Отгонтэнгэр Их сургуулийн Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн тэнхимээс “Сэрэхүй цаг” уулзалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ хичээлийн жилийн эхний зочноор Монгол улсын тэргүүн шадар, хүндэт дипломатч Р.Баасан уригдан оролцлоо. Тэрээр 1969 оноос БНЭУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 он хүртэл дипломат албыг хашиж байжээ. Монгол улсын төрийн тэргүүн, сайд нарын гадаад улс дахь орчуулагчаар ажиллаж, төрдөө хэл залгуулж явсан ахмад …
Yearly Archives: 2021
September, 2021
-
30 September
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Налайх дүүрэг нэгдэж, мод тарих бэлтгэл ажлаа хангаж эхэллээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдлаа. Засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, бэлтгэл, зохион байгуулалтын төлөвлөгөө боловсрууллаа. 10 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд тарих мод бутны нүх ухах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 10 сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд бүх нийтийг хамруулан хуваарь гаргаж мод тарих ажлыг зохион …
-
30 September
“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-нээс уншигчдын хүртээл болно
Гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залуустай амжилтын түүхээ хуваалцахаар “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир “Шийдэл үргэлж байдаг” номоо бичжээ. Дэлхийд алдартай бизнесменүүдийн амьдралын түүх намтар, амжилтын тухай ном Монголд цөөнгүй хэвлэгдэн гарсан байдаг ч тэдний туршлагаас санаа авч бизнес хийхэд хэтэрхий холын дээр Монголын хөрсөнд буудаггүй байна. Тиймээс 14 дэх жилдээ Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий …
-
30 September
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байна
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар ҮАБЗ-ийг хуралдуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар саналыг нь сонссон. Харин яг одоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэр 2030 …
-
30 September
Б.Даваацэрэн:Үнэлгээ хийсний дараа Буган чулуун хөшөөг сэргээн засварлана
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15-р буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, 3000 жилийн тэртээд холбогдох буган хөшөөний эх төрхөд халдсан хэрэг гарсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнгээс дээрх хөшөөний сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын асуудлыг тодрууллаа. -Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөн дээр будгаар …
-
30 September
“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууслаа
“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууслаа. Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. “Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, …
-
30 September
МҮЭ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20-иас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байна
УИХ-ын намрын чуулган маргааш эхлэхтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд улсын төсөвт тусгах асуудлууд, Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурь, Ковид-19-ийн үеийн хөдөлмөр эрхлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2021-2022 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд 2022 оны улсын төсөвт Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх …
-
30 September
Фото: “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ашиглалтад орж, нээлтээ хийлээ
Монголын өвлийн спортын анхны ордон болох “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон төсөлд хамтран оролцсон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Миний бие дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа мөсөн ордны төсөлтэй танилцаж, Ерөнхий сайд байхдаа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт …
-
30 September
Б.Ганхуяг: “Сая тонн-Сая мод” төслийг 1 их наядын өртгөөр хэрэгжүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих” зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод тарихыг зорьж байгаа аж. Энэ төлөвлөгөөний талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -Та бүхэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хангай болон говийн нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. …
-
30 September
Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 411 байранд 26795 иргэн байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 411 байранд 26,795 иргэн байна. Үүнээс нийслэлд 9 тусгаарлах байранд 98, эмнэлгийн 46 байршилд 6,413 иргэн, орон нутагт 356 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 20284 иргэн байна. Түүнчлэн 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3605 иргэн нэмэгдэж, 3080 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 37 иргэн шилжин эмчлүүлж …
-
30 September
Коронавирусийн эсрэг вакцины бүүстэр тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл
–Бүүстэр тунг хэн хийлгэх ёстой вэ? Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунг 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна.Иргэн та коронавирусийн нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой. –Коронавирусээр өвчилсөн бол гурав …
-
30 September
У.Хүрэлсүх: Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн …
-
30 September
Б.Хуягбаатар: Монгол Улс гадаад бодлогын тогтвортой байр сууриа ШХАБ-д нотлон харуулах ёстой
Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын байр суурийн асуудлаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Б.Хуягбаатартай ярилцлаа. -Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний 21 дэх удаагийн уулзалт Душанбе хотноо саяхан болж өндөрлөлөө. Уулзалтад улс орнууд ямар байр суурьтай оролцож, ямар асуудлыг хэлэлцэв? -ШХАБ-ын төрийн тэргүүн нарын …
-
30 September
Сайжруулсан шахмал түлшийг 128 цэгээр борлуулж эхэллээ
Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 87-оор нэмэгдүүлж 128 цэг ажиллаж, борлуулалт хийхээр болжээ. 2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ мэтчилэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр цэгийн тоог дээрх тоонд хүргэнэ гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн …
-
30 September
Аравдугаар сарын 8-ны дотор худалдан авалтын баримтаа бүртгүүлснээр III улирлын буцаан олголтоо авах боломжтой
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тодруулбал, Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай. Иймд иргэд гуравдугаар улирлын буцаан олголтоо авахын тулд аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө худалдан авалтын баримтуудаа цахим системд бүртгүүлэх шаардлагатайг Татварын ерөнхий газраас санууллаа. кредит срочно на …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл