Monthly Archives: June 2022

June, 2022

  • 3 June

    Өсвөрийн шилдэг цаначид БНСУ-д сургалтад хамрагдаж байна

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНСУ-ын ҮОХ-ны төлөөлөлтэй уулзах үеэрээ 2024 онд тус улсад залуучуудын өвлийн олимп болохыг тохиолдуулан тамирчдаа бэлтгэл, сургалтад хамруулах талаар ярилцсан. Энэхүү яриа өдгөө бодит ажил болж, “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод оролцох өсвөрийн цаначид “Пёнчан-2018 өв сан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д сургалтад хамрагдаж байна. Тус сургалтад гүйлтийн цана, уулын цана, сноубордын төрлөөр хичээллэж буй, 2006-2009 онд төрсөн зургаан тамирчин …

  • 3 June

    БНСУ вакцинд хамрагдаагүй хүмүүсийг тусгаарлах дэглэмийг цуцална

    БНСУ-ын эрх баригчид коронавирусний вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хилээр нэвтрүүлэхэд тогтоосон тусгаарлалтын дэглэмийг ирэх долоо хоногоос цуцлахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Хан Док Су мэдэгдлээ. “Бид хилээр нэвтрэхэд тавих хяналтын тогтолцоог өөрчлөн зохион байгуулж байна. Өнөөг хүртэл вакцин хийлгээгүй хүмүүс хилийн чанадаас ирсэн даруйдаа долоо хоног тусгаарлалтын дэглэм сахиж байсан бол зургаадугаар сарын 8-наас эхлэн вакцинжуулалтын статусаас үл хамааран энэ …

  • 3 June

    Канад улс гар бууны худалдааг хориглох хуулийн төсөл санаачилжээ

    Канад улс гар бууны хяналтын шинэ хуулийн төслийг танилцуулсан ба уг хуульд зааснаар орон даяар гар бууны импорт, худалдаа, тээвэрлэлтийг хориглох, бууны хүхээгийн хэмжээг хязгаарлах, галт зэвсэгтэй төстэй тоглоом худалдаалахыг хориглох аж. Шинэ хуулийн төсөл нь өнгөрсөн жил Канадын сонгуулийн үеэр хойшлуулсан зарим төлөвлөгөөг сэргээх зорилготой юм. Тус улс гар бууны хяналтыг чангатгах шийдвэр гаргахын өмнө АНУ-ын Техас мужийн нэгэн …

  • 3 June

    Монгол залуусын байгуулсан старт-ап компани Францын шилдгээр шалгарахаар өрсөлдөж байна

    Францад амьдардаг эгч, дүү хоёр хамтран инновацын “Кomet story” компани үүсгэн байгуулж, Францын зах зээл дээр өрсөлдөн ажиллаж байна. Шинээр байгуулсан старт-ап компаниудын шилдгийг шалгаруулах тэмцээн саяхан Франц Улсын Парис хотноо зохион байгуулагджээ. Тус тэмцээнд монгол залуус “Кomet story” компаниараа оролцож, шилдэг зургаад шалгарсан байна. Дээрх зургаан компаниас зөвхөн нэгийг зургадугаар сарын 23-нд шалгаруулж, цаашдын үйл ажиллагаанд нь Франц Улсаас …

  • 3 June

    Оюутнуудын эх орон, үндэсний соёлоо сурталчлах аян үргэлжилж байна

    Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн монгол оюутнууд тавдугаар сарын 20-ны өдөр Москва мужийн Орехово-Зуево хотод зохион байгуулагдсан “Миний найз гадаад хүн” сэдэвт залуучуудын наадамд оролцож эх орныхоо түүх, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэжээ. Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн оюутнуудын эх орон, үндэсний соёлоо сурталчлах аяныг Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Монгол оюутнууд үргэлжлүүлж тавдугаар сарын 25-ны өдөр …

  • 3 June

    Хүүхэд багачуудын зуны амралтыг тохиолдуулан “DIAMOND CIRCUS 2” циркийн тоглолт бүх IPTV-д орлоо

    Хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагт зориулан Дэлхийд гайхагдсан Монгол циркчдийн үзүүлбэрийг цэнхэр дэлгэцээрээ үзэх боломжтой боллоо. Тус тоглолтод алиалагч, акробат, аварга могой сонирхолтой амьтад, галтай үзүүлбэр, хүч чадлын гайхамшиг, уран нугаралт, агаарын цагираг гэх мэт олон шилдэг үзүүлбэрүүд багтсан байна.  Гэр бүлээрээ үзэх цорын ганц урлаг бол цирк юм. 

  • 3 June

    Бангкок хотноо Монгол ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Тайландын фото зурагчин Жатенипат Кетпрадит Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газраар аялж, авсан гэрэл зургийн цуглуулгаараа Бангкок хотын “Ривер Сити Бангкок” төвд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаад байна. “People and Their World” нэртэй энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг “Nikon Thailand” компани ивээн тэтгэсэн бөгөөд тус үзэсгэлэнд цаатан хүмүүсийн ахуй амьдрал болон бүргэдийн анчдын тухай сонирхолтой гэрэл зургууд тавигджээ. Жатенипат Кетпрадит нь “Photographer of …

  • 3 June

    Бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат-2022” тэмцээн Ням гарагт болно

    Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдож, энэ Ням гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, …

  • 3 June

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын шинийн 4. Сугар гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …

  • 3 June

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын …

  • 2 June

    Эмээлт дэх 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ

    Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, Эмээлт …

  • 2 June

    3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлууд

    “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл уг ажлыг эхлүүлэхээр 3х3 сагсан бөмбөгийн талбайн байршлуудыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газраас есөн дүүргийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан …

  • 2 June

    “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ. Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын спортын …

  • 2 June

    Отгонтэнгэр Их сургуулийн багш нарын орчуулсан “Индра Ганди захирах зөн“ номын нээлт боллоо

    Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын “Индра Ганди-Захирах зөн” бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн багш нар орчуулсан бөгөөд тус номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Номонд Энэтхэг улсын гурав дахь ерөнхийлөгч, алдартай улс төрч эмэгтэй болох Индра Гандийн намтар түүхийг өгүүлдэг аж. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол улсын гавьяат багш, ОТИС-ийн үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий …

  • 2 June

    Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя 2022” өдөрлөгийг зургадугаар сарын 4-ний 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Иргэд энэ үеэр өөрт …