“Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын бодлогын ЮНЕСКО-гийн бүсийн зөвлөлдөх уулзалт” буюу бүс нутгийн Соёлын сайд нарын зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар болж байна. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Бүгд Найрамдах Индонези Улсын Боловсрол, соёл, судалгаа, технологийн сайд ноён Надием Макарим удирдан зохион байгуулж байгаа бөгөөд …
Monthly Archives: January 2022
January, 2022
-
11 January
Мөсөн баримлын гайхамшиг
Өвлийн улиралд Хятадын хойд нутагт амьдардаг хүмүүс мөсөөр урлаж хийсэн урлагийн бүтээлээр цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайгаа гоёж, хотын өнгийг мөсөн баримлаар чимдэг уламжлалтай. Мөсөн баримал гэхээр мэдээж мөсийг цавчиж урлан олон янзын дүрс гаргахыг хэлдэг. Хятад улсад мөсөн баримал хамгийн сайн хөгжсөн бүс бол Зүүн хойд бүс, тэр дундаа Хар мөрөн мужид хамгийн алдартай байдаг. Мөсөн баримлыг харах гэж маш …
-
11 January
“King Tug” Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт ердөө 11 хоногийн дараа буюу 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх билээ. Өнгөрсөн долдугаар сард Н.Төгсцогт WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн …
-
11 January
Мөсний зузаанд хэмжилт хийж, сэрэмжлүүлэг самбар байршууллаа
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хаялага” нууранд мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өрөмдлөг хийж зузааныг хэмжиж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулан ажиллалаа. Хэмжилтээр мөсний зузаан нь эргээс 70 метр зайд 60см, 150 метр зайд 30см …
-
11 January
Н.Пүрэвдорж: Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотын 41 дүгээр …
-
11 January
Ч.Хурц: Хамгийн гайхамшигтай нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд манай нөхдүүд маш сайн ажилласан даа
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл нь болж сонгогдсон 430 депутат оролцсон. Хүний ертөнцийн жамаар жилээс жилд цөөрч буй тэднийхээ үгийг хойч үе нь сонсож үлдэх учиртай нь энэ хорвоогийн хатуу боловч үнэн билээ. Тиймээс ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцож, санал, байр сууриа …
-
11 January
ГХЯ: Алматы хотод байнга оршин суудаг монгол иргэн тус хотын цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон
Казахстан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн билээ. Уг мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс Казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг …
-
11 January
ЗААВАР: Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт хэрхэн гаргах вэ?
2022 оны 01 сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журмыг шинэчлээд байна. Тодруулбал, эхний хагас жил буюу долдугаар сарын 1-нийг хүртэл 100 мянган төгрөгийг бүтнээр нь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, эсвэл одоо авч буй дансанд шилжүүлж, бэлнээр авах боломжтой юм. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг …
-
11 January
Туркиш Эйрлайнсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзан Монгол, Туркийн тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцав. Сайд Л.Халтарын зүгээс Элчин сайд Зафер Атешийг 2021 оны 05 дугаар сард Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэж, ажлын амжилт …
-
11 January
Т.Дүүрэн: Уул уурхайн бус экспортыг дэмжих болсон нь түүхэн шийдвэр
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй “Шинэ сэргэлтийн бодлого” болон уул уурхайн бус экспортын хүрээнд ярилцлаа. -Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д уул уурхайн бус экспортыг дэмжих талаар тодорхой саналууд тусгалаа олсон байна. Үүнээс ярилцлагаа эхэлье? -Уул уурхайн бус экспортыг дэмжих, түүхий эд бэлтгэх, худалдан авахад зориулсан тусгай санхүүжилтийн тогтолцоог шинээр бий болгохоор боллоо. Мөн экспортын зээлийн баталгааны асуудал …
-
11 January
Л.Дашням: Үндсэн хуулийг их мэдэлтнүүд халтартуулж орхисон
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт гар бие оролцож явсан АИХ-ын орлогч дарга асан, профессор Лувсандамбын Дашнямтай ярилцлаа. Түүнтэй Үндсэн хуулийг батлах үеийн нөхцөл байдал, хуулийн өөрчлөлттэй холбоотой үзэл бодол, сонгодог парламентын засаглалыг хэрхэн тогтоох талаар ярилцсан юм. -Та ардчилсан шинэ Үндсэн хуулийг, тогтоогчдын нэг. Нийгэм солигдож, ороо бусгаа байсан цаг. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үеийн нийгмийн байгуулалт, нөхцөл …
-
11 January
Р.Хатанбаатар: Монгол Улс парламентын засаглал сонгосон нь хамгийн зөв гэж боддог
Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон 30 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд Үндсэн хууль батлахад оролцсон Ардын Их Хурлын зарим депутаттай ярилцаж байна. Энэ удаа Ардын Их Хурлын 24 дүгээр тойргоос сонгогдсон депутат Р.Хатанбаатартай ярилцлаа. -Ардчилсан шинэ Үндсэн хуультай болох үйл явц хэзээнээс эхэлсэн юм бэ? -Ард иргэддээ шинэ Үндсэн хуультай болсон 30 жилийн ойн байрын мэнд …
-
11 January
Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталлаа
Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/758, А/197 хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан. Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болох юм.Шинэчлэн баталсан өвчний жагсаалт бүхий тушаалын хавсралтыг дараах холбоосоор орж …
-
11 January
Г.Ариунбуян:Хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа коронавируст цар тахлын үед ч зогсолтгүй явсаар байна
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болоод хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын эхэнд, хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа коронавируст цар тахлын үед ч зогсолтгүй явсаар байна. Ялангуяа төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд …
-
11 January
ГИХГ-ын 8 үйлчилгээ “e-Mongolia” системд нэгтгэгдлээ
Гадаадын иргэн, харьяатын 8 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэгтгэгдлээ. Тодруулбал, Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагааГадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолтГадаадын иргэний бүртгэлГадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолтМонгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолтМонгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолтМонгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолтОлон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл