Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан. Ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас …
Monthly Archives: January 2022
January, 2022
-
10 January
АТГ:ХОМ нь зөрчилтэй 16 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 323 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 …
-
10 January
“Уухай” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна
Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна. Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү …
-
10 January
Иргэдийг сайн дурын үндсэн дээр 4 дүгээр тунд хамруулж байна
Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаалын дагуу Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж байна. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины 4 дүгээр тунд …
-
10 January
Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга боллоо
“DIVA” академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга болжээ. Мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй тэрбээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан байна. Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй …
-
10 January
ЭМГЭНЭЛ: Пүрэвхүүгийн Батхуяг (1974-2022)
Зохиолч, яруу найрагч, судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор Пүрэвхүүгийн Батхуяг 2022 оны өвлийн адаг сарын 5-нд тэнгэрт дэвшлээ. П.Батхуяг 1974 оны есдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр нийслэлийн 50 дугаар дунд сургууль, Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг төгсөн, утга зохиол судлаачийн мэргэжил эзэмшиж, МУИС, МУБИС-ийг дүүргэн 2005 онд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. П.Батхуяг 1997 …
-
10 January
Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна. 2022 оны 01 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд хэсгээр үүлэрхэг. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч …
-
7 January
Фото:Угалзан хээтэй уулан зам
Хятад улс сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа шагшуулж байгаагийн нэг нь өндөр уулын бүс дэх хэцүү хавцлын авто замууд юм. Хятадын Зам тээврийн яамнаас гаргасан “2021 оны хөдөө тосгоны шилдэг арван зам” жагсаалт энэ сарын 4-нд нийтлэгдэв. Тухайлбал, Юннань мужийн 68 эргэлттэй зам нь хамгийн ухаалаг нь хэмээн уг жагсаалтад албан ёсоор шалгарчээ. Хятадын дотоодын сошиалд төдийгүй гадаадын сошиал …
-
7 January
“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ёслолыг нээж хэлэхдээ, “Үндсэн хуулийн ой бол Монголын нийт ард түмний бахархалт, тэмдэглэлт үйл явдал юм. Улсын Их Хурлаас Ардчилсан шинэ Үндсэн хууль …
-
7 January
Хотын стандартуудыг боловсруулж, батлуулах ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой. Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. …
-
7 January
18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтын 4 дүгээр тунд хамруулж эхэллээ
Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны …
-
7 January
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2022.01.07) Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг …
-
7 January
Цахим системд дөрөв хоногийн турш 162 иргэн, аж ахуйн нэгж үйлчилгээ эрхлэх хүсэлтээ бүртгүүлжээ
Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүх төрлийн бизнесийг дэмжих, орчныг сайжруулах, мэдээ мэдээллийг нэгдсэн нэг эх үүсвэрээр дамжуулан хүргэх, хамтран ажиллах зорилгоор “Онлайн бизнес төв” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн есөн дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй есөн ангиллын 74 …
-
7 January
Дорноговь аймагт ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг гарчээ
Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн Н агнахыг хориглосон Хулангийн ангийн мах хадгалж байсан үйлдлийг 01 дүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар …
-
7 January
Б.Даш-Ёндон: Үндсэн хууль бол нийт ард түмний маань оюуны бүтээл
Одоогоос 30 жилийн өмнө 1992 онд өнөөгийн шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт гар бие оролцож явсан Бүдрагчаагийн Даш-Ёндонтой ярилцлаа. Тэрээр тухайн үед МАХН-аас сонгогдсон АИХ-ын депутатуудын бүлгийн даргаар томилогдож, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, даргын албыг хашиж явсан нэгэн юм. -Шинэ Үндсэн хууль батлах явцын талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? -БНМАУ-ын Ардын Их хурлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл