Monthly Archives: June 2022

June, 2022

  • 16 June

    Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй

    Амгалан дулааны станцыг өргөтгөл барих төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Энд хуран цугласан зочид төлөөлөгчид өө,Та бид хамтдаа цар тахлын хүндрэлтэй, амаргүй цаг үеийг даван туулж байна. Гэвч өнөөдрийг өнгөрсөн жилийн өмнөх үетэй харьцуулбал олон зүйл өөрчлөгджээ.Вакцинжуулалт эхлээгүй байх үеийн хатуу хөл хориотой өдрүүд, үсчин, гоо сайхан, барааны захууд, ресторан зоогийн газар, фитнесс клубээс эхлээд …

  • 16 June

    У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ

    “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ. Хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийг даван туулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, туршлага солилцох зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн …

  • 16 June

    Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэлээ

    Парис хотноо 2022 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр ээлжит хурлаар манай улсын Хөвсгөл нуурыг “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэн баталгаажуулав. Ингэснээр энэхүү дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн Монгол Улсын шим мандлын нөөц газрын тоо 8 болж нэмэгдэж байна. Монгол …

  • 16 June

    Нийслэлийн ИТХ, Чүньчон аймгийн ИТХ-ын хооронд түншлэлийн санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр БНСУ-ын Чүньчон аймгийн ИТХ-ын дарга Пак Мүн Хэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ”Талууд харилцан туршлага судлах, тэр дундаа шинжлэх ухаан, инноваци, техник технологийн дэвшлийн ноу хау, ололт амжилтыг нутагшуулах нь чухал юм. Тэр дундаа дэлхий даяар байгальтай зүй зохистой харьцах, ногоон, тогтвортой хөгжлийг эрэлхийлж буй өнөө үед энэ …

  • 16 June

    Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Д.Жаргалсайханыг томилов

    Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томиллоо. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Жаргалсайхан БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард …

  • 16 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад говийн бүс нутгаар аагим халуун болж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын …

  • 15 June

    “Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийн нээлт болов

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1990-2000 онд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Кушок Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол 6 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болов. Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн …

  • 15 June

    Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал болно

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал 2022 оны 06 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Бага хуралд Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ), Европын холбоо болон дэлхийн 30 орны төлөөлөгчид, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчид оролцоно. Мөн дэлхийн …

  • 15 June

    Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төлбөрийг төр хариуцна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болголоо. Мөн, Монгол Улсад эмчлэгдэх …

  • 15 June

    Монгол болон Энэтхэгийн түүх, соёлын хосгүй үнэт өв, Бурхан багшийн шүтээнүүдийг дэлгэн үзүүлж байна

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 14-ний өдөр тохиолоо.  “Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын Дэли хотын Үндэсний музейд хадгалагдаж байдаг Бурхан багшийн ариун шүтээн /төвөдөөр “ринсрэл”/-ийг Монгол Улсад …

  • 15 June

    “Альфа Доктор Мед” компани Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    “Альфа Доктор Мед” компани өнөөдөр /2022.06.15/ Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Альфа Доктор Мед” ХХК-ийн Ерөнхий захирал Lee Jeoung Ho, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ламбаа, “Альфа Доктор Мед” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Сарангэрэл, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нар гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд: …

  • 15 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар 30 хэмыг давж хална. 2022 оны 06 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс …

  • 14 June

    Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музей олон нийтэд нээлттэй ажиллаж эхэллээ

    Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музей олон нийтэд нээлттэй ажиллаж эхэллээ. Энэхүү нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар оролцож баяр хүргэв. Мөн цаашид тус цэцэрлэгийн эргэн тойронд одоо байгаа ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, модлог ургамал зэргийг арчилж, хамгаалах …

  • 14 June

    Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд ДЭМБ-ын зорилтуудтай нягт уялдаж байгааг хэлжээ

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засгийн …

  • 14 June

    Ц.Төрхүү:Улаанбаатар хотын ундны ус эрүүл, аюулгүйн шаардлагыг бүрэн хангаж байгаа

    Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа хүний биед үүсэж буй өвчин эмгэгийн суурь шалтгаан …