Monthly Archives: June 2022

June, 2022

  • 10 June

    Шадар сайд С.Амарсайхан наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

    Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан Баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгалаа. Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил ид өрнөж байна. Хоёр жил дараалан Ковид-19-ын цар тахлын улмаас Улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн …

  • 10 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

    Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын шинийн 11. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр.  Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу …

  • 10 June

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байна. 2022 оны 06 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай …

  • 9 June

    “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулна

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах бөгөөд  21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид  оролцох юм. “Талын салхи” наадам зохион байгуулагчид хэвлэлийн …

  • 9 June

    Сав баглаа боодлын салбар жилд 150 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ОБ Пластик” ХХК-ийн сав баглаа боодлын үйлдвэрийн ажилтай танилцаж, салбарын төлөөлөлтэй уулзлаа. “ОБ Пластик” ХХК 2005 онд гадаад худалдаа, сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр байгуулагдсан. 170 орчим ажилтан, 70 орчим машин, тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж, гялгар уут, баглаа боодлын зах зээлийн 50-60 хувийг дангаараа хангадаг байна. Сав баглаа боодлын салбар дахь 50 гаруй үйлдвэрт 3,000 орчим …

  • 9 June

    Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хангай Милсс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнйг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. Хамгийн гол нь дунд шатанд зөв зохион байгуулалт, сахилга, хариуцлага чухал гэдгийг хэлэв. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын …

  • 9 June

    Архины хатуулгийн хэмжээг бууруулах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудын ажилтай танилцаж, салбарынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, төр, засгаас үзүүлж болох дэмжлэг, туслалцааны талаарх санал бодлыг нь сонсож байна. Ерөнхийлөгч өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК, тус компанийн “Натур Агро”, “АПУ ложистик төв”, монгол сүү, ус, ундааны үйлдвэр болон үндсэн …

  • 9 June

    Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна

     Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, тухайн салбарын өмнө тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, санал бодлыг нь сонсож байна.   Тэрбээр бялуу, нарийн боов, бейкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  “Жүр Үр” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй. Урт хугацаатай, хүү багатай зээл олгох, гааль, НӨАТ-ыг хөнгөлж, чөлөөлөх, ажил олгогчдыг дэмжих …

  • 9 June

    Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

    Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.06.09/ боллоо.  Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлаас шүүгдэгч Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр “Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Би өөрийгөө хийж болохгүй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа.Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлалт …

  • 9 June

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн тавьсан санал хүсэлтийг Засгийн газар хэлэлцэн шийдвэр гаргахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд,Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох …

  • 9 June

    Н.Түвшинбаяр:Боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье

    Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр“Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Би өөрийгөө хийж болохгүй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн …

  • 9 June

    ДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин Олон улсын балетын XIV уралдааны сүүлийн шалгаруулалтад тунан үлдлээ

    1969 оноос дөрвөн жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан Большой театрын тайзнаа зургадугаар сарын 03-11-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин, балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар оролцож байна. Өнөөдрийн байдлаар Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын гоцлооч Ө. Мөнхжин сүүлийн шалгаруулалтад тунан үлдлээ. …

  • 9 June

    Н.Баярмаа, Д.Батбаатар нар Улсын Дээд шүүхийн шүүгч болох болзол хангалаа

    Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт өнөөдөр дууслаа. Шалгалтад долоон нэр дэвшигч бүртгүүлснээс шүүгч Д.Батбаатар, Н.Баярмаа нар хууль зүйн мэдлэг чадварын 70 онооны шалгалтад 50-аас дээш оноогоор тэнцсэн. Тус хоёр нэр дэвшигч өнөөдөр мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 30 онооноос 29.12 болон 28.38 авч Улсын Дээд шүүхийн шүүгч болох болзол хангалаа.       …

  • 9 June

    М.Оюунчимэг :Уналт таталтын эсрэг зарим эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулах талаар судалж байна

    Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өчигдөр /2022.06.08/ тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эцэг эхчүүдээ маш сайн ойлгож байна. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос уналт таталтын эсрэг зарим нэр төрлийн эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулах талаар …

  • 9 June

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, сэрүүхэн байна. 2022 оны 06 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. …