Monthly Archives: March 2022

March, 2022

  • 25 March

    ХХААХҮЯ: 50.8 мянган тонн улаан буудайг худалдан авч, нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж байна

    Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-аас тариаланчдынхаа санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.  Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд хийгдээд байна. Хуваарийн …

  • 25 March

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогыг хэлэлцлээ

    “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого” хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн модератороор “Bloomberg” телевизийн дэд захирал Б.Батмагнай ажиллаж, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн, ЖАЙКА-гийн төлөөлөгч Койзүми Тайга, “Шунхлай” группийн зөвлөх Б.Бямбасайхан, архитектор З.Туяа нар санаа бодлоо уралдууллаа. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр …

  • 25 March

    Д.Сумъяабазар:Хөдөө хөгжиж байж, хотын түгжрэл саарч, агаар, орчны бохирдол буурна

    “Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот, хөдөөгийн сэргэлт ба Нийслэл Улаанбаатар хот” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг …

  • 25 March

    Жүдо бөхийн холбоог “АЛТАН ОД” одонгоор шагналаа

    МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг. Харин энэ удаа нэр хүндтэй шагналаа хувь хүн бус, байгууллагад  хүртээлээ. Гаргасан амжилтаараа монгол түмнээ баярлуулж, олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлж буй Монголын жүдо бөхийн холбоог “Алтан од” одонгоор шагнасан юм. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар …

  • 25 March

    Дундговь аймгийн 64 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэгдлээ

    “И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын  64 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал, Дундговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээДундговь аймгийн Эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээДундговь аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээДундговь Сайнцагаан сум Хот тохижуулалт газар Мандалговь хотын захирагчийн алба – …

  • 25 March

    “Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ

    Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана: КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж …

  • 25 March

    Д.Ганбаатар: Хувийн хэвшлийнхэн аль нэг том төслийг төртэй хамтраад хэрэгжүүлье

    МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар:Төр аж ахуйн ажлаасаа салах алхмууд хийж байгаа нь таалагдаж байна. УИХ, Засгийн газар төрийн хүнд суртлыг багасгах, хөгжлийг түргэтгэх хэд хэдэн уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан. Маш сайн үр дүнд хүрэхийн тулд бид ярилцаж байна. Хууль эрх …

  • 25 March

    Ж.Батбаясгалан: Хотыг хөгжүүлье, Түгжрэлийг бууруулъя гэвэл хөдөөг хөгжүүлэх талаар ярих хэрэгтэй

    “Монголын эдийн засгийн чуулган”-ы урьдчилсан хэлэлцүүлэг “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвийн дор  өнөөдөр эхэллээ.  Яармаг дахь нийслэлийн засаг захиргааны шинэ байранд болж буй хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг  хэлэв.  Түүний хэлсэн үгийг бүхэн эхээр  нь  хүргэе. “Монгол Улс эдийн засгийн хөгжлийг хурдасгах, шийдлээ хүлээж буй  асуудлууд, чөдөр тушаа болж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн …

  • 25 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 03 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, …

  • 25 March

    Нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 9 бүлгийн 38 стандартыг НИТХ-аар баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хотын 9 төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцэв.  Энэ талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан бөгөөд, тэрбээр  “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн эхний …

  • 24 March

    Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

    Улирал солигдоход хувцасны шүүгээгээ өөрчлөөд зогсохгүй арьс арчилгаагаа  хүртэл өөрчлөх хэрэгтэй.  Хаврын улирал айлчлан ирэхэд эрүүл арьсаа хамгаалж  үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой бүтээгдэхүүнүүд, зөв оновчтой арга барил, антиоксидантуудыг танд зөвлөж байна. Дараах энгийн зөвлөгөөг арьс арчилгаанд оруулснаар 4 улирлын турш сайхан арьстай харагдах боломжтой. Арьсаа сайтар гуужуул  Өвлийн арьс маш хуурай, холцруутсан, өнгөө алдсан шинжтэй байдаг. …

  • 24 March

    Бодлогын хүүг 9.0 хувь болголоо

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Олон улсын харилцаанд хурцадмал байдал шинээр үүсэж, гадаад, дотоод эдийн засгийн тодорхой бус байдлын нэмэлт эх сурвалж болж байна. Ийнхүү тодорхой бус …

  • 24 March

    Газрын тосны үйлдвэрийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болжээ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөлтэй уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил …

  • 24 March

    Чөлөөт бөх:Азийн АШТ-д хүч үзэх сонгомол бөхийн баг тодров

    Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдаа нэгдүгээр сард “Сорилго” тэмцээнээр сонгосон билээ. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зааланд сонгов. Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ …

  • 24 March

    “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг зохион байгуулагдав

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион …