Monthly Archives: June 2022

June, 2022

  • 14 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хална. 2022 оны 06 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар  багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 …

  • 13 June

    С.Баянмөнх: “Яг түүн шиг” шоунаас мэдэрч болох хамгийн гоё мэдрэмжүүдийг авч байна

    “Яг түүн шиг 2022” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар “Gangbay” хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх шалгарлаа. Түүний хувьд Этиоп гаралтай, этгээд үст Канадын дуучин Weeknd-ийг “бүтээж” ялагч болсон юм. Баянаагийн хувьд “Зуны зугаа” тоглолтын бэлтгэлдээ илүүтэй анхаарал хандуулж, өмнөх дугаарын үзүүлбэрт 100 хувь өөрийгөө дайчилж чадаагүйдээ үзэгчдээсээ уучлалт хүсэж байсан билээ. Тэгвэл тэр фенүүддээ амласандаа ийнхүү хүрлээ. “Яг түүн шиг” …

  • 13 June

    “Цусны донорын дэлхийн өдөр” тохиож байна

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, хариу нэхдэггүй хүмүүнлэгийн үйлсийн эздийг алдаршуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” уриан дор улс орнууд нэгдэж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.06.13/ “Цусны донорын дэлхийн өдөр”-т зориулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т оролцож, цусаа хандивлаж, хүрэлцэн ирсэн …

  • 13 June

    Олон улсын хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотын тамирчид амжилттай оролцлоо

    Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн БНСУ-ын Чүнчонь хотноо зургадугаар сарын 7-12-ны хооронд анх удаа зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш, дасгалжуулагч П.Мөнхбатаар ахлуулсан Улаанбаатар хотын өсвөрийн хөл бөмбөгийн 12 насны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд Монголоос гадна Индонез, Колумби, Сингапур, Вьетнам, БНСУ-ын баг тамирчид оролцжээ. БНСУ-ын Чүнчонь хотоос санаачлан зохион байгуулсан …

  • 13 June

    Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгавар өглөө. Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж төслөө Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох …

  • 13 June

    Жүжигчин Б.Амарсайханыг Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино, урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр …

  • 13 June

    Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгааг Хятадын тал нотлов

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол …

  • 13 June

    Соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

    Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн …

  • 13 June

    Налайх дүүргийнхэн ирэх өвлөөс шахмал түлш түлж эхэлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээр 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж …

  • 13 June

    “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

    Театрын урлагийг хөгжүүлж, уран бүтээлчид авьяас билгээрээ өрсөлдөх, уран бүтээлийн санаа, оноогоо уралдуулах, ур чадвараа үнэлүүлэх, шинэ бүтээл туурвих сэдэл, урам илтгэлээ олж авдаг “Гэгээн муза” олон улсын театрын наадам 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак улсын 90 гаруй уран бүтээлчид “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, …

  • 13 June

    Л.Халтар:21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил Загастайн даваагаар отголж байна

    Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын зорчих хэсгийг өнгөрсөн оны намраас нээн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэлсэн. Одоо улсын комисс ажиллуулах боломж бүрдсэн эсэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар газар дээр нь үзэж, ажиллан тодорхой асуудлуудаар чиглэл өгөв. Тэрээр, Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр 21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил Загастайн …

  • 13 June

    С.Билэгжаргалыг ОХУ-ын “Халуун зүрх” хүндэт тэмдгээр шагналаа

    Оросын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов НОБГ-ын Аврах ангийн аврагч, дэд ахлагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө. Дэд ахлагч С.Билэгжаргал нь 2021 онд 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын …

  • 13 June

    “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Засгийн газрын Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх Үндэсний хорооны үйл ажиллагааны хүрээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдаан нийт ерөнхий боловсролын сургуулиудын дунд таван сарын турш амжилттай өрнөж, шилдгээр шалгарсан хүмүүс шагналаа гардаж авлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Боловсролын …

  • 13 June

    Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ. Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан …

  • 13 June

    Хилчид Монгол Улсын хилийн дагуу ногоон хэрэм байгуулна

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдлээ. Хөдөлгөөний хүрээнд “Ногоон хэрэм-2” дэд төслийн мод үржүүлгийн агропаркийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцлоо. “Баянчандмань мод үржүүлгийн агропарк”-д нарс, шинэс, улайс, хайлаас, бургас, үхрийн нүд зэрэг 13 нэр төрлийн 200 гаруй мянган суулгац, үрийн тариалалтаар 130 орчим мянган үрсэлгээ бэлтгэж байна. Агропаркийн нээлтийн …