Monthly Archives: June 2022

June, 2022

  • 24 June

    Дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах уриалгыг Топ 100 аж ахуйн нэгжид хүргэлээ

    Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах санаачилгад МҮХАҮТ нэгдэж байгаа юм. Тэд зөвлөлдөх уулзалтыг БШУЯ, БЕГ-тай хамтран зохион байгуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүдээ уриалаад хамгийн түрүүнд дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах шийдвэр гарган тохижилтын ажилдаа орсон гэдгээ дуулгаж байлаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2 мянга орчим хүүхдийг хамруулж байна. 2022 онд Монгол Улсын топ 100 …

  • 24 June

    Улаанбаатар хотын цахим шилжилтийг мэдээлэл технологийн үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ

    Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар боллоо. 2022-2024 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын цахим шилжилт” нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцуулсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 24 June

    Өмнөговь аймагт уул уурхайн нэгдсэн чуулган зохион байгуулагдаж байна

         Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Өмнөговь аймаг, говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган” зохион байгуулагдаж байна. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй чуулганы үеэр ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд баримтлах төрийн бодлого, салбар хоорондын уялдаа, уул уурхай салбар ба орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, техник технологийн асуудлаар …

  • 24 June

    Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав 13 жилийн хугацаанд нэг сая орчим мод тарьжээ

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо. Тэрбээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив. Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна. Шинэс-үхрийн нүд, монос, улиас, хайлаас, …

  • 24 June

    Шивээхүрэн боомтод ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалт хийж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нарыг хүлээн авч уулзлаа.Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд онцлоод хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нар онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Монгол, Оросын хилийн Ульхан боомтыг …

  • 24 June

    Олимпын өдрийн 128 жилийн ойг тэмдэглэв

    Олон улсын олимпын хороо байгуулагдсан зургадугаар сарын 23-ны өдрийг дэлхий даяар Олимпын өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг. МҮОХ-ноос Олимпын өдрийн нэгдсэн арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд зохион байгууллаа. Олимпын өдөрт зориулан ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээ дэвшүүлснийг оролцогчдод сонирхуулсан бол МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцож байсан үе үеийн тамирчид, ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. …

  • 24 June

    Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтаар 2022 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулах …

  • 24 June

    “Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ

    “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс буюу өнөөдрөөс автобус явж эхэллээ. Тодруулбал, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр- 120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд …

  • 24 June

    Ш.Алтантуяа:Хүүхдийн эмчийн хүний нөөцийг бодлогоор дэмжих шаардлагатай байна

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаар ахлуулсан тус ажлын хэсгийн гишүүд өчигдөр /2022.06.23/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Гурван гал” нэгдсэн эмнэлэгт …

  • 24 June

    Үс засуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын 26. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй …

  • 24 June

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 06 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар …

  • 23 June

    Чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

    Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг импортолжээ. Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж …

  • 23 June

    Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ

    Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж …

  • 23 June

    ​is It Plagiarism To Pay Somebody To Put In Writing For Me?

    Research-based assignments are supposed to reveal your expertise as a researcher, in any case, as well as your capacity to construct upon the work of others to formulate new ideas. To avoid by accident committing an act that falls within the plagiarism definition when you’re utilizing one other person’s phrases or ideas, although, you have to give them proper credit …

  • 23 June

    Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллалаа. Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3,691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой …