Өвөр Монголын олон улсын эвэнт танхимыг түр эмнэлэг болгов

Хөх хотод байдаг Өвөр Монголын олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвийг түр эмнэлэг болгов.  Одоогоор “А” танхимд 518 ор, эмнэлгийн 2 кабинет, сувилахуйн 6 байр, эмнэлгийн ажилтнуудын хувцас солих тасаг, ариутгал халдваргүйжүүлэлтийн 2 өрөө, эмнэлгийн хог хаягдлын 2 тасаг, эмнэлгийн байр, тоног төхөөрөмжийн 2 бүсийг байрлуулсан байна.

Түр эмнэлэгт  тусгаарлагдсан өвчтөнүүдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц ор ширээ, хогийн сав гэх мэт зүйлс байдаг.

Үүний зорилго нь COVID-19-ын халдвартай хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд болон энгийн өвчтөнүүдийг гэр бүл, хамт олноос нь тусгаарлах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, асаргаа, нарийн хяналт, оношлогоо, нийгмийн үйл ажиллагааг хангах гэсэн үндсэн үүрэгтэй.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …