Monthly Archives: March 2022

March, 2022

  • 14 March

    Д.Оюунхорол: Хөшигийн хөндий дэлхийн бренд болох нь ойрхон

    Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулж Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролтой ярилцлаа. Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтийн бүтээн анхаарлыг татаж буй байгуулалтын асуудлаар ярилцлагаа эхлүүлье. – Монгол Улсын Засгийн газраас  “Шинэ …

  • 14 March

    Японы цанын холбооноос Монголын тамирчдад цана бэлэглэлээ

    Монголын цанын холбоо, Японы цанын холбооны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас Монголын хөдөө орон нутгийн тамирчдад зориулан цана, хэрэглэл материалын хамт бэлэглэснийг Японоос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од, “Бээжин-2022” олимпод эх орноо төлөөлөн оролцсон тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар байлцав. …

  • 14 March

    Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, нэг холбоо болж ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгчид илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг  амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Энэ нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн гэдгийг тодотгов. Сүүлийн найман жил хоорондоо …

  • 14 March

    Утаажилтын бүсээс 33 иргэнийг гаргаж, хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ

    Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 45, Ой хээрийн түймрийн 1, аврах ажиллагааны 2 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн утаажилтын бүсээс 11 хүүхэд, 32 том хүнийг гаргаж, угаартсан 3 иргэнийг ЯТТТ-103т хүлээлгэн өгч, хоёр иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ. Мөн иргэдийн 1 тэрбум 907,8 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварсан байна. …

  • 14 March

    АТГ: Өнгөрсөн долоо хоногт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …

  • 14 March

    “Бээжин-2022” өвлийн паралимп амжилттай болж өндөрлөлөө

    “Бээжин-2022” өвлийн паралимпын хаалтын ажиллагаа энэ сарын 13-ны орой Хятадын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хаалтын ёслолд Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшу, Ван Ян, Ван Хунин, Жао Лэжи, Ван Чишань, ОУПХ-ны дарга Парсонс нар оролцов. Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулсаны дараа Бээжингийн өвлийн паралимп нь тэмцээн уралдааныг маш сайн зохион байгуулж, саад бэрхшээлгүй иж бүрэн байгууламж, хүмүүнлэг үйлчилгээгээрээ тамирчид, дасгалжуулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн юм.  Өнгөрсөн 9 хоногт дэлхийн 46 …

  • 14 March

    У.Хүрэлсүх:Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд оролцогсод эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, манлайллыг дэмжихэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг хамтдаа тодорхойлно. Энэ хүрээнд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал”, Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх …

  • 14 March

    “Нарны садан” уран сайхны кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

    UBS телевиз, PickPack болон White Arch Studios, UB Pictures-ийн хамтын бүтээл “НАРНЫ САДАН” уран сайхны кино 3-р сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар СТА …

  • 14 March

    Б.Халиун: Би өөртөө “чи ялагч” гэж бат итгүүлж чадсан

    Загварын салбарын шилдгийг тодруулдаг America’s Next Top Model нэвтрүүлгийн албан ёсны эрхтэй монгол хувилбар 3 дахь улиралдаа “The Models” нэртэйгээр 2021 онд бүтээгдсэн билээ.Нэвтрүүлэгт оролцсон 22 үзэсгэлэнт охидоос зан чанар, ур чадвар, эрдэм мэдлэгээрээ онцгойрсон нэг оролцогч нэвтрүүлгийн ялагч болж, Монголын Дараагийн Топ Модель хэмээх алдрыг хүртсэн юм. Тэр хүн бол Ханна буюу Халиун. Ингээд “The Models” нэвтрүүлгийн ялагч, загвар …

  • 14 March

    МУИС-ийн Номын сан 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг боллоо

    МУИС-ийн Захиргаа оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд МУИС-ийн Номын санг оюутнууддаа 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гаргажээ. МУИС-ийн Номын сан нь шалгалтын үеэр 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 24 цагийн уншлагын танхимыг туршилтаар нээж ажиллуулахаар боллоо.

  • 14 March

    Г.Батзориг: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ

    Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, …

  • 14 March

    Фото:“Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022”

    Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022” арга хэмжээг Улаанбаатар хотноо Монгол Кувейтийн байгаль хамгаалах төвд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий …

  • 14 March

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргалаа

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргалаа. Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байгаа юм. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол эрчүүд архи тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эрүүл мэнддээ …

  • 14 March

    Орхон аймаг цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоох шийдвэр гаргалаа

    Орхон аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж энэ сарын 14-нөөс 28-ныг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ. Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс …

  • 13 March

    Монгол залуугийн оролцсон төслийн үнэ 700 дахин өслөө

    Америкт 18 жил ажиллаж амьдарч буй Э. Буянхүүг уншигч та бүхэнд танилцуулж байна. Тэрбээр Америкт өөрийн гэсэн хоёр бизнестэй бөгөөд 120 гаруй залуучуудыг ажлын байраар ханган ажиллуулж буй аж. Гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлд хамтрагч нартайгаа нэгдэн дэлхийд гаргасан койных нь талаар болон бусад төслүүдийнх нь талаар түүнтэй цөөн хором ярилцлаа. –Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -Би Завхан …