Monthly Archives: July 2022

July, 2022

  • 11 July

    Ерөнхийлөгчид Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн тухай батламжийг гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ойгоор айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүслээ. Монгол Улс нь төрт ёсны түүхэн уламжлалтай, өв соёлын өлгий нутаг гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын онгон …

  • 10 July

    Эх орноо дэлхийд сурталчилж буй Ш.Энхийн-Од болон “Хү” хамтлагт Ерөнхий сайд нэрэмжит шагналаа гардууллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од болон Хүннү рок “Хү” хамтлагт Ерөнхий сайдын нэрэмжит шагналаа гардууллаа. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган, сурталчлан таниулж, Монгол үндэстний үнэт зүйлийг бий болгож, Монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь оруулж байгаа Ш.Энхийн-Одын шагналыг аав, ээж нь гардаж авлаа. Батламж гардуулсны дараа Ерөнхий …

  • 8 July

    MNBC:70 сая төгрөгийн шагналын сантай урамшуулалт хөтөлбөр зарлагдлаа

    MNBC кабелийн телевизээс 70 САЯ төгрөгийн шагналын сантай, сар бүр азтан шалгаруулах LOYALTY АЗТАН КАРТ урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа. MNBC -н хэрэглэгч Loyalty болон Loyalty plus багцаар үйлчилгээний эрхээ сунгуулаад сар бүр 3 сая ₮-ийн шагналын сантай 10 азтаны нэг болох боломжтойгоос гадна 8 удаагийн сунгалт хийлгэснээр супер азтан шалгаруулах сугалаанд оролцох эрхтэй болно. Тус хөтөлбөрт хамрагдснаар Loyalty азтан картаа авч …

  • 8 July

    Төрийн албанд үр бүтээлтэй ажиллагсдад “Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

    Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, төрийн албанд үр бүтээл гарган ажиллаж байгаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг Монгол Улсын …

  • 8 July

    “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл”-ийг Сингапурын Үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүн өмнөд Ази төдийгүй дэлхийд шилдэг их сургуулийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг Сингапурын Үндэсний Их сургуульд зочилж, удирдлагуудтай нь уулзлаа.  Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах,мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, боловсролын салбарын хамтын ажиллагааг чухалчилж байна. Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөр, Темасек олон улсын сан, Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа, Ли Куан Ю-гийн нэрэмжит …

  • 8 July

    Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгслөө

    Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо дөнгөж сая нас барсан талаар “NHK” телевиз мэдээллээ.  Япон улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр 11 цагийн орчимд сонгуулийн үйл ажиллагаанд оролцож үг хэлж байхдаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн  эмч нарын мэдээлснээр Абэ Шинзо орон нутгийн цагаар 15.05 цагт таалал төгссөн байна. 

  • 8 July

    Наадмаар гэр бүлээрээ үзэх “Бумбын тахилга” инээдмийн кино

    Наадмын өдрүүдэд гэр бүлээрээ тухлан сууж үзэх “Бумбын тахилга” инээдмийн уран сайхны кино IPTV- д ороход бэлэн болжээ. Тус бүтээлийг Туургатан медиа групп болон Orange Entertainment хамтран бүтээжээ. Уг бүтээл нь нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх бөгөөд хөгжилтэй хөгтэй, адал явдлаар дүүрэн сонирхол татам аяллын тухай өгүүлнэ.

  • 8 July

    Наадмын өдрүүдэд 1069 эмч, сувилагч эмнэлэгийн тусламж үзүүлнэ

    НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнгөрсөн жилийн наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагад ирсэн дуудлага, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаар болон энэ жилийн баяр наадмын өдрүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр: Өнгөрсөн онд баяр наадам, амралтын өдрүүдэд дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дотор, шүд, гэмтэл, мэс засал, хүүхдийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 9732 амбулаторийн үзлэг хийсэн. Яаралтай тусламжийн төвд 9269 дуудлага …

  • 8 July

    Наадмаар орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг

    Жилийн жилд наадмын өдрүүдэд цагдаагийн газарт олноор ирдэг дуудлага бол орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага. Хүмүүс амралтын өдрүүдэд хөдөө, орон нутаг болоод амралтын газрыг зорихдоо гэрээ хөршдөө болон хамаатан садандаа захиж үлдээх, эргэж тойрч байхын чухлыг НЦУГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг анхааруулж байлаа. Тэрбээр “Цагдаагийн байгууллагад ердийн үед өдөрт дунджаар орон байрны хулгайн гэмт хэрэг 10 орчим бүртгэгддэг …

  • 8 July

    “Монголын сайхан орон” үзэсгэлэнгийн шилдгээр Б.Номингийн “Нөгөө тал” бүтээл шалгарлаа

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан “Монгол хүн”, “Монгол ирээдүй”, “Монгол бахархал” уриан дор өнөөдөр “Монголын сайхан орон” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэнг Соёлын яамны дэмжлэгээр Монголын урчуудын эвлэл зохион байгуулж, Монгол орны түүх соёл, …

  • 8 July

    Монгол, Сингапур улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй хэлэлцээ хийв.Хэлэлцээ найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Сингапурын  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэтийн төлөвийг тодорхойлох болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.Энэхүү айлчлал …

  • 8 July

    “Дээлтэй монгол наадам” маргааш болно

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК хамтран  “Дээлтэй монгол наадам”-ыг маргааш буюу долдугаар сарын 9-нд зохион байгуулах гэж байна. Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож байгаа наадам Сүхбаатарын талбайд 11:40-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Наадмын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал нар …

  • 8 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга, ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчтэй уулзлаа

    Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо. Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Тео-той уулзлаа.Айлчлалын хүрээнд Сингапурын Темасек олон улсын сан, Хуримтлалын төв сан, Орон сууцны хөгжлийн зөвлөл зэрэг байгууллагад зочилж, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын …

  • 8 July

    Нэр бүхий хүмүүст Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олголоо. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор: Дипломат албанд 34 жил тасралтгүй зүтгэж, Монгол Улс, Алжир, Лаос, Тайланд, Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан хичээл зүтгэл болон Монголын түүх, уран зохиолын 30 гаруй бүтээл, …

  • 8 July

    Екатеринбургийн олон улсын чулуун цэцэрлэгт хүрээлэнг монгол үзмэрээр баяжуулав

    ОХУ-ын Екатеринбург хотноо 7 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд болж буй XII Олон улсын аж үйлдвэрийн “Иннопром-2022” үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Төлөөлөгчид үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Монгол, Орос хоёр улс хамтран 2021 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд …