Monthly Archives: March 2022

March, 2022

  • 30 March

    Л.Зэндмаа: Амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгаа. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон зарим зүйлийн талаар ярилцлаа. -Нийслэлд томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Хоногт хэчнээн хүүхэд эмнэлэгт хандаж, тусламж, үйлчилгээ авч байна вэ? -Томуугийн мэдээллийг эмнэлгийн орны хэвтэлт, амбулаторийн үзлэг гэсэн хоёр төрлөөр гаргадаг. Орны …

  • 30 March

    Монгол хүү бүх Японы ахлах сургуулийн аваргаар тодорлоо

    Японы “Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ.  Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн …

  • 30 March

    Монгол, Оросын хилийн боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдлээ

    Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна. Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх …

  • 30 March

    З.Дашдаваа: 30 аж ахуйн нэгжид зээл олгоход тодорхой албан тушаалтнууд нөлөөлснийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод байна

    Улсын Их Хурлаас өчигдөр /2022.03.29/ Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулав. Сонсголд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нар оролцож, УИХ-ын зарим гишүүдийн асуултад өгсөн хариултыг хүргэе. УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа болон …

  • 30 March

    С.Моллай тэргүүтэй Монголын баг тамирчид “Анталья-Их дуулга-2022” тэмцээнд оролцоно

    Турк улсын Анталья хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Тэмцээнд 67 орны эрэгтэй 336, эмэгтэй 228 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -100 …

  • 30 March

    Өглөө орсон цасыг зам, талбайн 241 үйлчлэгч цэвэрлэн ажиллаж байна

    Өнөө өглөөний 05:00 цагаас эхлэн орсон цасыг цэвэрлэхэд Хот тохижилтын газар болон дүүрэг, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн зам, талбайн 241 үйлчлэгч, тусгай зориулалтын 26 техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж, 18.7 тонн давсыг зам, талбайд цацаад байна. Ингэхдээ халтиргаа, гулгаа ихтэй өгсүүр зам, талбай, гүүрэн байгууламжийн орчимд давс, бодис цацах гурван машин, зам цэвэрлэгээний шүүртэй таван машин ажиллаж байгаа бол явган хүний зам, талбайг цэвэрлэхээр бичил 10 …

  • 30 March

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон ирээдүй” төслийг хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд эхлүүлсэн. Тус хөдөлгөөнд JCI Их Хүрээ салбар байгууллагын хамт олон нэгдэж өөрсдийн төсөл болох “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд 2022 онд 3000 мод тарих санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна. JCI Их Хүрээ салбар байгууллагын “Ногоон ирээдүй” төслийн хувьд ЕБС, цэцэрлэгүүдийг моджуулах ажлыг зохион байгуулж, хүүхэд багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлах, зөв …

  • 30 March

    Д.Сумъяабазар: Хүний төлөө гэсэн чин хүсэл, зорилгод тань талархал илэрхийлье

    “Дэлхийн Эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.  Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад, ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУД АА! Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын мэндийг хүргэж, монгол хүн бүрийн амь нас, эрүүл мэнд, гэр бүл, энх амгалан амьдралын төлөөх эрхэм үйлсэд тань талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн …

  • 30 March

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 03 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад …

  • 29 March

    Геронтологийн үндэсний төвийн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахтай холбоотой асуудлаар хугацаатай үүрэг өгөв

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар өчигдөр (2022.03.28) Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.  Геронтологийн …

  • 29 March

    Л.Энх-Амгалан: Ажил олгогчийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх нь чухал

    Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ БА АЖИЛ ОЛГОГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, дотоодын шилдэг 60 ААН, байгууллага оролцож, хүний нөөцийн тулгамдсан асуудлуудаа ярилцлаа. Монгол Улсад Мэргэжлийн сургалтын байгууллага болох 76 МСҮТ, Коллежид 185 мэргэжлээр 42594 оюутан сурдаг гэсэн статистик байна. Гэвч төгсөгчдийн 60 хувь нь  ажил олгогчдын тавьж буй …

  • 29 March

    Уяачдын холбоод саналаа нэгтгэж танилцуулна

    Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын Морин спорт, уяачдын холбоо, Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийн удирдлагуудтай уулзлаа. Дээрх холбоод нь энэ жилийн Улсын баяр наадмаар хурдан морины уралдааныг нэгдсэн стандарт тогтоон, эрлийз болон Монгол адууг ялгаж уралдуулах талаар өөр өөр …

  • 29 March

    У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэх санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын оролцооны талаар онцлон хэлэлцэх юм. Мөн Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн …

  • 29 March

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг …

  • 29 March

    Фото:Бээжин хотын И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн

    Сүүлийн өдрүүдэд Бээжин хотод цаг агаар дулааран модод нахиалан, цэцэг дэлбээгээ нээж эхлэв. Өнгөрөгч амралтын хоёр хоногт Бээжин хотын И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэнд цэцэгстэй хамт зургаа татуулан зугаалах хүмүүс олширчээ. Ийнхүү Бээжин хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн нэг И Хэ Юаний хаврыг фото зургаар хүргэе. Эх  сурвалж:mn.cctv.com