Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн …
Yearly Archives: 2021
January, 2021
-
21 January
“Тиффани Мед” эмнэлэг Тайваний “Yuan Rung” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг өнөөдөр/2021.01.21/ Тайвань улсын “Юань Рунг” / Yuan Rung / эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа . Дэлхийн дахинд “КОВИД-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хамтын ажиллагааны санамж бичгийг цахимаар зохион байгуулсан юм. Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, Тайваний “Юань Рунг” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд “Тиффани Мед” …
-
21 January
Монгол агуулгыг дэмжиж телевизийн салбарт өрсөлдөөн бий болгох нь
Монгол улсад цэнхэр дэлгэц эфирээ нээсэн цагаас хойш 60 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өргөн нэвтрүүлгийн телевизийн салбар хөгжил антенаас тоон технологид суурилсан телевиз рүү шилжээд удаагүй байна. Мөн Монгол улс анхны Олон нийтийн радио, телевизийн тухай хуультай болсон 2005 оноос хойш олон нийтийн буюу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд айл бүрийн цахилгааны төлбөр дээр нэмж радио, телевизийн нэвтрүүлгийн …
-
21 January
ФОТО:АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөлөө
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд алдарт дуучин уригдан ирж “This land is your land” дууг дуулсан бол Лэди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулсан юм. https://youtu.be/-6w3SPbTWKE 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама болон тус улсын Дээд шүүхийн шүүгч нар хүрэлцэн ирлээ. Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч …
-
21 January
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан. Үр дүнд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд. УОК-ийн дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулсан бол Нийслэлийн онцгой комиссын дарга Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга …
-
21 January
Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа
Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга …
-
21 January
Монголбанк “The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос худалдаанд гаргана
Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргахаар болжээ. “Чингис хаан” одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарах гэнэ. “Чингис хаан” одонт хамтлаг нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ …
-
21 January
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр …
-
20 January
Т.Мөнхсайхан: Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Ард иргэдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд халдварыг хохирол багатай даван тууллаа. Эрүүл мэндийн салбарт олон жил болсон бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Үүний үр дүнг гарсан үр дүнгүүдээс харж болно. Эрүүл мэндийн …
-
20 January
АН:УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. Тус бүлгээс УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа юм.
-
20 January
УИХ дахь эмэгтэй гишүүд Шадар сайдад шаардлага хүргүүллээ
Нийслэлийн Өргөө Амаржих газарт амаржсан эх ковид-19-ийн халдвар авсан болох нь баталгаажиж, өчигдөр эх нярай хоёрыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халаад, углааштай нь гадагш гаргаж түргэний машинд суулгаж авч явсан үйлдэл олны шүүмжлэлийг хүлээгээд байна. Тэгвэл өнөөдөр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад УИХ дахь эмэгтэй …
-
20 January
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.20/ боллоо. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд 50,7 сая ам.долларын …
-
20 January
Х.Баттулга:Эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээ, цар тахлын үеийн хариу арга хэмжээний талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг. Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй …
-
20 January
Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны …
-
20 January
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл