Yearly Archives: 2021

January, 2021

  • 5 January

    Шаардлагагүй тохиолдолд халдварын эрсдэлтэй газруудад очихгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандалт хийх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төв ажиллуулж, халдварын эрсдэлтэй иргэдийг PCR-ийн шинжилгээнд хамруулж байна.Тухайлбал коронавируст “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан иргэний маршрутаар зорчсон, халдвартай иргэний ойрын болон дам хавьталд тооцогдсон, мөн халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн, халдвар авах эрсдэл бүхий орчин болон иргэдийн дунд явсан буюу өөрийгөө халдварын эрсдэлтэй …

  • 5 January

    М.Отгонбаяр: Манай уран зохиол нэгэн цагийн давалгаанд автахгүй бат бөх суурьтай юм

    Шинэ оны босгон дээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяртай ярилцлаа. -Юуны өмнө уншигчдынхаа оюун санааны мэлмийд “Хөлөрсөн шувуудын дуун” хэмээх шинэ номын шүлгүүдээ хүргэсэнд баяр хүргэе. Хэр дуншиж байж төрсөн ном билээ? -Манай уран зохиолын сүмбэр оргил Б.Лхагвасүрэн ах маань 2016 онд “Отгоо номоо гаргах цаг чинь боллоо” гэж шамдуулсаар “Амраглан гуниглан” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлж байв. Энэ …

  • 5 January

    Өмнөд Солонгос улсад 1 нас 4 сартай охин үрчилж авсан эцэг эхдээ зодуулж амь насаа алджээ

    Өмнөд Солонгос улсад 1 нас 4 сартай бяцхан охин үрчилж авсан эцэг эхдээ зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг явдал гарахаас өмнө тэдний эргэн тойрны хүмүүс цагдаад хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэсэн гурван удаагийн дуудлага өгсөн боловч цагдаагийн байгууллагаас ямар ч арга хэмжээ авалгүй орхисон нь ийм байдалд хүргэсэн байна. Нас барсан бяцхан охины нэрийг Жон …

  • 5 January

    ЭМЯ:“Ачтан ” эмнэлгээр 12-р сарын 15 –наас хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг хүсч байна

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.05/ “Ачтан” эмнэлэгт үүссэн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Ачтан” эмнэлэг нь шинэ жилийн баяр амралтын дараа нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд нэгдүгээр сарын 3-нд бүх эмч, ажилчдаа Covid-19-ийн түргэвчилсэн оношлуурт хамруулж, шинжилгээ авсан байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан ажилчдаасаа дахин PCR шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар нийт …

  • 5 January

    А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор эмчлүүлж байсан 76 настай иргэн нас барлаа

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 11581 хүн шинжилгээ хийхэд 22 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. –Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 12 хүнээс халдвар илэрлээ. -Халдвар авсан сувилагчийн гэр бүлийн 4 хүнээс коронавирус илэрлээ. -Үлдсэн зургаа нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын хоёр, гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус …

  • 5 January

    Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

    Японы Сүмо бөхийн холбооноос мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал covid-19 халдвар авсан талаар өнөөдөр /2021.01.05/ мэдээллээ. Түүний шинжилгээний хариу эерэг гараад байгаа бөгөөд уг мэдээллийг Японы “Kyodo News”, NHK, агентлагууд  мэдээлжээ. Японы хэвлэлүүдээр одоогоор Хакүхо коронавирусийн халдвар авсан гэдгээс өөр ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. 

  • 5 January

    Гиннесийн номд 12,638 алмаазан шигтгээтэй бөгжийг бүртгэжээ

    Гиннесийн номд Энэтхэгийн “Renani Jewels” компанийн үүсгэн байгуулагч 25 настай Харшит Бансалийн 12,638 алмаазан шигтгээтэй бөгжийг бүртгэжээ. Харшит Бансаль гайхамшигтай бүтээлээрээ 2020 оны 12-р сарын 4-ны өдөр Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна. “Marigold” нэртэй бөгжийг 38.08 каратын олон мянган ширхэг байгалийн алмаазаар чимэглэсэн бөгөөд нийт 165 грамм буюу 5.8 жинтэй ажээ. Дэлхийн дээд амжилтыг өмнө нь 7801 алмаазан шигтгээтэй бөгж …

  • 5 January

    Дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов Якутын шигшээ багт зөвлөхөөр ажиллана

    “Афин-2004” олимпийн наадам болон дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов шинэ олимпийн циклд Якутын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн зөвлөхөөр ажиллахаар болсон байна. Түүнийг зөвшөөрүүлсэн гол хүн нь дэлхийн хошой аварга Виктор Лебедевийг хэмээн үзэж байна. Гацалов Казахстаны шигшээ багт нэг жилийн гаруйн хугацаанд дасгалжуулагчаар ажилласан. Дараа нь дэвжээн дээрээ эргэн ирж, өдгөө Армений нэрийн өмнөөс Токиогийн олимпод оролцох төлөвлөгөөтэй байгаа …

  • 5 January

    Хөл хориог сулруулсны дараа шинэ голомт үүсвэл хатуу хөл хорионд буцаж шилжинэ

    Монгол Улсын Засгийн газар 2021 оны анхдугаар хуралдаанаа өчигдөр /2021.01.04/ ээлжит бусаар хийлээ. Хурлаар УОК-ын шийдвэрийг  Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатарын танилцуулснаар сонсож, хэлэлцэн дараах шийдвэрийг гаргав. Нийслэлд мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгалаа. Дээрхи шийдвэрийг УОК, ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, …

  • 5 January

    Баяр, амралтын өдрүүдээр аюулт үзэгдэл, ослын дуудлага 27,2 хувиар буурчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй арга хэмжээг шуурхай зохион байгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнгийн хурлыг цахимаар хийлээ. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, авто …

  • 5 January

    Мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн …

  • 5 January

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос …

  • 4 January

    Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдлийг битгий гаргаасай гэж ард иргэд, аж ахуйн нэгжээсээ хүсч байна

    Өнөөдөр /2021.01.04 /Улсын Онцгой Комисс, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар хариулт өгч байна. Тэрбээр “Ард иргэд хатуу хөл хориотой байгаа үед халдвар хамгааллын …

  • 4 January

    ЗГ:Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.01.04/ боллоо.  Хуралдаанаар нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Мөн дотоодод коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. 

  • 4 January

    Я.Содбаатар: Ковид-19 тархалтыг хамгийн үр дүнтэй зогсоож байгаа арга бол хатуу хөл хорионы дэглэм

    Өнөөдөр /2021.01.04 /Улсын Онцгой Комисс, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна. Шадар сайд Я.Содбаатар“Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллага эрсдэлийн үнэлгээ гаргасан. Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн …