Monthly Archives: July 2022

July, 2022

  • 18 July

    Өмнөговь аймаг дахь ШУТИС-ын ТЭЗҮ боловсруулахад Оюутолгой компани дэмжлэг үзүүлнэ

    Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, “Оюу Толгой” ХХК хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль байгуулах ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байгаа юм.  БШУЯ их, дээд сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр орон нутагт хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд төрийн өмчийн 6 сургууль хамтран Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймаг болон Хөшигийн хөндийд эхний цогцолборуудыг …

  • 18 July

    Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хооронд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

    Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий захирал О.Азулейг хүлээн авч уулзсан бөгөөд тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим …

  • 18 July

    Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 км замыг амжилттай туулан бариандаа орлоо

    Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Монгол Улсын хойд хил Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд …

  • 18 July

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлэв

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадам болон …

  • 18 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ 07 дугаар сарын 11-ний өдөр …

  • 18 July

    Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

    Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ. Зарлигийн хоёр дугаар зүйлд, “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх …

  • 18 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 14-нд Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр “Оюу толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар санал солилцов.Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болсон Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний …

  • 18 July

    Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 16-17-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Даянгийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй 10 дахь боомт Даян юм. Тус боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг …

  • 18 July

    Фото:Вашингтонд амьдарч буй Монголчуудын наадам

    АНУ-ын Вашингтон ДиСи орчимд ажиллаж, амьдарч, суралцаж буй нийт Монголчуудын Үндэсний их баяр наадам 7-р сарын 10-ны өдөр Виржиниа мужийн Фэйрфакс дүүргийн “Bull run Regional park” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Баяр наадмын өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байсантай холбогдуулан Төрийн далбааг мандуулах ёслолоор наадмын үйл ажиллагааг эхлүүлэв. Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, …

  • 18 July

    Ломбардаас мөнгө зээлсэн бол…

    Иргэн Г.М нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Ломбардад өөрийн машиныг барьцаалан 1,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Г.М нь гэрээний үүргээ зөрчсөн тул Ломбардын зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, хүү 494,400 төгрөг, алданги 425,565 төгрөг, нийт 2,320,465 төгрөгийг …

  • 18 July

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын долоодугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны дунд улаан морь сарын 20. Сумъяа гараг. Шувуун хошуут одтой, хоёр хар мэнгэтэй, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур …

  • 18 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 07 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун …

  • 18 July

    Н.Удаанжаргал:Төмөр замын төслүүд стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна

    “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.      Монгол түмний Төрт ёсны их баяр цэнгэл Тулгар төрийн 2231, Их Монгол Улсаа даянд тунхагласны 816, Ардын хувьсгалын галыг асаасны 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг эрхэм Та бүхэндээ өргөн дэвшүүлье.     Монгол Улс сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгаа сэргээх их бүтээн …

  • 13 July

    50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ

    Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх, хичээлийн шинэ жил, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах асуудлуудаар албан даалгавар гарган ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр дээр ажиллалаа. …

  • 13 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 7 дугаар сарын 13-ны өдөр хүрэлцэн очиж, Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн дурсгалыг хүндэтгэн гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо агсны “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь …