Monthly Archives: June 2022

June, 2022

  • 23 June

    Оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн ЭЕШ-д хамрагдах боломжтой

    Элсэлтийн ерөнхий шалгалтанд энэ сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төвд зохион байгуулагдаж байна. Энэ жил 36253 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа юм. Харин өмнөх оны төгсөгч 7160 байна. ЭЕШ-ын явц, мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат өглөө. Шалгуулагчид шалгалтад дараах 4 бичиг баримттай ирнэ. Үүнд: Иргэний үнэмлэх Бүрэн дунд боловсролын …

  • 23 June

    Д.Батсүх: Наадмын билетийг жуулчин биш хүн авах, дамлахаас сэргийлж холбогдох материалыг шаардаж байгаа

    Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхтэй Үндэсний их баяр наадмаар жуулчдад олгох билет болон энэ жил зохион байгуулах арга хэмжээний талаар  ярилцлаа. -Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Үндэсний их баяр наадам энэ жил өргөн дэлгэр болох нь гарцаагүй. Наадам бол жуулчдын хамгийн их сонирхдог арга хэмжээ. Энэ жилийн хувьд наадмын билетийг жуулчдад хэрхэн, яаж борлуулах вэ? -Бид наадмын билетийн …

  • 23 June

    У.Хүрэлсүх Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байгуулагдах Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тавьсан 100 сая мод тарьж, ургуулах зорилтын хүрээнд Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборыг байгуулах бөгөөд Монгол Улсын анхны бүрэн автомат технологийн шийдэл бүхий мод үржүүлгийн газар болох юм. Модлог ургамлын тарьц үржүүлгийн бүрэн автомат системийг …

  • 23 June

    Х.Адъяа: Монгол хүний бүтээсэн аугаа түүхийг олон хүнд мэдрүүлэхийг хүссэн

    Гадаадын иргэн, харьяатын газраас судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, мөн албан хаагчдынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд таниулан сурталчлах, урамшуулах зэргээр бүхий талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Тэгвэл энэ удаад  “Монгол бахархлын товчоо-1” хэмээх номын зохиогч, эмхэтгэн туурвигч Баруун бүс дэх газрын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн Хүрэлжавын Адъяаг онцолж байна. Тэрээр 2005 оноос хойш 16 жилийн хугацаанд Монгол …

  • 23 June

    Дархан-Уул аймгийн нутгаас Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Гавилвуу уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ. Судалгааг Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байна. Зургаадугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид судалгааг хийхдээ аюулгүй байдлаа хэрхэн …

  • 23 June

    Өнөөдөр олимпын өдөр тохиож байна

    Одоогоос 128 жилийн тэртээ орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээх санаачилга биеллээ олж, Олон Улс Олимпын Хороо байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг хүндэтгэн дурсаж, зургадугаар сарын 23-ныг Олимпын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэглэх болсон билээ. Үүнээс хойш баярын хүрээ улам тэлсээр өдгөө 150 гаруй улс Олимпын өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Улс орнууд олимпын өдрөөр өөр өөрийн онцлогт тааруулан янз бүрийн арга …

  • 23 June

    “BUSINESS CUP 2022” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ

    Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгууллахаар төлөвлөн ажиллаж байгаагийн нэг болох “BUSINESS CUP 2022” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг МҮХАҮТ-ын гишүүд бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулна. Уг тэмцээн нь “FIFA World Cup Qatar 2022” угтсан гэдэг утгаараа 32 баг цомын төлөө өрсөлдөх бөгөөд Бизнесийн байгууллагуудын дундах …

  • 23 June

    Э.Анар:Монголбанк төлбөрийн системийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон ажиллаж байна

    Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлын талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа. – Сайн байна уу. Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн 3 дугаар хурал болж байна. Та энэ хурлын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү? Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байдаг. Үүний хүрээнд бид 2008 онд анх Төлбөр тооцооны үндэсний …

  • 23 June

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв сувилагчдынхаа цалинг 10-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт төвийнхөө нийт сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор өчигдөр сувилагч нартайгаа өргөтгөсөн уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх болсон тухайгаа танилцуулав. ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН 2022 оны 06 дугаар сарын 21-ний …

  • 23 June

    “Соёмбон дор” уран бүтээлийн тоглолт маргааш болно

    НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургалтын техникч, дэд ахлагч, дуучин М.Сумъяадоржийн “Соёмбон дор” анхны бие даасан уран бүтээлийн тоглолт маргааш буюу 24-ний 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Дэд ахлагч М.Сумьяадорж нь СУИС-ийг 2016 онд ардын богино дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна. Тоглолтод урилгаар МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Л.Чулуунчимэг, “Дуурьсал” хамтлаг болон …

  • 23 June

    ДОРНОД: Гоц халдварт өвчний улмаас олон нийтийн арга хэмжээ зохиохыг ХОРИГЛОЛОО

    Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Хулстайн булаг” гэдэг газарт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин батлагдсан тул 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна. Тодруулбал, аймаг болон нийслэл, өөр аймаг сум руу амьд үхрийн шилжилт хөдөлгөөн, хурдан морины уралдаан, сунгаа, уул, овооны тахилга, малын …

  • 23 June

    Б.Ган-Эрдэнэ Азийн аваргын хүрэл медальтан боллоо

    Бишкект болж буй “U17” ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд 73-р сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр тэгшитгэлд Давут Хожатовыг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Жорулло Абдуфаттоховыг 7:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Нарендерт 0:10-аар ялагдсан. Медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Ким Жун Минийг 4:3-аар ялснаар шагналын тавцанд зогслоо.

  • 23 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын 25. Бархасвадь гараг. Шийдэм од, есөн улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой …

  • 23 June

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул  үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 06 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар …

  • 22 June

    Wire transfers, International and Domestic

    Content Chase Credit Card Promotions What are the ways I can send money abroad with Chase Bank? Funds Wire Transfer Business bank accounts If somebody sends instructions electronically, call the recipient and verify the wiring instructions before moving forward. If your title company sends wiring instructions for a down payment, for example, make sure you verify where the money is …