Monthly Archives: June 2022

June, 2022

  • 20 June

    Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ

    “Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ. Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион …

  • 20 June

    У.Хүрэлсүх: Онцгой байдлын байгууллагыг орчин үеийн мэргэжлийн болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ

    Онцгой байдлын албаны 18 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд болж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн хуралд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэн, ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Жамсрандоржийн Балданнямд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” болон 20 сая төгрөгийг гардуулав. …

  • 20 June

    А.Ариунзаяа: Хүн амаа өсгөх бодлогыг халамжийн бодлогоос салгана

    Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед хамгийн ачаалалтай, иргэн бүрд хүрч ажилласан яамдын нэг байлаа. Үйл ажиллагааны цар хүрээгээрээ олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийгэмд чиглэсэн …

  • 20 June

    “ЭНХИЙН ТӨЛӨӨ” шагналыг Ж.Төмөрсүх хүртлээ

    Улс эх орондоо эзэн болсон Монгол хүнийг дэмжих, хүлээн зөвшөөрөх, үйлсийг нь олон нийтэд алдаршуулах, хойч үетэй нь холбож өгөх, түүнээс суралцах, хамтдаа нийгмийн үнэт зүйлсийг бий болгох зорилгод нэгдэн “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд 2011 оноос эхлэн жилд нэг хүнийг Энхийн шагналтнаар тодруулдаг уламжлалтай. Нэр хүндтэй уг шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь …

  • 20 June

    Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртээв

    Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдад цэргийн дээд цол хүртээж, төрийн одон, медалиар шагналаа. БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ: Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Лувсандоржийн …

  • 20 June

    Файзер вакцины хүүхдийн 302,400 тун Монголд буулаа

    Эцэг, эхийн зөвшөөрөлд үндэслэн 5-11 насны хүүхдэд хийх Ковид-19-ийн эсрэг Файзер вакцины эхний 302,400 тун өчигдөр Монголд буулаа. КОВАКС хөтөлбөрийн шугамаар нийт 1.3 сая тун хүүхдийн вакцин ирэх бөгөөд энэ удаагийн вакцины таталтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцан ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн Сан Япон улсын засгийн газрын дэмжлэгтэй 2.5 сая тун, КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.3 …

  • 20 June

    Боловсролын салбарын цахим шилжилтийг Google-тэй хамтарч хэрэгжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй БШУЯ, харьяа газрын удирдлагууд “Google” компанийн Ази Номхон далайн бүсийн боловсролын захирал, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар боловсролын салбарын цахим шилжилтийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо. “Ковид-19” цар тахлаас үүдэн боловсролын үйлчилгээ хувилбартай болсон. Танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах болсон нь боловсролын цахим шилжилт хийх зайлшгүй шаардлага үүссэн юм. “Google” компанийн …

  • 20 June

    Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

    Хоёр жил завсарласны эцэст эргэн ирсэн “Яг түүн шиг” шоуны анхны дугаар тавдугаар сарын 8-нд үзэгчдэд хүрснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ням гараг бүр үзэгчдийг жинхэнэ утгаар нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй энэхүү шоуны долоо дахь дугаарын ялагчаар гавьяат жүжигчин С.Наран хатагтай болон Чойжоо нар шалгарлаа. Тэдний хувьд энэ дугаарт Камила Фабелло, Шон Мендес нарын хамтран дуулсан “Senorita” дууг …

  • 20 June

    Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

    Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар зарлигаар ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнагдсныг гардуулан өглөө. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Уул …

  • 20 June

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын 22. Сумъяа гараг. Шувуун хошуут одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур …

  • 20 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр халж, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2022 оны 06 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. …

  • 18 June

    17.12 га газрыг нийтийн эдэлбэрт авлаа

    Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох  тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.  Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, зугаалга, нийтийн биеийн тамирын зориулалттай нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилготой нийт 25 байршлын 17.12 га газрыг нийтийн эдэлбэр газарт нэмэгдүүлэн авах таницуулгыг хийлээ.    Тухайлбал,  Баянгол дүүрэгт 4 байршил бүхий 0.52 га  Баянзүрх дүүрэгт 6 …

  • 17 June

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сансрын нисэгчдийг хүлээн авч уулзав

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзав. Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Өнгөрсөн онд тохиосон …

  • 17 June

    Дугуй цагаанд эко задгай театр байгуулна

    Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлын талаар “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд танилцууллаа. Тус хөдөлгөөний гишүүн, архитектор Ү.Идэрхангай “2019 оноос Улаанбаатар хотын орон зайг бүтээлчээр сайжруулах зарчимд тулгуурлан залуучууд өөрсдийн санаачилгаар нөлөөллийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Цар тахлын үед хоёр жил завсарлан, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. …

  • 17 June

    Д.Сумъяабазар: Тохижилтыг байгальтай уялдуулж хийх хэрэгтэй

    Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар …