Yearly Archives: 2021

January, 2021

  • 6 January

    ХӨСҮТ: Kоронавирус халдварын 41 тохиолдол шинээр илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ 2021 оны 01-р сарын 05-ны өдөр нийт 16.377 хүний сорьцонд PCR-ийн шинжилгээ хийхэд 41 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ. Үүнд: ХӨСҮТ-ийн эмч, ажилтан 5 хүн, “Ачтан” эмнэлгийн эмч, ажилтан зэрэг 9 хүний гэр бүлийн ойрын хамаарал бүхий хүмүүс:“Ачтан” эмнэлгийн голомттой холбоотой 16, …

  • 6 January

    Ц.Оюунгэрэл:Нам дотроосоо миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол ерөнхийлөгч Х.Баттулга

    2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн УИХын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. -Та Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө шинэ оны эхэнд гэнэт мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Яагаад нэр дэвших гэж байгаагаа бусдаас түрүүлж ийнхүү зарлахаар шийдсэн бэ? -Сонгуулийн жил эхэлж байна. Манай улсад сонгуулийн жил эхлэхэд хэн хэн нэрээ дэвшүүлэх бол, ямар хүмүүс Ерөнхийлөгчид …

  • 6 January

    Ачтан эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ

    Ачтан эмнэлэгт КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд Улсын Онцгой комиссын шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ. Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2020.01.05/ “Ачтан” эмнэлэгт үүссэн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Ачтан” эмнэлэг нь шинэ жилийн баяр амралтын дараа нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд нэгдүгээр …

  • 6 January

    ХЗБХ:Шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны үдээс хойших /2021.01.05/ хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 76 саналын томьёоллын 16-д Улсын Их …

  • 6 January

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар хүйтний эрч чанга байна. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, …

  • 5 January

    Коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ

    Туркийн эрдэмтэд коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн тухай Анкара хотын Билкент их сургууль мэдэгджээ. Энэхүү шинэ оношлуурын гол давуу тал нь 99 хувийн өндөр нарийвчлалтай гэнэ. “Diagnovir” оношлуураар шинжилгээ хийхэд хамраас сорьц авах шаардлагагүй. Үүний оронд амны хөндийгөөс шүлсний дээж авч, тусгай уусмалд хольж, өвчин үүсгэгчийг илрүүлэх чипийн тусламжтай коронавирусийг илрүүлдэг байна. Туркийн Нано технологийн үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаач Али Айтак Сейманы хэлснээр, эерэг хариуг 5-10 секундийг дотор авах боломжтой бол хариу …

  • 5 January

    Дарханд спорт заал, үсчин, ресторан зэрэг бүх үйлчилгээг нээх боллоо

    Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулж хариу “СӨРӨГ” гарсан учраас Дархан-Уул аймаг “Ногоон Бүс” болж албан ёсоор зарлагдах боломж бүрдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсаны үр дүнд аймгийн ОК-оос дараах шийдвэрүүдийг гаргаж байна.Үүнд: 1 дүгээр сарын 7-ны Пүрэв гарагаас …

  • 5 January

    Мааний үрлийн ач тус

    Дээрхийн гэгээнтэн Далай лам болон бусад дээдэс багш сүсэгтэн олонд маанийн үрэл хүртээдэг. Өдгөө цаг дор Бурханы шашин арван зүгтээ дэлгэрч буйн ачаар бид бүгдээр тэрхүү нандин зүйлийг төвөггүйхэн олж хүртэх болсон нь юутай их завшаан. Ер нь үрэл бол маш олон төрөл зүйл бүхий байдаг. Тухайлбал, хүний билиг оюуныг төгөлдөржүүлэхэд тустай үрлийг Манзушри болон бусад олон бурхадын тарнийн уншлага …

  • 5 January

    Т.Дэлгэрмөрөн уурлаж, Нийслэлийн соёл урлагийн газрыг ”шүүмжлэв”

    Сошиалаар хоёр биенийгээ “муулж” сошиалын хамгийн том маргааныг эхлүүлсэн Т.Дэлгэрмөрөн, Х.Ананда нар өдгөө хоёр хүүхэдтэйгээ тун аз жаргалтай амьдарч буй. Хаана ч, хэдийд ч хэлэх үгээ илэрхийлж, илэн далангүй байдаг Т.Дэлгэрмөрөн саяхан “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний тухай үзэл бодлоо цахим хаягтаа илэрхийлжээ. Тэрээр “…Нийслэлийн соёл урлагийн газрын хамт олонд МУСТА Т.Дэлгэрмөрөн би үзэл бодлоо анхааруулж хэлье. Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн …

  • 5 January

    З.Мэндсайхан: Буцалтгүй тусламж өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад, эзнээ олж очих ёстой

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, шуурхай санал солилцлоо. ХХААХҮЯ-ны  дэргэд хэрэгждэг Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэ дагуу өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн малчдад хүргэх тэжээл эзэддээ хүрэхэд бэлэн болжээ. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан цахим хурлын …

  • 5 January

    Н.Тавинбэх:Бид өвлийн их ачааллын онцгой хариуцлагатай үед ажиллаж байна

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зарим дулааны цахилгаан станцуудын технологийн үйл ажиллагаатай /2021.01.05/ танилцлаа. Өвлийн оргил ачаалал эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагуудын горим ажиллагаа, ачаалал, нөөц зэргийг шалгалаа. “ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ыг шинэчлэлтийн ажил дуусч, ажиллагаанд залгахад бэлэн болжээ. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байгаа юм. Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх “Бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон өвлийн их ачааллын  онцгой хариуцлагатай …

  • 5 January

    МХЕГ:PCR шинжилгээний халдварын сорьц авах багц бүтээгдэхүүн хөлдсөнийг илрүүлэн саатуулав

    БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавирусийн PCR шинжилгээний халдварын сорьц авах багц”-ыг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийж, энэхүү бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, оношлуур хөлдсөн зөрчлийг илрүүллээ. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

  • 5 January

    “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 10.946 хүн хамрагдлаа

    2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 10.946 хүн хамрагдсан байна.Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 25 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 17 багт …

  • 5 January

    СЭМҮТ-ийн эмч нарын баг Баянзүрх дүүрэгт ажиллаж, иргэдээс PCR шинжилгээ авч байна

    СЭМҮТ-ийн эмч нарын баг Баянзүрх дүүрэгт “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-30-ний өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн баг 2020 оны 12 сарын 21-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 142, 147, 69, Амгалан цогцолбор сургуулийн байранд ажиллаж, иргэдээс PCR шинжилгээ авч байна. Өнөөдрийн байдлаар …

  • 5 January

    Орхон аймгийн Баян-өндөр сумын Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдлаа

    Орхон аймагт Коронавируст халдварын анхны тохиолдол 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдэж, хамгийн сүүлийн тохиолдол 12 дугаар сарын 7-нд бүртгэгдсэнээс хойш 29 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 17-26-ны хооронд халдварын батлагдсан 22 тохиолдол нь төмөр замын ажилчдын дунд гарсан кластер голомттой холбоотой 2 ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дунд бүртгэгдсэн байна. Тандалтын зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын …