Monthly Archives: March 2022

March, 2022

  • 23 March

    Дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж Гашуунсухайт боомтоор өдөрт 300 тээврийн хэрэгсэл нэвтэрнэ

    Коронавируст халдварт цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээвэрлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас зогсоод байсан. Харин Шадар сайд, Сангийн …

  • 23 March

    Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллах санал тавилаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман, Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Авирмэд нарыг хүлээн авч уулзлаа.Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, ногоон хөгжил болон …

  • 23 March

    Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн Соёл, урлагийн газар болон номын сан, Монгол-Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Монгол Улсын Засгийн газраас аймаг, орон нутгийн соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа билээ. Энэ хүрээнд Соёлын …

  • 23 March

    О.Амартүвшин: Дотоодын аж ахуйн нэгжүүддээ итгэж, дэмжихгүй бол гаднын хөрөнгө оруулагчид яаж итгэж манай улсад хөрөнгө оруулах вэ

    МҮХАҮТ-ын Ерөнхиийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар нар “Төр, хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхиийлөгч О.Амартүвшин:  МҮХАҮТ, Сангийн яамтай хамтран хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Олон компаниудын өмнө тулгамддаг асуудлууд энэ хуулийн төсөлд тусгагджээ гэдэгтэй санал нэгдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг энгийнээр авч үзвэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, …

  • 23 March

    “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг маргааш болно

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран маргааш Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион …

  • 23 March

    “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.   Үүний дагуу өнөөдөр  буюу  03 дугаар сарын 23-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан …

  • 23 March

    Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн шалгалтын талаарх холбогдох баримт бичгийг төрийн нууцаас гаргаж, ил болголоо

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад байсан баримтыг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр албажуулан тус яаманд ирүүлснийг олон нийтэд ил …

  • 23 March

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Цахилгаан утсанд “БНХАУ-ын Ү Жөү хотод зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд Танд болон Танаар уламжлан Хятадын ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

  • 23 March

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 24-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 …

  • 22 March

    Б.Бямбадорж: Томуугийн 26 амбулаторийн кабинетыг нэмж, өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

    Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон бусад зүйлийн талаар тодрууллаа.   -Томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байна. Энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэх вэ? -Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хориотой, хичээл сургалт танхимаар хичээллээгүй. Энэ үед амьсгалын замын халдварт өвчний тархалт бага байсан. Харин өнгөрсөн …

  • 22 March

    Б.Урантунгалаг: Тамирчин болохын тулд зөвхөн ур чадвар, авьяасаас гадна сэтгэл зүй маш чухал байдаг

    МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос цувралаар зохион байгуулж буй олимпын төрлийн спортыг сурталчлах, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах чиглэлийн арга хэмжээ Баянгол дүүргийн спорт хорооны байранд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд ОУХМ, “Лондон 2012”, “Токио 2020” Олимпын наадмын оролцогч, Монгол улсын 10 удаагийн аварга, 6 удаа улсын рекорд шинэчилсэн, ААШТ-ний 2 мөнгө, Азийн Гранпри тэмцээний …

  • 22 March

    А.Аварзэд:Шалгалтын явцад хэзээ ухагдсан нь тодорхойгүй 18 хиргисүүр, хөндөгдсөн 9 булш байсныг олж илрүүлсэн

    Говьсүмбэр аймгийн прокурорын газраас  тус аймгийн түүх, соёлын дурсгалт газруудад хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Аварзэдтэй ярилцлаа. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн түүх, соёлын дурсгалт газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын гол зорилго юу байсан бэ?   Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад түүх соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын …

  • 22 March

    Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

    Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон “Nissan patrol” маркийн автомашин болон албан хэрэгцээнд шаардлагатай суудлын автомашиныг УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр хүлээлгэн өглөө. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь Төв аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг хамарч авран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг, мөн хот орчмын аялал жуулчлалын гол бүс …

  • 22 March

    “Гавьяат тээвэрчин” Г.Бямбасүрэнд хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цол хүртсэн ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Г.Бямбасүрэнг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахлах ахлагч Г.Бямбасүрэн нь улсад 35 жил ажилласны 18 жилийг улс эх орныхоо амгалан тайван байдал, хүн ардынхаа эрүүл энх, аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэсэн …

  • 22 March

    Баянзүрх дүүргийн 1-р хороонд 25 гарааш буулгалаа

    Баянзүрх дүүргийн 1-р хороо 57-р байрны хойно байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл оршин суугчдын өгч байгаа саналыг үндэслэж тохижилтын ажил хийгдэх юм. Гарааш эзэмшигч иргэдэд гарааш буулгаж, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Иргэд үүнийг дэмжиж, хороондоо ногоон байгууламж болон бусад бүтээн байгуулалтын ажил хийхийг …