Monthly Archives: March 2022

March, 2022

  • 29 March

    Өвөр Монголын олон улсын эвэнт танхимыг түр эмнэлэг болгов

    Хөх хотод байдаг Өвөр Монголын олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвийг түр эмнэлэг болгов.  Одоогоор “А” танхимд 518 ор, эмнэлгийн 2 кабинет, сувилахуйн 6 байр, эмнэлгийн ажилтнуудын хувцас солих тасаг, ариутгал халдваргүйжүүлэлтийн 2 өрөө, эмнэлгийн хог хаягдлын 2 тасаг, эмнэлгийн байр, тоног төхөөрөмжийн 2 бүсийг байрлуулсан байна. Түр эмнэлэгт  тусгаарлагдсан өвчтөнүүдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц ор ширээ, хогийн сав гэх …

  • 29 March

    Монгол Улсын 3Х3 эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн Дэлхийн аваргад өрсөлдөх эрх баталгаажлаа

    2022 оны ФИБА 3Х3 насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарлалаа. Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдэг улсын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтаж манай улсын тамирчдын эрх баталгаажлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны зургадугаар сарын 21-26-ны өдрүүдэд Бельги улсын Антверпен хотод зохион байгуулагдана. ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын …

  • 29 March

    Хөсөгтөн хамтлаг 2022 оны аялан тоглолтоо эхлүүллээ

    Хөсөгтөн хамтлагийн 10 жилийн ойдоо зориулан Францын “Buda Musique” болон “Routes Nomades” хөгжмийн лэйблтэй хамтран бүтээсэн “Жангар” цомог гарсан даруйдаа Европын нэр хүндтэй хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн билээ. Цар тахлаас болж хойшлогдсон аялан тоглолт 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Франц, Люксембург, Швейцар, Бельги улсын хотуудаар үргэлжилж байна. Жангар цомог нь дараах жагсаалтуудыг тэргүүлж хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авчээ. …

  • 29 March

    АТГ:Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 444 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 247 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 197 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 35 …

  • 29 March

    Э.Бадар-Ууган МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов

    Монголын Үндэсний Олимпын хорооны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болов. Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан билээ.

  • 29 March

    Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тодорлоо

    Монголын Үндэсний Олимпын хорооны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв. Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов. Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны …

  • 29 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна. 2022 оны 03 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон …

  • 28 March

    МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдов

    Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдаж дууслаа. Энэ албан тушаалд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил …

  • 28 March

    Мод тарих эдийн засгийн хөшүүргийг бий болгох хэрэгтэй

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр илтгэл тавьсан, үг хэлсэн хүмүүсийн ярианаас онцлон хүргэе. Мега төслийн хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгоно Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: -Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их нэрвэгдэж байгаа орны нэг бол Монгол. Тиймээс ирээдүй хойч, үр хүүхдүүддээ сайхан эх орон, сайхан дэлхий …

  • 28 March

    Т.Золжаргал: Чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авахгүй байхыг сануулж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас Нийтлэг үйлчилгээний журам болон түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн зохицуулалтын талаар тодрууллаа. -Нийслэлд хэдэн түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллаж байна вэ? -Нийслэлээс бизнес эрхлэх таатай орчныг дэмжих, бизнес эрхлэгчдийг төрийн хүнд суртлаас ангижруулах алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор оны өмнө Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 74 төрлийн …

  • 28 March

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 312 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 3 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 526 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн …

  • 28 March

    МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо

    Монголын Үндэсний Олимпын Хорооны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө. Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн. Ингэснээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөв. Санал …

  • 28 March

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Түүнчлэн энэ жилийн хувьд хуурайшилтын зэрэг өндөр байгаа бөгөөд хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймрийн гаралт ихсэх …

  • 28 March

    БЗД-ийн залуучуудын холбооны тэргүүнээр Г.Болор-Эрдэнэ томилогдлоо

    Баянзүрх дүүргийн залуучуудын төлөөлөл өнгөрсөн баасан гаригт хуралдан МЗХ-ны дэргэдэх БЗД-ийн залуучуудын холбоог шинэчлэн байгуулж, тэргүүн, тэргүүлэгчдээ сонгож, бүтцээ бүрэлдүүллээ. Тус дүүргийн залуучуудын холбооны үйл ажиллагаа хэвийн явагдаж чадахгүй байгаатай холбогдуулан дүүргийн залуучуудын төлөөлөл бүхий 140 орчим залуучууд нэгдэж, Монголын залуучуудын холбооны удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу холбооны үндсэн дүрмийн 7.4.9 заалтыг үндэслэн тус хурал зохион байгуулагджээ. Шинэчлэн байгуулагдсан холбооны тэргүүнээр …

  • 28 March

    “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 дугаар сарын 29-30-ны өдөр Төрийн ордонд “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө …