Monthly Archives: January 2022

January, 2022

  • 11 January

    АТГ:Долоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 533 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2022 оны 01 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи …

  • 10 January

    Баянзүрх дүүрэг “машинтай худалдаа” эрхлэгчдийг дэмжинэ

    Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо. Хурлаар Коронавирусын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авах Эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай ажиллах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх Монгол Улсын Нийслэл эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захираа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн иргэд, аж ахуй нэгжүүдэд …

  • 10 January

    “Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны шилдгүүд тодорлоо

    Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр шалгарлаа. Энэ удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцсон оролцогчдын шилмэл бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Г.Амартүвшин, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар шагнал гардууллаа. Монголын сайхан бичигтэн …

  • 10 January

    2022 оны Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр (2022.01.09) аваргуудаа шалгарууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан арав дахь удаагийн энэхүү тэмцээний анхан шатанд 5272 оролцогч (сум, дүүргийн аварга шалгаруулах …

  • 10 January

    НОБГ:Өнгөрсөн долоо хоногт 35 удаагийн дуудлагаар 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалав

    Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагаар НОБГ-т ирсэн. Дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна. Мөн хугацаанд гал түймэрт өртөж 4 иргэн түлэгдэж гэмтсэн гэж нийслэлийн Онцгой байдлын …

  • 10 January

    МАН: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлээр Засгийн газар судалгаа хийж байгаа

    УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиуд дээр саналаа нэгтгэхээр хэлэлцсэн. Эдгээр хуулиудыг хэлэлцэх эсэх асуудалд МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Өнөөдөр хэлэлцээд хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд дэмжих …

  • 10 January

    Б.Пүрэвсүрэн: Өнөөдрөөс эхлэн зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

    БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар нэгдүгээр сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарын мэдээлэл, сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, агаарын чанартай холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаарх …

  • 10 January

    Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах.Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн …

  • 10 January

    Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа

    Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд …

  • 10 January

    Б.Пүрэвсүрэн :Cайжруулсан шахмал түлшний 611 борлуулалтын цэг ажиллаж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж болон үйлдвэрийн нөхцөл байдлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа “Баруун үйлдвэрт ес, зүүнд долоон шугам ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг онцгой байдлаас тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд шугам хэвийн ажиллана” гэлэээ. Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. …

  • 10 January

    Б.Бямбадорж: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо нэмэгдэж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. …

  • 10 January

    УЕПГ:Эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 1 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 347 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 8 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, …

  • 10 January

    Итали улсын тамирчид Бээжингийн өвлийн олимпд оролцоно

    Өвлийн олимпын наадмыг хоёр ч удаа зохион байгуулсан Итали улс нь цас мөсний спортын урт удаан уламжлалтай орон бөгөөд 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан орон юм. Италийн баг тамирчдын бэлтгэг хэр хангагдаж байгаа? Тэд ямар зорилт тавьж байгаа зэрэг холбогдох мэдээллийг ХТРТ-ийн Италид суугаа сэтгүүлч Сүн Чэнжегийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Цас мөсний спортын орон …

  • 10 January

    МҮБХ: Бөхчүүдэд зөрчилтэй өмсгөлөө засахыг үүрэг болгов

    МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болж, танхимаар 37 гишүүн, цахимаар 4 гишүүн оролцож, 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг Цэцдийн зөвлөлийн дарга дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар удирдаж, тооллогын комиссын даргаар улсын начин Р.Цоггэрэл, гишүүдээр улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан С.Ерөөлт нар ажиллав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн …