Monthly Archives: July 2022

July, 2022

  • 19 July

    Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтран ажиллана

    Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ирланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анн Дервин, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жозеф Китинг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Монгол Улс дахь цахим шилжилтийн үйл явц, туршлагын талаарх мэдээллийг Ирланд улсын Элчин сайдад танилцуулсан бөгөөд талууд Монгол Улсад хөдөө …

  • 19 July

    21 аймгийн үйлчилгээ цахимжиж, орон нутагт “e-mongolia” төвүүд нээгдэж байна

    Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал, Архангай аймаг – 51 үйлчилгээБаянхонгор аймаг – 31 үйлчилгээБаян-Өлгий аймаг – 52 үйлчилгээБулган аймаг – 62 үйлчилгээГовь-Алтай – 51 үйлчилгээГовьсүмбэр – 61 үйлчилгээДорнод аймаг – 73 үйлчилгээДорноговь аймаг – …

  • 19 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явцтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэгдүгээр багийн нутаг Шижигтийн хавцал хэмээх газарт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм.Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн …

  • 19 July

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагааннуур боомтод ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй ес дэх боомт юм. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах авто замын Цагааннуур боомтыг 24 цагийн байнгын ажиллагаанд шилжүүлсэн. Цагааннуур боомтоор …

  • 19 July

    Ази тивийн АШТ-ээс Монголын жүдочид хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ

    Тайланд улсын Бангкок хотноо зохиогдож буй, Өсвөрийн Залуучуудын Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээнд, Монгол Улсын баг тамирчид эхний өдөр амжилттай барилдаж, хоёр алт, таван хүрэл медаль хүртлээ. Медаль хүртсэн тамирчид: Эмэгтэй Н. Ундрахбаяр 44 кг Хүрэл медаль ( Спортын төв сургууль ) Ж. Энхбулаг 44 кг Хүрэл медаль ( Шинэ бадрах дэвжээ ) Ж. Анударь 48 кг Алтан медаль ( …

  • 19 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун …

  • 19 July

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын долоодугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны дунд улаан морь сарын 21. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу …

  • 18 July

    Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижууллаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заасан байршилд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны байрны замын эсрэг талын 24 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөн, нийтийн зориулалтаар тохижууллаа. Тус 126.2 ам метр талбайд авто зогсоол, явган хүний зам, сандал, сүүдрэвч хийж, гэрэлтүүлэг суурилуулан, хогийн сав байршуулсан. Нийслэлийн орон …

  • 18 July

    ОБЕГ: Омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, тархалт нэмэгдэж байна

    Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Манай улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим …

  • 18 July

    Дугуй цагаан орчмыг ойн цэвэрлэгээнээс гарсан моддыг ашиглан тохижуулж байна

    Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажлууд хийж буй. Тухайлбал, Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла байршилд тохижилтын ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тухайн байршлуудад ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Богдхан уул бол хүний урсгал ихтэй газар. Дугуй цагаан орчмын …

  • 18 July

    Замын шинэчлэлд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна

    Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй. Энэ хүрээнд хүн амын нягтаршил, хөдөлгөөний ачаалал ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос замын шинэчлэлийн ажил эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Их сургуулийн гудамжны явган зам болон дээрх 26-р хороонд ажиллалаа. Тус хорооны замын шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-н гэхэд …

  • 18 July

    ГХЯ:БНХАУ-ын их, дээд сургуульд сурдаг монгол оюутнуудыг бүртгэж байна

    Гадаад Харилцааны Яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутнуудыг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. https://docs.google.com/forms/d/1TNCfvVrw7fh5fDS64fGC1GF95c1eW-dW2tGlJ0Qt6ic/viewform?ts=627a5a96&fbclid=IwAR0wZnSOZ97Sqj76jk0BDoGbeuUp1GwLJbZh0S9YLDGccdveXPO7MtXXbSs&edit_requested=true Бүртгэл 2022 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэнэ. Энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг зөвлөж байна. Тус яамнаас 2022 оны тавдугаар …

  • 18 July

    НОБГ:Баярын амралтаар 56 иргэнийг авран хамгаалав

    Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баярын амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 13 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Улмаар гал түймрийн утаажилтын бүсээс 43 иргэнийг гарган, 13 иргэнийг ослоос аварч, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 13 тэрбум 200 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан. Голын усанд осолдсон зургаа /том хүн-4, хүүхэд-2/, зам тээврийн ослоор амь …

  • 18 July

    Баяр, амралтын өдрүүдэд 20 хүн голын усанд осолдож амиа алджээ

    Баяр, амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 том хүн, 5 хүүхэд/нас барж, …

  • 18 July

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 643 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …