Monthly Archives: March 2022

March, 2022

  • 15 March

    Н.Тэмүүлэн: Улсын Ерөнхий прокурорыг шалгаж байгаа гэх мэдээлэл худал

    АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулга авав.  -АТГ өнгөрсөн долоо хоногт 16 объектод нэгжлэг хийсэн байна. Энэ объектууд нь Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой юу? -АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 4 хэрэгт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Үүн дотор Хөгжлийн банктай холбоотой хэрэгт хамааралтай объект байгаа. Хөгжлийн банкны асуудлыг шалгахаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан …

  • 15 March

    Баянзүрх дүүргийн 15,18-р хороонд байрлах 73 гараашийн газрыг чөлөөллөө

    Баянзүрх дүүргийн 15,18-р хороонд байрлах 73 гараашийг буулгаж газрыг чөлөөллөө. Тухайн байршил нь сургууль, цэцэрлэг орчмын бүс бөгөөд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Мөн зарим хэсэгт хогийн цэг хүртэл үүссэн байсан юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр хэлэхдээ “Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлт, орц гарц чөлөөлөх ажлууд энэ жил эрчимтэй хийгдэж цэгцэрнэ. Иргэдийн зүгээс маш их дэмжиж байгаа. …

  • 15 March

    А.Баттогтох: Макалу оргилд авирсан анхны Монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилготой байна

    Уулчин А.Баттогтохтой ярилцлаа  Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе? -Сайн байна уу? Өдрийн мэнд -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? -Намайг Алтангэрэлийн Баттогтох гэдэг. Ховд аймагт төрж, өссөн.  Механик инженер мэргэжилтэй. 2003 оноос хойш 19 дэх жилдээ ”Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буюу одоогийн Буянт-Ухаа нисэх буудалд механик инженерээр ажилладаг. Ажилд орсоноосоо хойш хугацаандаа ажилчин, механикч, орнитологич техникч зэрэг олон …

  • 15 March

    Сүрьеэтэй өвчтөнөөс ойр тойрны хүмүүс халдвар авч, биеийн дархлаа суларсан үедээ өвчлөх аюултай

    Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулан сүрьеэ өвчний шинж тэмдэг, хаана хандах талаар зөвлөгөө мэдээллийг ХӨСҮТ-ийн СТСА-ны лавлах лабораторийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Буянхишиг өглөө. -Сүрьеэ өвчин нь нянгаар үүсдэг халдварт өвчин юм. Сүрьеэ өвчин аль ч эрхтэн системийг гэмтээж болох боловч ихэнхдээ (70 хувь) уушгийг гэмтээдэг. Амьсгалын замаар халдварладаг тул энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Уушгины …

  • 15 March

    Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25% нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км  байна.  Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав  газруудын   65-85%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  0.31 шоо.км  бол  Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, …

  • 15 March

    Нийслэлийн хэмжээнд халиа тошин арилгахад жил тутамд 200 сая гаруй төгрөг зарцуулж байна

    Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ. Жил бүрийн хаврын улиралд цөөнгүй айл өрх уруйн болон усны үерт автаж, булаг шанд, голын усны халиа тошин үүссэнээс болж …

  • 15 March

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэллээ

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10 цаг 05 минутад гишүүдийн 81.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.   Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар оролцов.      Монгол Улсын Их Хурлын 2022 …

  • 15 March

    Г.Занданшатар: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх байгаад анхаарал хандуулах ёстой

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2022.03.15/ нээлтээ хийлээ. 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр “Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Коронавирусийн дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед …

  • 15 March

    Л.Халтар: Өнөөдрийн нөхцөл байдалд задгай тээвэрлэлтийг явуулах боломж хомс байна

    Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан дэд ажлын хэсэг Замын-Үүд боомтын экспорт, импортын ачааг нэмэгдүүлэх, чингэлэг тээврээр нэвтрүүлэх зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд тээвэрчдийн төлөөлөл Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээврийг зогсоохыг шаардаж эхэлсэн. Тус асуудалтай холбоотойгоор гуравдугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд …

  • 15 March

    Эрээн боомтод халдварын нэг л тохиолдол бүртгэгдвэл БНХАУ 28 хоногоор хилээ хаана

    БНХАУ-ын Эрээн боомтоос Замын-Үүд рүү ачаа барааг чингэлэг тээврээр татан авах түр журмыг эсэргүүцсэн тээвэр эрхлэгчдийн төлөөлөлтэй Шадар сайд С.Амарсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар болон бусад холбогдох албаныхан уулзлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас урд хөрш гурван сар гаруй хугацаанд хилээ хааж, улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомстолд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-тай зөвшилцөлд …

  • 15 March

    Дархан-Уул аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлалаа

    Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн СӨББ-ын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ. Риновирусийн гаралтай томуу томуу төст өвчин хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг Эрүүл мэндийн газраас өгч байна. Өнгөрсөн 7 хоногт амбулаториор …

  • 15 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 12. Ангараг гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 03 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга …

  • 14 March

    Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмлээ

    Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Уг төслийн хүрээнд  сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг тухай бүр нь зохион байгуулан ажиллаж байна. 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуулиудад хүргэх …

  • 14 March

    Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоож, хариу арга хэмжээ авна

    Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа …