Yearly Archives: 2021

January, 2021

  • 22 January

    Улсын хилээр хориотой эд зүйл нэвтрүүлэхийг завджээ

    Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, тусгай горимоор ажиллаж байгаа энэ үед хилийн Баянхошуу автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан 37 нэр төрлийн эд зүйлийг газрын тосны автомашинд нуун хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид албаны ур чадвар гарган илрүүлж холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ гэж Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ.

  • 22 January

    МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжлээ

    Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн.  Улмаар өнөөдөр намын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Одоо уг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. УИХ-д …

  • 22 January

    Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.ОюунЭрдэнийг томилохыг дэмжлээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс  дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг Удирдах зөвлөлд санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна. Үргэлжлүүлэн Бага хурал цахимаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг намаас дэмжсэний дараа УИХ-аар хэлэлцэнэ.

  • 22 January

    Намын бүлэг, Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулав

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Үндсэн хуульт”, “Их засаг” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл …

  • 22 January

    Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүрээнд шалгалт хийгдэж байна

    Нийслэл Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах хүрээнд таван төрлийн хяналт шалгалт тогтмол хийгдэж байна. Түүний нэг нь “Таван Толгой Түлш” ХXК-ийн сайжруулсан шахмал түлш юм. Шалгалтаар үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм. Хяналт шалгалтын чиглэл: Үйлдвэрлэлийн технологийн процесс, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны …

  • 22 January

    Өргөө амаржих газрын тусламж үйлчилгээг дараах байгууллагуудад үзүүлнэ

    2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих газарт коронавируст (COVID-19)-ын тохиолдол гарч, хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Энэ хүрээнд дараах зохицуулалтыг хийн ажиллаж байгаа юм. Тиймээс эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд нэн яаралтай хамрагдах шаардлагатай иргэд:              Хан-Уул дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Өргөө амаржих газарт,Чингэлтэй дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Амгалан амаржих газарт,Баянгол дүүргийн барихын тусламж …

  • 22 January

    Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо НОК-д хандив өглөө

    Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх  арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа.   Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв.  Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн …

  • 22 January

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцрууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95,2 хувь нь дэмжлээ. Харин дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг түүнд даалгажээ.

  • 22 January

    БГД:Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна

    Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2021.01.21/ Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Гүйцэтгэх захирал М.Галбаатар, тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл, Баянгол дүүргийн “Эвсэг” салбар зөвлөлийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнөөгийн байдлаар 750 байр, 240 орчим Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 1000 орчим ажилтан өдөр тутам ажиллаж байна. Иймд Коронавируст /ковид-19/ цар тахлын улмаас …

  • 22 January

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр  солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын  хотгор, Тэс голын …

  • 21 January

    Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

    2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна. Шалгалтын бүртгэлийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 2 дугаар сарын  25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. …

  • 21 January

    Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга

    Нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 07:40 минутад амаржсан эхээс коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан түүнийг нярай хүүхдийн хамт тухайн өдрийн 19:00 цагт ХӨСҮТ-д шилжүүлэхдээ өвлийн хүйтэнд гадуур хувцас өмсгөлгүйгээр гаргаж буй видео бичлэг цацагдсантай холбогдуулан ХЭҮК хэрхэн ажилласан талаар комиссын гишүүн Г.Нарантуяагаас тодрууллаа. -Дөнгөж төрсөн эхийг нярай хүүхэдтэй зөөвөрлөхдөө хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг нийтээр …

  • 21 January

    105 шуудай сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах гэж байсан зөрчил илрүүлжээ

    Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот руу зөвшөөрөлтэй 247.1 тонн түүхий нүүрс ачсан машин нэвтэрсэн бол  найман тээврийн хэрэгслээр 105 шуудай сайжруулсан шахмал түлшийг зөөвөрлөж гаргах гэж оролдсон зөрчил гарчээ. Сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах хориотой ба зөвхөн гэр хорооллын айл өрхүүд хэрэгцээндээ ашиглах боломжтой. Түүнчлэн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн …

  • 21 January

    Дата хэрэглээгээ юунд зарцуулж буйгаа шалгах аргууд

    Хүн бүр ухаалаг гар утас ашиглаж, ажил хичээл чөлөөт цагаа цахим орчинд өрнүүлж, интернэтээр хязгааргүй аялж байгаа энэ цаг үед та бидний өдөр тутмын хэрэглээ дата болоод байна. Тэгвэл танд худалдаж авсан датагаа төдийлөн ач холбогдолгүй зүйлсэд зарцуулалгүй, гагцхүү чухал зүйлсдээ зарцуулах боломжтой хэд хэд тохиргоо хийх зөвлөмжийг бид цувралаар хүргэж байна.  Та дата хэрэглээгээ гол төлөв юунд зарцуулдгаа мэдэх үү? …

  • 21 January

    С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

    УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэдгээ мэдээллээ. Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж …