 580 иргэнийг эсэн мэнд оллоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд 590 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт төөрсөн дээрх иргэдээс алба хаагчид 580 иргэнийг эсэн мэнд оллоо. Хамгийн сүүлд буюу өнөөдөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл