Monthly Archives: March 2022

March, 2022

  • 28 March

    Нөөцийн махыг 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэллээ

    Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн. Тэгвэл энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэллээ. Үнийн хувьд үхрийн ястай мах килограмм нь 8900 төгрөг, хонины ястай мах килограмм нь 8300 төгрөг, ямааны мах килограмм нь 7100 төгрөгөөр 9 дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна.  Нөөцийн мах …

  • 28 March

    Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган эхэллээ

    Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэллээ. Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг …

  • 28 March

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 579 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 30 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …

  • 28 March

    Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

    Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс 2021 оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд …

  • 28 March

    Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбоо нэрээ өөрчилж “Социал демократ” Монголын оюутны холбоо болов

    Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо VIII Их хурлаа “Social Democratic Student-2022” оюутны нэгдсэн чуулган нэр дор зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Боловсрол Шинжлэх Ухааны дэд сайд Ганбаяр,  УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул Уурхайн дэд сайд О.Батнайрамдал нар болон …

  • 28 March

    ЦХХХЯ:Төрийн үйлчилгээний платформууд, чат, и-мэйл халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна

    “e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03-р сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарлаа. Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фейсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. “e-Mongolia” систем нь иргэнд төрийн үйлчилгээг …

  • 28 March

    Т.Мөнхсайхан: Архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, энэхүү санаачилгыг гаргах болсон шалтгаан, үндэслэл, зорилго, түүнд хүрэх арга зам, бодлогын шинэчлэл болон бусад сэдвээр ярилцлага өгснийг бүрэн эхээр нь …

  • 28 March

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 26. Сумъяа гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр.Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв …

  • 28 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 03 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар …

  • 27 March

    Т.Ангар:Жижигхэн ТББ-аас багахан сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэхийг зорьж байхад хүмүүс түүнийг яагаад улстөржүүлж, буруутгаж хардаг юм бол гэж бодсон

    Өнөөдөр Дэнжийн мянгад үнэгүй комиссын хувцас тараах болсон тухай мэдээлэл гарсантай холбогдуулан маш олон хүмүүс нэг дор цуглаж,  орчмын авто замд түгжрэл үүссэн тухай мэдээлэл сошиал орчинд тарсан. Тэгвэл бид тус арга хэмжээг зохион байгуулагчдын нэг болох “Монголын бөө мөргөл” гэр музейг үүсгэн байгуулагч, дархад зайран Т.Ангартай уулзан, тодруулга авч уншигчиддаа хүргэж байна.   –Юуны өмнө та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч? –      Бидний хэсэг нөхөд  хэдэн жилийн өмнөөс  “Монголын …

  • 25 March

    Ц.Билэгтсайхан:2022 онд ХӨСҮТ-ийн их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн

    Халдварт өвчин судлалын үндэсний төв 2021-2022 онд Улсын төсөв, Эрүүл мэндийн яам, өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлуудаа өнөөдөр танилцууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул, ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Ц.Чинбаяр, Дэд захирал Ж.Байгалмаа, Дэд захирал Д.Баярсайхан нар болон ХӨСҮТ-ийн тасаг …

  • 25 March

    Г.Ёндон: Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр аж үйлдвэржсэн улс болох суурь тавигдана

    “Монгол Улсын эдийн засгийн чуулган 2022”-ыг угтсан Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарт баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага нь дэлхийн хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцэд ашиглагддаг түүхий эдийг боловсруулж экспортод гаргаснаар …

  • 25 March

    Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатарт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

    “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод есөн үйл ажиллагаа бүхий нийт 26 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа. Үүнд: Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх үндсэн болон гол авто замын сүлжээг хөгжүүлэн, өргөтгөж, шинэчилнэ. Ингэснээр авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, авто замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжрах юм.Зам, …

  • 25 March

    Н.Жавхлан: “ENAM аппликэйшн”-ийг намын зургаан гишүүн тутмын нэг нь ашиглаж байна

    Монгол Ардын Намд шинээр элсэх хүсэлтэй иргэд eNam аппликэйшн, www.nam.mn вэб хуудсаар дамжуулан бүртгэлээ хийх боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Ардын Намын 50 гаруй мянган гишүүн “eNam аппликэйшн”- ийг ашиглаж байна. Цаашид намын бүх гишүүд болон дэмжигчид уг аппликэйшнээр дамжуулж намын үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах боломж бүрдэнэ. Elearning.nam.mn системээр дамжуулж намын гишүүдэд зориулсан сургалтын системийг нээж …

  • 25 March

    Үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэл зонхилж байна

    “Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас Нийслэлийн төр, захиргааны шинэ байранд үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн, худалдаанд 20 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, 300 гаруй бүтээлээ дэлгэжээ.  Энэ удаагийн үзэсгэлэнд соёлын …